Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Хөнгөн атлетик » Л.Отгонбаяр 39 дүгээр байрт

GD Star Rating
loading...

БНСУ-ын Дэгү хотноо 13 дахь удаагийн хөнгөн атлетикийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 202 орны 1943 тамирчин 47 цогц медалийн төлөө өрсөлдөнө. Үүний дотор манай хоёр тамирчин Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар марафон гүйлтэд өрсөлдөж байна. Их уралдааны өмнө уламжлал ёсоор IAAF-ийн сонгууль болж, тус холбооны ерөнхийлөгчийн төлөө Арабын нэгдсэн Эмират улсын иргэн Ахмад Аль-Камаль, нэртэй тамирчин асан Кубын Альберто Хуанторен нар өрсөлдлөө. Санал хураалтыг цахим хэлбэрээр явуулсан ба араб эрхэм 137:119- өөр ялсан юм.

Тэмцээний гурван төрөл зайн шигшээ уралдаан болсон бөгөөд Кенийн баг тамирчид хоёр, ОХУ нэг алтан медаль авсан амжилтаар багийн дүнг тэргүүлж байна. Сонирхолтой нь кеничүүд эмэгтэйчүүдийн марафон, 10000 метрийн гүйлтийн алт, мөнгө, хүрэл медалиудыг бүгдийг нь хамсан юм. ДАШТ-ийг нээсэн эмэгтэйчүүдийн марафонд 54 тамирчин гараанаас гарахад олимпийн эрхээ аваад буй ОУХМ Л.Отгонбаяр 2 цаг 45 минут 58 секундийн амжилтаар 39 дүгээр байр эзэлсэн байна. Тэгвэл манай найдвар Б.Сэр-Од тэмцээний сүүлийн өдөр уралдах аж.

ДАШТ-ий эргэн тойрон дахь сонирхолтой үйл явдлуудаас дурдвал дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт Өмнөд Солонгост ирсэн эхний хоёр өдрөө хөнгөн бэлтгэл хийж, хотоор зугаалж, хотын иргэдтэй зураг хөргөө татуулсан шигээ цагийг өнгөрөөж байгаа аж. Тэрбээр 27-ны өдөр болсон урьдчилсан гараанд тасархай түрүүлж, хагас шигшээд гурваар барианд орж, финалд уралдах эрхээ аваад байгаа юм. Тэгвэл АНУ-ын Тайсон Гэй, Майкл Рожерс, Ямайкийн Асафа Пауэлл, Стив Маллингс нарын шилдгүүд бэртэл гэмтлийн улмаас “Дэгү-2011”-ийг өнжих нь тодорхой болоод байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: