loading...
Зүүнхараа Бамбар баг хэсгийн сүүл хамагч Сэлэнгэпрессийг хүлээн авлаа. Тоглолтын 1 дүгээр үе 4:0 харьцаатай болсон тул Сэлэнгэпрессчүүдэд ямар ч боловч олдсонгүй. 10 дахь минутад Г.Төгөлдөр, 12 дахь минутад Б.Баярзориг, 14 дэх минутад О.Онон, 25 дахь минутад Б.Дөлгөөн нар тус тус гоолдсон байна.
Эрчим баг Хоромхонтой учраа туллаа. Хоёр баг хамгаалалтандаа илүү анхаарал тавьж тоглосон нь дүнгээс харагдаж байна. 18 дахь минутад Б.Гарьд гоол хийж Эрчим тэргүүлж эхэлсэн. Гэвч Хоромхон бууж өгөх болоогүй гэдгээ мэдрүүлэн тоглолтын 27 дахь минутад И.Батболд гоол хийлээ.
Тоглолтын үндсэн цаг дуусах мөчид мэргэн буучийг тэргүүлж байгаа С.Гал-Эрдэнийг 16 дотор дэгээдэж унагаасан. Цохилтыг хохирогч гүйцэтгэсэн боловч хаалгач Э.Отгонпүрэв амжилттай хааж, багаа хожигдлоос аварлаа. Тооны харьцаа 1:1.
Дархан Хаан хүнс Мазаалай багийг хүлээн авлаа. Энэ өдөр Дарханчуудын ирээдүй болсон Б:Чоглоонамжил 2 гоол хийснээр багаа 3:1-ээр хожиход үнэтэй хувь нэмрээ орууллаа. Ж.Ган-Оргил 43 дахь минутад гоол хийсэн бол Мазаалай багийн нэр төрийн гоолыг Б.Гончигрэнчин хийлээ.
Хүлэгүүд хэсгийн лидер Хаан хүнс Титэм багаас 1 оноо авч дөнгөлөө. Уг нь тэд 46 дахь минутад гоол хийж тэргүүллийг олж авч чадсан ч 48 дахь минутад эргээд гоол алдлаа. Б.Бат-Эрдэнэ гоол хийснээр ийнхүү багаа хожигдлоос аварчээ.
Одоогийн байдлаар 10 гоолтойгоор Эрчим багийн С.Гал-Эрдэнэ мэргэн буучийг тэргүүлж байна.
U-17 Coca Cola Хүслийн лиг
Талбайн эзэн Хоромхон баг Сэлэнгэпресс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагасын 11 минутанд Сэлэнгэпресс багийн 2 дугаартай Б.Баяндэлгэр гоол хийснээр тэмцээнийг тэргүүлэн эхэллээ. Улмаар 18, 26 минутанд 18 дугаартай Г.Содбаяр гоол хийснээр эхний хагас 3:0-ээр Сэлэнгэпресс баг ялалт байгууллаа. 2-р хагаст хожигдох эрхгүй Хоромхончуудын довтолгоо илт сэргэн 50, 66 минутанд Хоромхон багийн 20 дугаартай Х.Мөнх-Эрдэнэ гоол хийж тооны харьцааг ойртуулсан боловч яах ч аргагүй УАШТ-ний алтан медальт Хоромхон баг хожигдлоо. УАШТ-ний мөнгөн медальт Сэлэнгэпресс багийхан маш чухал хожлоо авлаа.
UB United талбай дээрээ Дархан Хаан Хүнс багийг хүлээн авч тоглолоо. Эхний хагасын 11 минутанд Дархан Хаан Хүнс багийн 10 дугаартай П.Энхболд, 34’ минутанд 3 дугаартай В.Тэмүүжин гоол хийснээр 2:0 харьцаатай өнгөрлөлөө. 2-р хагасын 55’ минутанд 16 метрийн торгуулийн цохилтыг гаднаас Дархан Хаан Хүнс багийн 11 дугаартай Б.Төгсбилэг гайхалтай цохиж гоол хийлээ. Улмаар 59’ минутанд 4 дугаартай Б.Гүрванчин гоол хийснээр Дархан Хаан Хүнс баг хожлоо. 4:0 харьцаатайгаар хожлоо.
Хараацай баг Хаан Хүнс Титэм багтай тоглолт хийлээ. Тоглолтын эхлээд 3’ дахь минутанд Хаан Хүнс Титэм багийн 7 дугаартай Б.Баярсүрэн гоол хийж эхний хагас өндөрлөв. 2-р хагасын 48’ минутанд 6 дугаартай Г.Төгөлдөр, 60’ минутанд 4 дугаартай О.Билгүүн, 72’ минутанд 15 дугаартай Анар нар гоол дараалан хийснээр 4:0 харьцаатайгаар Хаан Хүнс Титэм баг ялалт байгуулав.
Зүүнхараа Бамбар баг Хүлэгүүд багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагаст аль аль баг нь аюултай довтолгоо хийсэн боловч үр дүнд хүрэлгүй 0:0 харьцаатайгаар тоглолт өндөрлөлөө. Харин тоглолтын 2-р хагасын 38’ минутанд Зүүнхараа Бамбар багийн 18 дугаартай Ч.Бат-Эрдэнэ хориод метрийн зайнаас маш гайхалтай цохиж, гоол хийснээр Зүүнхараа Бамбар 1:0 харьцаатай хожлоо.
Мэргэн буучаар Хаан Хүнс титэм багийн тамирчин Г.Ёндонжамц 5 гоолтойгоор тэргүүлж байна.
“Coca Cola Хүслийн лиг”-ийн тоглолт Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбай дээр ажлын өдрийн 10.00-16.00 цагийн хооронд явагдаж байна.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...







http://sportmn.blogspot.com/2011/08/1-2011-08-26-to-2011-08-29.html#comments
taavart temtseen shagnaltai
loading...