Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » “Эрчим”-ийн гайхалтай тоглолтууд үргэлжилсээр

GD Star Rating
loading...

Лигийн 6 удаагийн аварга Эрчим хасагдах аюулаас баг багаар мултарсаар байна. Тэд өчигдрийн тоглолтоос лигийг тэргүүлэгчдээс 3 оноо салгаж чадлаа.
Тоглолт 49
Эрчим-Улаанбаатар Дээд Сургууль 2:0 (1:0)


Гоол: Б.Эрхэмбаяр 45+1, (1:0), Ц.Нямгомбо 66, (2:0)
Эрчим: Г.Дэлгэрдалай, Г.Билгүүн, Э.Пүрэвсүрэн, (Г.Батбилгүүн, 70), Б.Даваажав, Б.Эрхэмбаяр, (Т.Дүүрэнбаяр, 82), Ц.Энхжаргал, Б.Анар, Ц.Нямгомбо, (Ц.Энхтөр, 90+4), Т.Мөнхбаатар, З.Баттулга, Минами Ёсукэ,

Улаанбаатар Дээд Сургууль: Ц.Ганбаяр, Н.Цэдэнбал, О.Очбаяр, Б.Ганзориг, (Г.Батцэнгэл, 53), Э.Ганзориг, П.Алтантулга, Ц.Түмэнжаргал, Э.Ганцогт, М.Тэлмүүн, С.Мөнхгал, (Д.Лүмбэнгарав, 45), Б.Буман-Учрал,
Шар хуудас: Ц.Нямгомбо 79, О.Очбаяр 45, Э.Ганзориг 51, П.Алтантулга 71, Ц.Түмэнжаргал 80,
Улаан хуудас: О.Очбаяр 79,

270 минут үргэлжилсэн хаалгандаа гоол алдаагүй үзүүлэлт энэ удаа үгүй боллоо. Уг нь тоглолтын 1 дүгээр үед зочин баг давуу тоглолтыг үзүүллээ. Тэдний бөмбөг барилт 55:45 харьцаатайгаар эзэн багаас илүү байлаа. Гэвч 1 дүгээр үеийн нэмэлт цаг дээр булангаас цохисон бөмбөгийг Б.Эрхэмбаяр гоол болгосноор тэргүүлэл эзэн багт ирлээ. 2 дугаар үе эхлээд бэртэлтэй байсан тоглогч олон улсын хэмжээний мастер Д.Лүмбэнгарав тоглосон байна. Гэвч тоглолтын хожигдлыг эргүүлж чадсангүй. 66 дахь минутад Ц.Нямгомбо дахин нэг гоол хийснээр тооны харьцаа 2:0 болж, эзэн баг тун чухал хожлыг авлаа.

Тэд 1 дүгээр тойрогт 3-хан оноо авч байсан бол 2 дугаар тойргийн боломжит 18 онооноос 13 оноо авч гайхалтай тоглолтыг үзүүлж байна. Одоогийн байдлаар лигийн хагас шигшээд ганцхан баг шалгараад байгаа нь Улаанбаатар Дээд сургуулийн баг. Үлдсэн 7 багт бүгдэд нь боломжууд байна. Иймээс гал гарсан тоглолтууд энэхүү ажлын өдрүүдийн 17.30 минутаас МХБХ-ны ногоон талбай дээр үргэлжилсээр байна.
Өнөөдөр буюу 2011/08/25-ны 17,30-аас Хоромхон клуб талбай дээрээ Сэлэнгэпресс багийг хүлээн авч тоглоно. Хэрэв Хоромхон хожсон тохиолдолд дараагийн шатанд шалгарах эрхээ авах бол Сэлэнгэпресс хожигдвол хасагдах аюул нүүрлээд байна.

GD Star Rating
loading...
"Эрчим"-ийн гайхалтай тоглолтууд үргэлжилсээр, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. FC Liverpool says:

    Өчигдөр Сэлэнгэ Пресс Хором ыг 4 : 2 оор хожсон.

    GD Star Rating
    loading...
  2. ebi says:

    yaay erchim changarch bnshuu suulruugee!ehnii toirogt mia bsan 2 r toirogt sain bnaa sain bn!

    GD Star Rating
    loading...
  3. yoyo says:

    ene hangarid min ygd bnaa uragshaa odoo ymar ch shaansgui ymu???

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: