Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Дэлхийн цомын тэмцээн эхэллээ

GD Star Rating
loading...

Энэ сарын 28-наас ирэх сарын 21-ний өдрүүдэд ОХУын Ханты-Мансийскт явагдах Дэлхийн цомын тэмцээнд тив, бүсүүдээс шалгарсан 128 шатарчин тулалдах билээ. Бөхчлөх журмаар явагдах уг тэмцээнд оролцох эдгээр шатарчдын 121 нь их мастер цолтон бөгөөд тэднийг ОХУ-ын С.Карякин, Украины В.Иванчук тэргүүтэй 2700-аас дээш чансаатай 25 супер их мастер магнайлж байна.

Даваа бүрийн халз тулаан нь гурван өдөрт багтах бөгөөд сонгодог шатраар хоёр өрөг тоглож тэнцсэн тохиолдолд тайбрейкийн шатанд 25 минутын түргэн тоглолтоор хоёр өрөг, дахиад хайнцвал 10 минутын хоёр өрөг, энэ бүхний дараа ялагч тодроогүй бол 5 минутын хоёр блиц өрөг тоглуулаад эцэст нь “Армагеддон”-оор (цагаан 5, хар 4 минутын хугацаатай блиц нүүж тэнцсэн тохиолдолд хард ялалт өгөх) ялагчийг тодруулах аж. Түрүү үзүүрийн буюу сүүлчийн даваанд сонгодог шатраар дөрвөн өрөг тоглож, тэнцсэн үед дээрх журмыг мөрдөнө.

Тэмцээний шагналын сан 1,6 сая доллар ба цомын эзэнд 96.000, үзүүрлэсэн шатарчинд 64.000, их шөвөгт шалгарагсдад 40.000… гэх мэтчилэн бүх оролцогчдод хувь хүртээх юм. Шинэчилсэн журмаар анх 2005 онд зохиогдсон Дэлхийн цомын тэмцээнд Л.Аронян (Армен) түрүүлсэн бол 2007 онд Г.Камский (АНУ), 2009 онд Б.Гельфанд (Израиль) нар цомын эзнээр тус тус тодорч байжээ.

GD Star Rating
loading...
Дэлхийн цомын тэмцээн эхэллээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Миний илгээсэн энэ мэдээг Таван цагариг сонин өнөөдрийн /2011-8-29 №66/ дугаартаа бичсэн хүний нь нэргүй нийтэлсэн байв.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: