Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Челси » Мата дебут тоглолтдоо гоолдлоо

GD Star Rating
loading...

Челси талбайдаа премьер лигийн шинэ цэрэг Норвичийг угтаж авлаа. “Стэмфорд Бридж”-д явагдсан уг тоглолтонд “Цэнхэр”-үүд 3 : 1-ээр ялалт байгуулсан. Шүгэл дуугараад 6 дахь өнгөрч байхад Босингва тооны харьцааг нээсэн бөгөөд үндсэн цаг дуусахаас 10 минутын өмнө Лампард, Хуан Мата нар багийнхаа ялалтыг баталгаажуулсан аж. Виллаш Боаш эхний хоёр тойрогт гаргасан бүрэлдэхүүнээ өөрчилж 4-4-2 тактикаар Дрогба – Торресийг хамтад нь гаргасан байлаа.

Петр Чех бэртэлтэй байгаа учраас сэлгээний хаалгач Илариу гараанд багтсан байв. Талбайн шүүгч Майкл Жонс тоглолтыг эхлүүлээд дөнгөж 6 дахь минутад  Босингва тооны харьцааг нээсэн. Сүүлийн гурван  улиралд  оруулж байгаа Босингвагийн анхны гоол энэ болж байна.

Гэхдээ Португал тоглогчын гоол Челсигийн ялалтыг баталгаатай болгож чадсангүй. Хоёрдугаар үеийн 63 дахь минутад  Илариугийн гаргасан алдааг Норвич ашиглан тооны харьцаг тэнцүүллээ.

Илариуг хаалганаасаа гарч ирснийг ашиглан Грант Холт  хоосон хаалганд гуядан гоолдсон ажээ. Үүний дараа “Стэмфорд Бридж”-ийг чимээгүй болгосон харамсалтай явдал тохиолдлоо. Агаараар ирсэн дамжуулалтыг Норвичийн хаалгач Жон Радди хатгаж гаргах гэж байгаад Дрогбагийн толгой руу хүчтэй цохиж ухаан алдуулсан. Африк довтлогч нүүрээрээ маш хүчтэй унасан бөгөөд бараг 8 орчим минут эмнэлэгийн тусламж аван фенүүдийнхээ сэтгэлийг түгшээлээ. Тэрээр тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас Николя Анелька, сэлгээгээр орж ирлээ. Мөн Флоран Малудагийн оронд Валенсиягаас ирсэн Хуан Мата талбайд орж ирэв.

80 дахь минутад Челсигийн сөрөг довтолгоо явагдаж Рамирес хаалгачын эсрэг ганцаараа гарсан ч  Радди алдаа гарган унагалаа. Шүүгч эргэлзэх зүйлгүй улаан хуудсыг түүнд өгсөн бөгөөд торгуулийн цохилтыг Челси авсан. Лампард энэ цохилтыг амжилттай хийн улирлын анхны гоолоо оруулсан.

Ийнхүү Челсигийн 3 оноо бараг халаасанд орлоо. Дрогбагийн бэртлээс болж тоглолт нилээд удаан завсарласан учраас шүүгч 11 минут сунгав. Сунгасан цагийн 3 дахь минутад Хуан Мата эсрэг багийн хамгаалагчидын алдааг ашиглан гоол оруулж дебутээ чимлээ. 2000 оноос хойш дебут тоглолтдоо гоолдсон анхны тоглогч Мата болов.

 




   
 

 

 8 сарын 27. Лондон. Цэнгэлдэх “Стэмфорд Бридж”. 41765 үзэгч.
Шүүгч – Майкл Жонс (Честер).

ЧЕЛСИ – НОРВИЧ – 3:1 (1:0)
Босингва, 6 (1:0). Холт, 63 (1:1). Лэмпард, 82-с пенальти (2:1). Мата, 90+10 (3:1).
Челси Норвич
 Илариу  Джон Радди
 Жозе Босингва  Кайл Нафтон
 Бранислав Иванович  Риччи Де Лает
 Джон Терри  Зэк Уайтбред, 30
 Эшли Коул  Леон Барнетт
 Рамирес  Марк Тирни
 Джон Оби Микел  Эндрю Крофтс
 Фрэнк Лэмпард  Уэсли Хулэхэн, 60
 Флоран Малуда, 67  Брэдли Джонсон
 Дидье Дрогба, 67  Крис Мартин, 80
 Фернандо Торрес, 83  Грант Холт
Сэлгээ :
 Хуан Мата, 67  Энтони Пилкингтон, 30
 Николя Анелька, 67  Стив Морисон, 60
 Ромелу Лукаку, 83  Деклан Радд, 80

Шар хуудас :

 Жозе Босингва, 36  Эндрю Крофтс, 41
 Фернандо Торрес, 56  Кайл Нафтон, 59
   Джон Радди, 80

 

 

 

GD Star Rating
loading...
Мата дебут тоглолтдоо гоолдлоо, 9.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. storm says:

    Рамирес saihan togloson hed heden ayultai tsohiltuud hiisen shuu Drogba yasan bol zugeer bgaa daa

    GD Star Rating
    loading...
  2. zochin says:

    drogba yasan boloo medeelel bna uu unekheer aimar unasan … burkhan tuuniig ibeeg ergej talbaidaa khurdan ireerei

    GD Star Rating
    loading...
  3. bayra says:

    har azraga maani gagui bgaasai ramires sain bna dasaj bh shig bn a mata torres sain demjih bha uuragshaa tsenheruudeee

    GD Star Rating
    loading...
  4. long says:

    1r toirogt shane long debut togloltondoo goal hiigee bizdee, bas aguero bna, eswel zuwhun chelsead debutee xiisen toglogchiin talaar yariad bna uuu?

    GD Star Rating
    loading...
  5. Тамир says:

    админ аа мэдээлэл ээ зөв оруулна шүү. дандаал мэр сэр алдаа 2000 оноос дебут хийсэн анхны тоглогч гэнэ үү энэ худлаа Челсид ч тэр худлаа бас мата нэмэлт 10 дахь минутанд гоалдсан шүүдээ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: