loading...
Алберто Аквилани АС Милан багт зээлээр тоглохоор боллоо. Хэрвээ Милан түүнийг жинхлэхийг хүсвэл энэ улиралд 25-аас олон удаа талбайд гаргах нөхцөлтэйгээр гэрээ байгуулагдсан юм байна. Өнгөрсөн улирлыг Ювентус багт зээлээр тоглож өнгөрүүлсэн Аквилани нутагтаа дахин тоглох хүсэлтэй гэдгээ нуухгүй байсан.
Хэдийгээр тэрээр Ливерпультай хамт улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад оролцож байсан ч Энфилдэд үлдэх эсэх нь тодорхойгүй байлаа. Ингээд багагүй хугацаанд ярилцсаны эцэст тэрээр Италийн аварга АС Миланд тоглохоор болов. Өдгөө 27 настай Аквилани 2012 оны Европын аваргад Италийн шигшээ багтай хамт оролцохын тулд формоо хадгалж, сайн тоглох шаардлага зайлшгүй байгаа.
АС Милан Аквиланиг авахын тулд 6 сая евро төлсөн тухай албан бус эх сурвалжууд мэдээлж байна. АС Миланы удирдлагууд зуны турш Мр.Х хэмээх тоглогчын талаар фенүүддээ амлаж байсан. Уг тоглогч нь Аквилани байж магадгүй юм. Наймааны цонх хаагдахаас өмнө Миланчууд дахин нэг наймаа хийхээр ярилцаж байна.
loading...




ene uul ni ih dajgui zaluu bsiin. looserpoold ochood hog boloh shiv dee. end tend zeeleer toglood l
loading...
welcome to milan yag l heregtei hun bgaa yum daa
loading...
aqua.g ug ni uldeesen bol sain shde
loading...
Энэ сайтаар английн премьер лигийг шууд дамжуулна гэж байна: http://hurdanstore.com/
loading...
ene jil cl-n tsom manaih shuu…
loading...
milan ene zun tom naimaa xiine ene ter geed tomrood bsn oligtoi naimaa hiisengvi shiwdee, Mr.X 6 sayaar ch gh shig, bas neg haramch bag bnaa. Aqua ch ug n goe toglogch shuu, daanch bertchixeed bdg, hesgeesee garchixaad CL tsom manaih gj soliorooch, neg l ih daldiig hardag xvn…
loading...