Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, МХБХ » “TIGER ЭВ НЭГДЭЛ” сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээн өндөрлөлөө

GD Star Rating
loading...

2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр МХБХ-ны ногоон талбайд “Tiger Эв Нэгдэл” тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр хагас шигшээд шалгаран үлдсэн Лабтех Шонхорууд-Андрос, Дельта-MSM багуудын тоглолт 13:00, 14:00 цагаас явагдлаа. Эхний тоглолтонд анх удаа оролцож хагас шигшээд шалгараад байгаа Лабтех Шонхорууд багийн залуучууд сонирхогчдын хүчирхэг баг Андростой тоглож хэн хэн нь гоол хийх боломжуудаа ашиглаж чадахгүй байсаар 0-0 тэнцэж, 11 метрийн цохилтоор ялагч тодрох болж, 8 цохилтын дараа 6-5-аар Лабтех Шонхорууд хожиж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Ингэснээр Дельта-MSM гэсэн 2 том акулын хэн нь хожиж, өөрсөдтэй нь аваргийн төлөө өрсөлдөхийг хүлээх л үлдэв.

Дельта-MSM багуудын тоглолт эхний үед довтолгоо багатай талбайн төвд ихэнх тоглолт явагдсан бол 2-р хагаст MSM баг олон довтолгоо зохион байгуулж 33 дахь минутад залуу тоглогч Ц.Мөнх-Эрдэнэ 1-0, 40’ Ч.Мөнхөө, 45’ Г.Гарьдмагнай нар довтолгоог амжилттай гүйцэтгэсэнээр 3-0 –ээр шүрүүн өрсөлдөгчөө буулган авч, Лабтех Шонхоруудын залуучуудтай аваргын төлөө өрсөлдөх боллоо. Дельта багийн гол довтлогч Н.Оргил гартаа, хамгаалагч У.Мөнхжаргал өвдгөндөө авсан гэмтлээс болж тоглолтонд оролцож чадаагүй нь багт муугаар нөлөөлж байлаа.

Хүрэл медалийн төлөө Андрос-Дельта багууд тоглож, 2 дахь минутад Г.Жаргалсайханы хийсэн гоолын ачаар Дельта хүрэл медалийн эзэд болов. Аваргийн төлөөх тоглолтод Лабтех Шонхоруудын залуучууд илүү хөдөлгөөнтэй бөмбөг барьж, довтолгоо хийж байсан боловч гоол хийж чадалгүй 1-р үе өндөрлөв. 2-р хагас шийдвэрлэх үе мөн л Лабтех Шонхорууд илүүрхсээр 30 дахь минутад Д.Очирчүлтэм гоол орууж, 1-0 харьцаатай болгосон ч ганцхан минутын дараа давамгайлаллаа алдлаа. 16 метрийн талбайн гадна Шонхоруудын хамгаалагч бөмбөгөнд гар хүрч,  MSM баг 18 орчим метрээс торгуулийн цохилт гүйцэтгэх болж, багийн ахлагч Ч.Мөнхөө амжилттай гүйцэтгэснээр оноог тэнцүүлж чадлаа. Үлдсэн хугацаанд багууд хэн хэндээ аюул учруулсангүй байсаар тоглолт өндөрлөж, 11 метрийн цохилтоор аварга тодорлоо. Багууд 11 метрийн цохилтыг амжилттай гүйцэтгэсээр 4 дэх тоглогч цохилт хийх болоход MSM багийн ахлагч Ч.Мөнхөө цохилтыг алдсан байна. Гэсэн ч Шонхоруудын А.Золбоо мөн дагаад л алджээ. 5 тоглогчид амжилттай гүйцэтгэлээ, ингээд 4-4 харьцаатай тэнцэж 1:1 үргэлжлүүлэн цохилт хийхэд MSM багийн Х.Ганболд амжилттай гүйцэтгэж,  Шонхоруудын Т.Жавхлантөгс хөндлөвч онож, MSM баг анх удаагаа аваргаар тодорлоо. Тэд энэ оргилд хүрэх гэж 6 удаа тэмцэлдсэн бөгөөд өмнө нь 1 удаа 4 дүгээр байр, 1 удаа хүрэл, 3 удаа мөнгөн медаль хүртэж байжээ.

Тэмцээний шилдгүүдээр:

  • Хаалгач “Лабтех Шонхорууд” Г.Батцэнгэл,
  • Хамгаалагч “MSM” Г.Гарьдмагнай,
  • Мэргэн бууч “Дельта” Н.Оргил,
  • Шилдэг тоглогчоор “MSM” багийн Ч.Мөнхөө нар шалгарч тусгай шагналын эзэд болов.
  • Fair Play шагналыг Шунхлай баг хүртлээ.

Ийнхүү “Tiger Эв нэгдэл” тэмцээн амжилттай өндөрлөж, хөлбөмбөг сонирхогч залуучууд бүтэн сарын турш хөлбөмбөгөөр өрсөлдөж, өнгөрөөлөө.

“Tiger Эв нэгдэл” тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг

GD Star Rating
loading...
“TIGER ЭВ НЭГДЭЛ” сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээн өндөрлөлөө, 9.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Boldbaatar says:

    MSM угаасаа сайн байсан бараг огт хожигдоогүй байх шүү

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: