loading...
Бундеслигийн хүснэгтийг Байерн Мюнхен тэргүүлж эхэллээ.Тэд Бямба гарагт Кайзерслаутерний талбайд зочилж 0:3 харьцаатай хожсон юм. Тоглолтонд довтлогч Марио Гомес гурван гоол оруулсан бөгөөд үүний хоёр нь 11 метрийн торгуулийн цохилтоос орсон юм. Шальке 04 3-р тойрогоос хүснэгтийг тэргүүлж байсан Борусси Мөнхенгладбахийг 1:0 харьцаатай хожиж, Байерны дараа хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байна. Тоглолтын цорын ганц гоолыг Раул оруулсан юм.Өнгөрсөн улирлын аварга Дортмунд мөн дэд аварга Байер Леверкузен багууд 0:0 хуурай тэнцлээ. Энэ тоглолтонд Дортмундын Марио Гөтце болон Леверкузений Микал Кадлек нар улаан хуудас авч талбайг орхив. Хамбург болон Вольфсбург багууд хямралаас гарч чадалгүй уруудсаар байна. Хамбург Көльнтэй 3:4 харьцаатай хожигдож хүснэгтийн хамгийн доод байрнаас хөдөлсөнгүй. Харин Вольфсбургчууд Фрайбургт 3:0 –ээр хожигдож хүнд байдалд ороод байна. Эдгээр хоёр баг нь шинэ тоглогчид олноор авч , Бундеслигийн бүрэлдхүүн хамгийн их өөрчилсөн юм.
Байер Л- Дортмунд 0:0
Леверкузен энэ тоглолтонд Штутгартаас зээлээр тоглож буй 19 настай хаалгач Бернд Леногийн ачаар оноо алдаагүй юм. Тэрээр тоглолтын хоёрдугаар үед Дортмундын хүчтэй дайралтуудыг хамгаалж багаа аварсан билээ.
Леверкузен тоглолтын эхнээс Дортмундаас илүү тоглож байв. Тоглолтын 5 дахь минутад Андреа Шурьле ганцаараа сугарч гарсан довтолгоог Вайденфеллер гайхалтай хааж , үүнээс хойш дахин хэдэн аюултай цохилтуудыг хааж чадсан юм. Аварга Дортмундын тоглолтын хэмнэлээ бүрэн олохгүй байсаар нэгдүгээр үеийг өндөрлүүлэв. Хоёрдугаар үед талбайн эзэд давамгай тоглосон хэвээр , харин Дортмундын тоглогчид хичээл зүтгэл гаргасан ч үр дүн хангалтгүй байлаа. Микал Кадлек Дортмундын Марио Гөтцегийн араас өшиглөж унагаасан тул (65) улаан хуудас авлаа. Харин энэ явдлаас хойш удалгүй шүүгч Вольфганг Штарк Марио Гөтцег (77) Ханно Баличийг өшиглөж спортын бус алдаа гаргасан гэж үзээд улаан хуудас өгч талбайгаас хөөсөн юм. Штаркийн торгууль үүгээр төгссөнгүй Дортмундын туслах дасгалжуулагч Целко Бувакийг үзэгчдийн суудалд илгээсэн юм.
| БАЙЕР – БОРУССИЯ Д – 0:0 (0:0) | |
| Байер | Боруссия Д |
| Бернд Лено | Роман Вайденфеллер |
| Гонсало Кастро | Лукаш Пищек |
| Эмер Топрак | Невен Суботич |
| Штефан Райнарц | Матц Хуммельс |
| Михал Кадлек | Марсель Шмельцер |
| Ларс Бендер | Свен Бендер |
| Симон Рольфес | Илкай Гюндоган |
| Сидней Сам | Марио Гөтце |
| Ренато Аугусто, 68 | Шинжи Кагава, 80 |
| Андре Шюррле | Кевин Гросскройтц, 63 |
| Штефан Кисслинг | Роберт Левандовски |
| Сэлгээ | |
| Ханно Балич, 68 | Иван Перишич, 63 |
| Якуб Блащиковски, 80 | |
|
Шар хуудас, улаан хуудас |
|
| Михал Кадлек, 42 | Матц Хуммельс, 59 |
| Ренато Аугусто, 45 | Марио Гөтце, 72 |
| Ханно Балич, 77 | |
| Михал Кадлек, 65 | Марио Гөтце, 77 |
Рауль Шалькег хүснэгтийн хоёрдугаарт авчирав
Шальке 04- Б.Мөнхеньгладбах 1:0
Энэ тоглолтонд Шальке 04 өөрийн хамгаалалтаа хэрхэн бэхжүүлж чадсан нь тод харагдлаа Тэд одоо хүснэгтийг тэргүүлэгч Байерн Мюнхений араас гэзэг даран нэхэгч болоод байна. Яг нэг долоо хоногын өмнө буюу өнгөрөгч Ням гарагт Шальке Майнцад 0:2 –ээр хожигдож явсан тоглолтыг эргүүлж 4:2 –оор хожсон билээ. Мөн тэд Европын лигийн өрсөлдөгчийн талбайд хожигдоод байсан алдаагаа засаж 6:1 ээр бутниргэж Европын тавцанд хүч үзэх эрхээ халаалсан.
Гуравдугаар тойргоос хүснэгтийг тэргүүлж онцгой тоглож байсан Гладбахчууд хүснэгтийн тэргүүллээ хадгалж чадсангүй. Хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөнтэй, идвэхтэй тоглож байсан боловч гагцхүү гоол дутагдаж байв. Ялангуяа Гладбахын Марко Ройс Шалькегийн хамгаалалтанд үе үе түгшүүрийн харанга дэлдэж байлаа. Шалькегийн хаалгач Ральф Ферьман Аранго болон Майк Ханке нарын довтолгоог тухай бүрт нь таслан зогсоож байсан бол эсрэг талийн хаалганд Марк Андреа де Стеген мөн ялгаагүй хаалгаа баттай манаж байв. Гэвч хоёрдугаар үед тоглолт нь үргэлж сайжирч байсан Шалькегийн довтолгооноос Рауль (64) гоолдож багтаа ялалт авчирсан юм. Энэ түүний улирлын 2 дахь гоолоо болж байна.
| ШАЛЬКЕ 04 – БОРУССИЯ М – 1:0 (0:0) | |
| Шальке 04 | Боруссия М |
| Ральф Ферманн | Марк-Андре тер Стеген |
| Ацуто Учида | Тони Янчке |
| Бенедикт Хөведес | Рул Броуверс |
| Жоэль Матип | Бонфим Данте |
| Кристиан Фухс | Филип Дэмс |
| Кирьякос Пападопулос | Роман Нойштэдтер |
| Льюис Холтби, 82 | Ховард Нордтвейт, 81 |
| Юлиан Дракслер, 86 | Хуан Аранго |
| Жефферсон Фарфан, 90 | Марко Реус |
| Рауль | Рауль Бобадилья, 67 |
| Клаас-Ян Хунтелар | Майк Ханке, 73 |
| сэлгээ | |
| Марко Хёгер, 82 | Игор Де Камарго, 67 |
| Чиприан Марика, 86 | Мэтью Леки, 73 |
| Александер Баумйоханн, 90 | Лукас Рупп, 81 |
|
шар хуудас |
|
| Кристиан Фукс, 44 | Тони Янчке, 29 |
| Бенедикт Хөведес, 60 | Рауль Бобадилья, 63 |
| Бонфим Данте, 89 | |
Хамбург-Көлн 3:4
Хүснэгтийн хамгийн сүүлд бичигдэж байгаа хоёр багийн тоглолт энэ тойрогт олон гоол орсон хамгийн сонирхолтой тулаан болов. Михаэль Оннинг Хамбургийн дасгалжуулагч болсон цагаас 14 тоглолтын турш хожил авч чадаагүй байна . Көльн улирлын анхны хожилоо халаасалж хонгилоос гарах замаа зассан юм.
Хамбургийн фенүүд өөрийн багийн тоглолтыг энэ удаад тун сэтгэл хангалуун хүлээж авч байлаа. Учир нь талбайн эзэдийн тоглолт хурд хүчээр давамгайлж эхэлсэн юм. Эхний гоолыг Младен Петрич (11 ) оруулсаны дараа удаа дараа Көльний хаалганд аюултай довтолгоо хийж байв. Гэвч үүнээс 10 минутын дараа шинэ тоглогчидоор бүрэлдхүүнээ сэлгэсэн Хамбургийн хамгаалалтын бяцхан сиймхийгээр Көлний Адил Чихи(21) тооны харьцааг тэнцүүлэв. Тоглолтын хоёдугаар үед Туркийн Галатасарай багт очих талаар хүчтэй яригдаж байсан Көлний “ханхүү” Лукас Подольский талбайд гарч ирсэн юм. Тэрээр эхний бөмбөг хүрэлтээр Новаковичид (49) гоолын дамжуулалт өгснөөр зочид тоглолтыг хошуучилж эхэлсэн юм. Хамбург үүний хариуд Челсигээс ирсэн шинэ тоглогч Райковичийн (59) гоолоор тоог тэнцүүлж чадав. Мөн Солонгос довтлогч Хон Мин Сон (62) алсын дамжуулалтыг хүлээн авч Көлний хаалганд гоолдсоноор тооний харьцаа 3:2 болов. Тоглолтын сүүл хэсэгт Кристиан Клеменс (84) булангын цохилтоос ирсэн бөмбөгийг Хамбургийн хаалганд шууд цохиж гоол болгож тоог тэнцүүллээ. Энэ гоолоор сэргэсэн Көлнчуудын довтолгоо ширүүсэж Хамбург оноогоо хадгалах хэрэгтэй болжээ. Көлний дасгалжуулагч Стале Золбаккен хамгаалагч Кевин Маккейнаг оруулав. Тоглолт дуусах тун дөхсөн үед чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг хаалгач Дробни хатган зайлуулсан ч дөнгөж сэлгээгээр орсон Кевин Маккейнад (88) дамжуулж нөгөөх нь боломжийг алдсангүй гоол болгож чадав. Ийнхүү Көлнчууд цаг дуусахаас өмнөхөн улирлын анхны хожилоо авч чадав.
Хамбургийн хаалгач Ярослав Дробни 4 тоглолтонд 14 бөмбөг хаалгандаа алдсанаар сөрөг дээд амжилтыг тогтоогоод байна. Чех хаалгач 31 настай бөгөөд хангалттай туршлагтай гэдэг үүднээс Хамбургийн хаалгыг манаж байгаа. Гэвч түүний үзүүлэлт үндсэн (хаалгачаас хасагдах аюулд хүргээд байна.
Түүнчлэн Хамбургийн хамгаалагч Деннис Дикмайер мөн л хаалгачийн адил сөрөг статискийг тэргүүлэгч юм. Түүний хамгаалж байсан талаар орсон 4 довтолгоо Хамбургийн хаалганд гоол болон орсон юм.
| ХАМБУРГ – КӨЛЬН – 3:4 (1:1) | |
| Хамбург | Көльн |
| Ярослав Дробны | Миро Варводич |
| Деннис Дикмайер | Мишо Бречко |
| Хайко Вестерманн | Энрике Серену |
| Слободан Райкович | Жеромел |
| Деннис Аого | Андрезиньо, 68 |
| Давид Яролим | Мартин Ланиг |
| Роберт Теше | Саша Ритер |
| Марсель Янсен | Славомир Пешко, 46 |
| Пер Шельбред | Адиль Чихи |
| Сон Хюн Мин, 75 | Мато Джаджало, 85 |
| Младен Петрич, 81 | Миливое Новакович |
| Сэлгээ | |
| Эльеро Элиа, 75 | Лукас Подольски, 46 |
| Хосе Паоло Герреро, 81 | Кристиан Клеменс, 68 |
| Кевин Маккенна, 85 | |
| Шар хуудас: | |
| Деннис Аого, 66 | Мишо Бречко, 24 |
| Миливое Новакович, 66 | |
| Саша Ритер, 88 | |
Гоол: Нийт 21 гоол орсон нь шинэ улирлын хамгийн цөөн гоолтой тойрог боллоо.
Дээд амжилт: Рауль Гладбахын эсрэг 8 удаа хаалга руу цохиж нэг нь гоол болсон. Энэ нь түүний хувьд Бундеслигийн нэгэн шинэ хувийн амжилт болж байна. Мөн тэрээр шинэ улирлын 100 дахь гоолыг оруулжээ.
Шалькег хожиж чадаагүй: Гладбахчууд 1992 оноос хойш Шалькег хожиж чадаагүй юм.
Хүчирхэг Абделлауе: Ханновер 96 багийн довтлогч Абделлауе албан ёсны тоглолтуудад 6 гоол оруулж 11 гоолд гар бие оролцжээ. Тэрээр лигийн мэргэн буучдын жагсаалтанд 8 бичигдэж байна.
Улаан хуудас: Энэ тойрогт шүүгчид нийт 3 улаан хуудас үзүүлсэн юм. Микал Кадлек болон Марио Гөтце нар анх удаа улаан хуудас авсан нь энэ байлаа.
Шилдэг хаалгачид: Дортмундын Роман Вайденфеллер 6 цохилтыг хаасан бол Бернд Лено гоол орох боложмтой 3 цохилтыг зайлуулжээ.
Сиссе гоолдсонгүй: Папис демба Сиссе 2010 онд Фрайбургт ирсэн цагаасаа хойш үргэлж гоол тохиолдол бүрт нэр нь багтдаг байв. Харин энэ удаад Вольфсбургийн хаалганд оруулсан 3 гоол түүнд хамааралгүй өнгөрөв.
Хет трик: Марио Гомес лигийн есдэх хет трикээ хийлээ. Үүнээс 6 удаа Байерн Мюнхенд тоглож байхдаа оруулсан.Бундеслигийн түүхэнд хамгийн их хет трик буюу нэг тоглолтонд 3 гоол оруулсан тоглогч бол Герд Мюллер 32 удаа хийсэн байна.
Херта-Штутгарт 1:0
Хамбург-Көльн 3:4
Нюрнберг-Агсбург 1:0
Фрайбург-Вольфсбург 3:0
Хоффенхайм- Вердер 1:2
Кайзерслаутерн – Байерн 0:3
Байер- Дортмунд 0:0
Ханновер-Майнц 1:1
Шальке 04- Борусси М 1:0
Хүснэгт
| Б | Клуб | Т | хожил | Тэнцээ | Хожигдол | Гоол | Оноо |
| 1 | БАЙЕРН | 4 | 3 | 0 | 1 | 9-1 | 9 |
| 2 | ШАЛЬКЕ 04 | 4 | 3 | 0 | 1 | 10-6 | 9 |
| 3 | ВЕРДЕР | 4 | 3 | 0 | 1 | 9-5 | 9 |
| 4 | ХАННОВЕР | 4 | 2 | 2 | 0 | 6-4 | 8 |
| 5 | БОРУССИЯ М | 4 | 2 | 1 | 1 | 6-3 | 7 |
| 6 | БОРУССИЯ Д | 4 | 2 | 1 | 1 | 5-2 | 7 |
| 7 | МАЙНЦ | 4 | 2 | 1 | 1 | 7-6 | 7 |
| 8 | БАЙЕР | 4 | 2 | 1 | 1 | 2-2 | 7 |
| 9 | ХОФФЕНХАЙМ | 4 | 2 | 0 | 2 | 5-4 | 6 |
| 10 | НЮРНБЕРГ | 4 | 2 | 0 | 2 | 3-4 | 6 |
| 11 | ХЕРТА | 4 | 1 | 2 | 1 | 4-4 | 5 |
| 12 | ШТУТГАРТ | 4 | 1 | 1 | 2 | 4-3 | 4 |
| 13 | ФРАЙБУРГ | 4 | 1 | 1 | 2 | 9-9 | 4 |
| 14 | КӨЛЬН | 4 | 1 | 1 | 2 | 6-12 | 4 |
| 15 | ВОЛЬФСБУРГ | 4 | 1 | 0 | 3 | 4-8 | 3 |
| 16 | АУГСБУРГ | 4 | 0 | 2 | 2 | 3-6 | 2 |
| 17 | КАЙЗЕРСЛАУТЕРН | 4 | 0 | 2 | 2 | 2-7 | 2 |
| 18 | ХАМБУРГ | 4 | 0 | 1 | 3 | 6-14 | 1 |
loading...




podolski goe tom bagt ochoosoi, nas n ch ug n gaigvi shd, shigsheedee toglogog shigee sain toglohgvi bgaa n bagtai n holbootoi bxaa, dortmund ch ilt muudjee, turuu jil toglolt n yamar goe bolj blaa, ungursun jileesee muu bnaa
loading...
ene jil bayern tsomoo avah yum bna l daa. ugaasaa 1 jil unjuud daraa jil n tsomoo avdag jamtai bag daa.
loading...
Английн Премьер лигийг шууд үзээрэй: http://hurdanstore.com/premierleague.html
loading...