Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Tедди Ринер түүхэнд бичигдлээ

GD Star Rating
loading...

Жүдо бөхийн ДАШТ өчигдөр Францын Парис хотноо өндөрлөлөө. Манайхан энэ тэмцээнд 14 бөхөө сойсон ч медаль авах нь байтугай шагналт байр ч эзэлж чадсангүй. Х.Цагаанбаатар, С.НямОчир, Н.Батсуурь нар шилдэг 16-д үлдсэн нь манайхны хамгийн өндөр амжилт болж байна. Өнгөрсөн жил медаль дээр буух бүрэн боломжтой барилдаж байгаад гэмтэл аван тэмцээнээс харамсалтай хасагдсан С.Ням-Очир энэ жил аварга болсон Японы Р.Накаятай ана мана үзээд нэмэлт цагт дийлдсэн юм.

Жүдо бөхийн эх орон япончууд энэ тэмцээнээс таван алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан амжилтаар багийн дүнгээр итгэлтэй тэргүүллээ. Талбайн эзэн францчууд шүүгчийн дэмжлэгтэй явсаар байгаад дөрвөн аваргатай болж, багаараа хоёрт жагссан юм. Гэхдээ энэ улсын залуу жүдоч Тедди Ринер +100 кг-д өмнөө таарсан зургаан өрсөлдөгчөө бүгдийг нь цэвэр савж, өөрийн чадлаар аваргалсныг дурдах хэрэгтэй. Энэ залуу өдгөө дөнгөж 22-той хэрнээ ДАШТ-д таван удаа түрүүлсэн гайхам амжилтын эзэн болоод байна. Тэрбээр 2007 онд 18 нас, таван сартайдаа дэлхийн аварга болж, энэ амжилтад хүрсэн хамгийн залуу эрэгтэй жүдочоор шалгарсан билээ.

Энэ үеэс хойш тэр 2008, 2009, 2010, 2011 оны ДАШТ-д босоо байлаа. ДАШТ-ээс таван алтан медаль хүртсэн бөх түүнээс өөр үгүй юм. Өмнө нь Японы Н.Огава, Ш.Фүжи, Я.Ямашита, Францын Д.Дулье нар дөрвөнтээ өнгөлж байсан түүхтэй. Түүнчлэн Хятадын алдарт бөх Тун Вень дэлхийн аваргын тав дахь алтаа зүүснийг дурдалгүй өнгөрч боломгүй. Тэр 2001 оноос хойш ДАШТ-д ялагдал амсаагүй (ноднингийн тэмцээнийг өнжсөн) яваа юм. Түүний цуглуулгад олимпийн нэг, Азийн наадмын хоёр алтан медаль бий.

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...
Tедди Ринер түүхэнд бичигдлээ, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. liverpool says:

    manaihan amjilt gargasan heden tamirchida hoorgoj burhan bolgodogiin gai baynmonhiin ed bhad baynmonhiig diileh boh alga geed l baisan tgd baynmonh boliod irenguute nairaa hiiged l bi turuulehq bol ner hund unlaa ntr geed llllllll ym eeljtei bdag yma zgre dahiad neg boh baigaashde medal avaasai tgd shuugch nar neg l sonin manaih temtseenii suulchiin odor sain barilddag omnon suuliin odor medal avch baisan amjilt

    GD Star Rating
    loading...
  2. chelsea says:

    liverpoolee temtseen duuschaad bna tegehde chini heldeg zov shu chi neg commentoo huultsan ym shig bna :) ) GL

    GD Star Rating
    loading...
  3. d says:

    Sportiin setguul zuid hamgiin tomoohon site bj yaahaaraa iim buduuleg zuil bichdeg bnaa. oilgohgui ym

    Талбайн эзэн францчууд шүүгчийн дэмжлэгтэй явсаар байгаад дөрвөн аваргатай болж, багаараа хоёрт жагссан юм. ch geh shig

    mongol buhiihuu nairaa shig todorhoi alban yosoor zuvshuurugdsun zuilee bichij bgaam shig. niitlelch huviin uzlee ingej unshigchdad neg taliin suurinaas tulgaj bolku l bmaar ym.

    GD Star Rating
    loading...
  4. b says:

    Francuud chadlaaraa l avsan shdee.Hen ch uuniig uguisgehgui shy.Uneheer sain barildsan.Zohion baiguulalt hurtel mash undur tuvshind bolson.
    Mongolin hediig uuntei haritsuulj bolohgui shy.Ted bol hamgiin Miya baisan
    Batsuuri Nyam Ochir 2 l arai l gaigui ni bsan.
    Mongoloos hamgiin muu gej helvel Bundmaa Tsaaanbaatar 2 l bna.uur heleh ug alga.

    GD Star Rating
    loading...
  5. bar says:

    setguulchee taamgaar bichihee boliochee manaih 14 bish 23 hunee yavuulsan shu dee hereg algaa

    GD Star Rating
    loading...
  6. a says:

    setguulch zov l bichsen baina shuu dee. Francuud shuugchiin demjlegteigeer 4 altan medaliinhaa 3-iig avsan ni yaah argagui unen. Harin ene Riner bol yaah argagui tasarhai baina lee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: