Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » Д.Энхтайваны хет-трик “Сэлэнгэ Пресс”-т найдвар авчирлаа

GD Star Rating
loading...

50 дахь тоглолт Хоромхон клуб Сэлэнгэпрессийг хүлээн авсан тоглолтоор МХБХ-ны ногоон талбай дээр 2011/08/25-ны өдөр өрсөлдлөө.

Тоглолт 50

Хоромхон-Сэлэнгэпресс 2:4 (1:1)

Гоол: Х.Цэнд-Аюуш 41, (1:0), А.Мөрөн 45п, (1:1), Д.Энхтайван 50, (1:2), Д.Энхтайван 70, (1:3), Д.Энхтайван 81, (1:4), Б.Ганболд 90, (2:4),

Хоромхон: Б.Мөнхболд, А.Батболд, Г.Амарсанаа, Х.Цэнд-Аюуш, Ц.Дарамбаяр, Ж.Саруултоль, (Б.Ганболд, 46), Н.Наранболд, Д.Төрбат, Х.Амгалан, Х.Ананд, (Ц.Амарсанаа, 87)

Сэлэнгэ пресс: С.Цэрэнхүү, С.Гэрэлт-Од, Г.Төгсбаяр, Г.Даваа-Очир, Ч.Отгонбаяр, Б.Мөнхбаяр, Э.Чинбаатар, (Ч.Төрболд, 90), А.Мөрөн, (Э.Энхмандах, 65), Д.Энхтайван, Г.Мөнх-Эрдэнэ, (Г.Цогтхүү, 88), Э.Энхжин,

Шар хуудас: Б.Мөнхболд 45, Аль аль баг нь хагас шигшээд шалгарах боломж байгаа тул тун ширүүн өрсөлдөөн дунд тоглолт явагдах нь ойлгомжтой байлаа.

Тоглолтын 1 дүгээр үе тун тэнцүүхэн өрсөлдөөн дунд 41 дэх минутад Мянмарын шигшээ багийн хаалганд гоол хийж ДАШТ-ны урьдчилсан шатны тоглолтын анхны хожлын гол баатар болж байсан Х.Цэнд-Аюуш гоол хийж, талбайн эздэд давамгай байдал үүсгэсэн юм.

Хэдийгээр тэд тэргүүлж эхэлсэн ч тэргүүллийг нь пенальтигээс сүүлийн үед байнга гоолддог “машин” болсон А.Мөрөн үгүй хийлээ. Ийнхүү 1 дүгээр үе 1:1 харьцаатай өндөрлөсөн байна. Энэ үеийн статистик үзүүлэлт

Хоромхон Сэлэнгэпресс

Хаалганд цохилт 5 8

Үүнээс хаалга оносон 1 2

Алдаа 4 6

Отон тоглолт 3 1

Булангийн цохилт 2 4

Бөмбөг эзэмшилт 47% 53%

Хоёрдугаар үе Сэлэнгэпрессийн давамгайлал дор явагдлаа. Тоглолтын 50, 70, 81 дэх минутад 9 дугаартай довтлогч Д.Энхтайваны гайхалтай гоолууд багаа ялалтад хөтөллөө. Энэ нь энэ жилийн лигийн тэмцээний 4 дэх хеттрик ажээ. Хоромхон багийн 2 дугаар үеийн нэр төрийн гоолыг 90 дэх минутад Б.Ганболд хийсэн байна. Ийнхүү тун хэрэгтэй оноогоо Сэлэнгэпрессчүүд 1 дүгээр тойргийн аварга Хоромхон багаас авч чадлаа. Ингэснээр хоёр баг хоёулаа 18 оноотой болж байгаа бөгөөд сүүлийн тоглолтуудаас шалтгаалан хэн нь дараагийн шатанд шалгарах нь тодорхой болно.

Хоромхон  - Сэлэнгэпресс

Хаалганд цохилт 10 13

Үүнээс хаалга оносон 1 7

Алдаа 7 2

Отон тоглолт 0 4

Булангийн цохилт 5 4

Бөмбөг эзэмшилт 40% 60%

Өнөөдөр буюу 2011/08/26-ны 17,30-аас FC Ulaanbaatar, Орхон аймгийн Хангарьд багуудын дунд “Нийслэл лиг”-ийн 51 дэх тоглолт явагдана. Хангарьд зайлшгүй хожих даалгавартай бөгөөд тэд хожигдвол хагас шигшээд шалгарах боломжоо гээнэ.

 


“Нийслэл лиг” тэмцээний мэргэн буучид:

Х.Амгалан Хоромхон клуб 10 гоол

Ц.Түмэнжаргал Улаанбаатар ДС 8 гоол

А.Мөрөн Сэлэнгэпресс 7 гоол

Паул Ебука Хангарьд 6 гоол

Б.Амарбаясгалан FC Ulaanbaatar 6 гоол

Син Чол Жин FC Ulaanbaatar 6 гоол

Д.Энхтайван Сэлэнгэпресс 6 гоол нар тэргүүлж байна.

GD Star Rating
loading...
Д.Энхтайваны хет-трик "Сэлэнгэ Пресс"-т найдвар авчирлаа , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл: