loading...
Монголын даамын холбоо ирэх аравдугаар сард өсвөрийн ДАШТ-ийг эх нутагтаа зохион байгуулна. Өсвөрийн шилдэг даамчдыг шалгаруулах 24 дэх тэмцээнд Монгол, Орос, Хятад, Америк, Япон, Франц, Голланд зэрэг 20 орны 80 гаруй тамирчин оролцох мэдүүлгээ өгчээ. Манай улс өсвөрийн ДАШТ-ийг 2006 онд анх зохион байгуулсан нь Олон улсын даамын холбооноос өндөр үнэлгээ авч, дахин эрх олгосон юм байна.
Уг тэмцээнд өмнө нь зөвхөн эрэгтэй тамирчид оролцдог байж. Энэ удаа охидын ангилал нэмснээрээ онцлог. “Нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулснаар монгол тамирчдын чадвар, чансааг харуулах, эх орноо сурталчлах ач холбогдолтой. Олон улсын даамын холбооны гишүүн орнууд ДАШТ-д тус бүр гурван тамирчин оролцуулах эрхтэй. Тэмцээнийг зохион байгуулагч орон таван тамирчин оролцуулах боломжтой” хэмээн Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ мэдээлэв.
loading...




lol barcagiin zurag yu ve?????? daamiin zurag taviache
loading...