Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » Тай-брейкт 15 хос өрсөлдөнө

GD Star Rating
loading...

ОХУ-ын Ханты-Мансийскт саяхан эхэлсэн Дэлхийн цомын тэмцээний эхний шатны халз тулааны 2 өдрийн дараах байдлаар 49 шатарчид дараагийн даваанд шалгарч супер ИМ Г.Камский (АНУ,2741) – ОУМ Д.Берардино (Бразил,2480), Дин Лирен (БНХАУ,2654) – У.Со (Филиппин,2658) нарын 30 шатарчид өнөөдөр тай-брейкт үргэлжлүүлэн өрсөлдөхөөр болоод байна.

Эхний даваанд супер их мастеруудаас ганцхан Ван Юэ (БНХАУ,2709) Бразилийн 2566 чансаатай А.Фиерт өвдөг шороодсон бол эмэгтэй шатарчдаас В.Полгар (Унгар,2699) ИМ С.Фидел (Куба,2585) –ийг 2-0 харьцаагаар ялж  Дэлхийн аварга Хоу Ифан Армений ИМ С.Мовсесянд 0:2 – оор дийлджээ.

Ван Хао (БНХАУ,2718), В.Акопян (Армен,2667), Африк тивийн аварга А.Адли (Египет,2631) нар өвчний улмаас энэ даваанд “зодоглоогүй” тул учраанууд нь дараачийн шатанд шалгарав.

Дэлгэрэнгүйг  http://chess.ugrasport.com/?page_id=998&lang=ru  -д үзнэ үү.

Манай гаригийн эмэгтэйчүүдийг магнайлж буй шатарчны тоглосон өргийг сонирхуулъя.

GD Star Rating
loading...
Тай-брейкт 15 хос өрсөлдөнө, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: