loading...
“Нийслэл лиг” тэмцээний 51 дэх тоглолт FC Ulaanbaatar Орхон аймгийн Хангарьд багуудын дунд явагдлаа
Тоглолт 51
FC Ulaanbaatar-Хангарьд 4:1 (1:1)
Гоол: Ж.Цацрал, 14, Паул Ебука, 37, Син Чол Жин, 49, Син Чол Жин, 57, Р.Серхат, 90+2,
FC Ulaanbaatar: Б.Сэргэлэн, Ч.Мөнхбат, Ж.Цацрал, Син Жол Жин, (Б.Гомбо-Очир, 84), Б.Амарбаясгалан, (Р.Серхат, 82), А.Чинзориг, О.Баяржаргал, (Ц.Пунцагдорж, 70), Б.Мөнхтогтох, Б.Дашдорж, Э.Эрдэнэболд,
Хангарьд: Б.Сэр-Од, У.Эрдэнэ-Очир, Л.Батсүх, М.Идэрсайхан, С.Баярзаяа, (П.Тэмүүлэн, 86), Б.Дашбалжир, Паул Ебука, Т.Энх-Эрдэнэ, (Д.Энхбаяр, 45), Д.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, С.Ганхуяг,
Шар хуудас: Б.Дашдорж 84, М.Идэрсайхан 51, Д.Энхтөр 53, Л.Батсүх 83, С.Баярзаяа 87, С.Ганхуяг 87,
Улаан хуудас: Ж.Цацрал 84, М.Идэрсайхан 70 (хоёр дахь шар хуудас),
Хоёр багт хоёуланд нь зөвхөн хожил хэрэгтэй байлаа. Тиймээс ч тоглолтын эхнээс ширүүн өрсөлдөөн өрнөсөн. Гэхдээ илүү нь FC Ulaanbaatar-чууд байсан. Тэд тоглолтын 1 дүгээр үед 60 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалганд 9 удаа уохилт хийсэн байна. Тоглолтын 14 дэх минутад Ж.Цацрал гоол хийж тэргүүллийг өөрийн багт авчирсан.
Гэсэн ч Хангарьдын нигери легионер тоглогч Паул Ебука тэнцээний 37 дахь минутанд хийлээ. Тоглолтын 2 дугаар үед ДАШТ-ны оролцогч ардчилсан солонгосын Син Чол Жиний тоглолт амиллаа. Тэрээр эхний гоолыг 11 м-ийн торгуулийн цохилтоос хийсэн бол 2 дахь гоолыг гайхамшигтай мөргөж, тэргүүллийг улам баталгаажуулсан.
Шүүгчийн мэдлийн цагт турк тоглогч Р.Серхат мөргөж гоол хийснээр өнгөрсөн жилийн лигийн аварга Хангарьд багийг хагас шигшээд үлдээсэнгүй. Ийнхүү хагас шигшээд шалгарах эрхээ хамгийн анх өнгөрсөн жилийн лигийн аварга Хангарьд баг алдлаа.
Тоглолтын 2 дугаар үед хожигдож эхэлснээсээ хойш Хангарьд бохир тоглолт үзүүлж байсан нь тэдний тоглолтод шууд нөлөөлж эхэлсэн. Ялангуяа хожигдлын бүх бурууг шүүгч нарт чихдэг хуучинсаг үзэл дасгалжуулагчаас нь эхлэлтэй бүх тамирчдад илэрч байлаа.
Ийнхүү лигийн тэмцээн тун сонирхолтой үе дээрээ үргэлжлэн явагдсаар байна.
Дараагийн тоглолт 2011/08/28-ны 17.30-аас Улаанбаатарын мазаалайнууд баг Хүлэгүүд багийг хүлээн авна.
“Нийслэл лиг” тэмцээний мэргэн буучид:
Х.Амгалан Хоромхон клуб 10 гоол
Ц.Түмэнжаргал Улаанбаатар ДС 8 гоол
Син Чол Жин FC Ulaanbaatar 8 гоол
А.Мөрөн Сэлэнгэпресс 7 гоол
Паул Ебука Хангарьд 7 гоол
Б.Амарбаясгалан FC Ulaanbaatar 6 гоол
Д.Энхтайван Сэлэнгэпресс 6 гоол
Ж.Цацрал FC Ulaanbaatar 6 гоол нар тэргүүлж байна.
loading...





yoyoyo hangarid mindee yaagaad bnada uul ni ih sain bagda manai erdenet olon sain tamirchid beldsen gazarda ene uda sportiin tenger bidniig eveesengui
loading...
Hangarid argagui dee. ene jil Niger toglogchoos busad ni ihenh ni 17toi huuhduud bsiin. daraa jilees edgeer huuhduud tsahiur hagalahaar yum bna lee.
loading...
deereesn MFF shvvgcid bol shvvgcid bishee…zvger l xangarid toglj bga bol xangaridig xiij ylagdxiig n naidwarta bolgodog xuduunii xaltar gulugnvvd…bvgd mdj bgaa….arcaagaa aldsan MFF
loading...