Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » Тэргүүлэгчид алдаа гаргасангүй

GD Star Rating
loading...

“Нийслэл лиг” тэмцээний хамгийн сүүлийн тойрог эхэллээ. Тун хариуцлагатай тоглолтууд хөлбөмбөгийн ногоон талбай дээр үргэлжлэн явагдлаа.

Тоглолт 52

Улаанбаатарын мазаалайнууд-Хүлэгүүд 0:3 (0:0)

Гоол: Т.Ганзориг 47, (0:1) пен, Т.Батмөнх 51, (0:2) пен, Т.Батмөнх 90, (0:3),

Улаанбаатарын мазаалайнууд: Ж.Баяртулга, Ө.Эрдэнэболор, М.Өлзийбүрэн, Б.Гарьдмагнай, Р.Өнө-Эрдэнэ, Д.Батцэнгэл, Ц.Төмөр-Очир, Э.Энхбадрал, А.Хонгорзул, (С.Ганцолмон, 65), Б.Билгүүн, (Д.Содбаяр, 80), Л.Жавхлан,

Хүлэгүүд: Ш.Насанжаргал, Б.Мөнгөнтулга, Т.Ганзориг, Р.Өлзий-Од, Т.Батмөнх, Д.Баярзориг, (Х.Есөн-Эрдэнэ, 72), А.Билгүүн, Б.Нямжигжид, Б.Жавхлан, (А.Ууганбаяр, 53), Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Золбоо, Шар хуудас: А.Хонгорзул 13, Ц.Төмөр-Очир 45, М.Өлзийбүрэн 47, Ж.Баяртулга 50, Д.Батцэнгэл 79, Б.Гарьдмагнай 90,-Б.Мөнгөнтулга 13, Б.Өлзий-Од 58, Б.Золбоо 90, Улаан хуудас: Б.Гарьдмагнай 90, Б.Золбоо 90,

Лигийн хүснэгтийн хамгийн сүүлд явж байгаа баг 2 дугаар байрт бичигдэж байгаа “Хүлэгүүд” багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхнээс эзэн баг давуу тоглолтыг үзүүлж эхэлсэн. Тэд олдсон боломжуудаа ашиглаж чадсан бол тоглолтын хувь заяаг өөрсөддөө ашигтайгаар эргүүлж чадахаар байлаа. Хойноо шигшээ багийн тамирчин Гарьдмагнайг зогсоосон нь Хүлэгүүдэд довтолгоог дуусгахад тун хүндрэлтэй байдлыг үүсгэж байсан.

Хоёрдугаар үе эхлээд Хүлэгүүдийн довтолгоо сэргэж эхэлсэн бөгөөд довтлогч Нямжигжидийг 2 удаа 16 м-ийн торгуулийн талбайд дэгээдэж унагаасан нь зочин багт давамгайлал үүсгэх сайхан боломжийг бий болголоо. Багийн ахлагч Т.Ганзориг, Т.Батмөнх нар алдсангүй амжилттай гүйцэтгэснээр тооны харьцааг 2:0 болгосон байна. Тоглолт дуусах үед булангийн цохилтыг Т.Батмөнх амжилттай мөргөснөөс тэд хагас шигшээд шалгарах боломжоо баталгаажууллаа.

Ийнхүү Улаанбаатар Дээд Сургуулийн дараа Хүлэгүүд баг эрхээ албан ёсоор өвөртөллөө.

Улаанбаатарын мазаалайнууд багт боломж байсан боловч түүнийгээ ашиглаж чадсангүй. Сонирхуулахад өнгөрсөн жилийн лигийн аварга “Хангарьд”, дэд аварга “Улаанбаатарын мазаалайнууд” багууд хамгийн түрүүнд өрсөлдөөнөөс ийнхүү мултарлаа.

Лигийн сүүлийн тойргийн эхний тоглолт Хангарьд баг Улаанбаатар Дээд Сургуулийн багийг хүлээн авч, 3:1 харьцаатай хожигдсон байна.

***

Тоглолт 53

Хангарьд-Улаанбаатар Дээд Сургууль 1:3 (1:2)

Гоол: О.Мөнх-Од 18, (1:0), Ц.Түмэнжаргал 37, (1:1) пен, Б.Буман-Учрал 39, (1:2), Ц.Түмэнжаргал 64, (1:3),

Хангарьд: Бат-Амгалан, У.Эрдэнэ-Очир, М.Эрдэнэсайхан, О.Мөнх-Од, Б.Дашбалжир, (П.Тэмүүлэн, 86),  Паул Ебука, Н.Эрдэнэбаяр, Т.Энх-Эрдэнэ, (С.Лувсан, 46), Д.Энхтөр, С.Ганхуяг,

Улаанбаатар Дээд Сургууль: Ц.Ганбаяр, Н.Цэдэнбал, (Б.Ганзориг, 87), Э.Ганзориг, П.Алтантулга, Ц.Түмэнжаргал, Г.Батцэнгэл, Э.Ганцогт, Л.Мөнгөншагай, Ө.Одбаяр, (Д.Лүмбэнгарав, 83), М.Тэлмүүн, Б.Буман-Учрал,

Шар хуудас: Паул Ебука 9, Н.Эрдэнэбаяр 37, У.Эрдэнэ-Очир 62, М.Эрдэнэсайхан 90,

Тоглолтын эхэнд шигшээ багийн тамирчин О.Мөнх-Од гоол хийж, талбайн эзэн баг тэргүүлж эхэлсэн. Гэвч 1 дүгээр үеийн төгсгөл хэрд энэ тоглолтын гол баатар Улаанбаатар Дээд Сургуулийн Ц.Түмэнжаргал 11 м-ийн торгуулийн цохилтоос гоол хийж, тэнцүүлсэн. Удалгүй Олон Улсын Хэмжээний мастер Б.Буман-Учрал гоол хийж, нэгдүгээр үе 2-1 харьцаатайгаар зочин баг тэргүүлсэн. Улмаар тоглолтын 2 дугаар үеийн 64 дэх минутад Ц.Түмэнжаргал дахин гоол хийснээр тоглолтын эцсийн цэгийг тавилаа.

 

 

***
Нийслэл лиг тэмцээн эхлээд нийт 177 гоол ороод байна. Энэ нь нэг тоглолтод дунджаар 3.33 гоол орсон үзүүлэлттэй байна.
“Нийслэл лиг” тэмцээний мэргэн буучид:
Х.Амгалан Хоромхон клуб 10 гоол
Ц.Түмэнжаргал Улаанбаатар ДС 10 гоол
Син Чол Жин FC Ulaanbaatar 8 гоол
А.Мөрөн Сэлэнгэпресс 7 гоол
Паул Ебука Хангарьд 7 гоол
Б.Амарбаясгалан FC Ulaanbaatar 6 гоол
Д.Энхтайван Сэлэнгэпресс 6 гоол
Ж.Цацрал FC Ulaanbaatar 6 гоол нар тэргүүлж байна.

2011/08/30-ний өдрийн 17.30-д жинхэнэ гал гарсан тулалдаан хүлээж байна.
Эрчим vs Сэлэнгэпресс
Аль хожсон нь дараагийн шатанд шалгарна.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
Тэргүүлэгчид алдаа гаргасангүй, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. ERCHIM says:

    Erchim hojnoo amjilt zaluusaa

    GD Star Rating
    loading...
  2. Баагий says:

    Өчигдөр тоглолт үзсэн. Хүлэгүүд илүү байсан. Хожсон.
    Гэхдээ шүүлт дээр бага сага асуудлууд байсныг бүгд харсан. Тэглээ гээд Мазаалайн дас нь тгд хараагаад байж болохгүй. Дээр нь тэр Мазаалайн сэлгээнээс орж ирсэн сэгсгэрийн найзууд үзэгчдийн дундаас янз янз болоод, тэнэгтэж өгсөн, боргоцой шидэж нтр. Нэмэлт 6 минутыг шүүгч аргагүй байдалд орж /Маз-н дас нь хөөгдчөөд суудлаа орхихгүй…нтр/ тоглуулаагүй дуусгасан. Аль аль талдаа бодолцохоор юм их байна лээ. Энэ мэдээг ч бас шударга оруулж байх хэрэгтэй.
    Дээр нь үнэгүй шахуу юм чинь үзэгчид очоод үзвэл зүгээр л санагдсан.

    GD Star Rating
    loading...
  3. + says:

    2 ergelzeetei 11 m + 1 aldaatai gool tgd 2 udaa haalgachiin esreg gantsaar garah bolomjiig tasalduulsniig baga saga asuudal gjee.ingej shuuvel Messi super cupt gooldahgui bsiin

    GD Star Rating
    loading...
  4. svsv says:

    Ер нь бол монголын хөлбөмбөг одоо л хөгжих шатныхаа эхний алхмыг хийж бн. Шүүгч алдаж л болноооо манайхаан. Гэхдээ талбай дээр бол шүүгчийн шийдвэр хамгийн эцсийнх. Хүн л юм чинь хэн ч алдана. Гэхдээ би шүүгчийг өмөөрч байгаа хэрэг биш. Иймэрхүү яьдал дахин дахин гарах хэрэгтэй гэж би бодож бн. Учир нь үүн дээрээс шүүгчид болон тоглогчид дасгалжуулагч нар маш их зүйлийг сурч аугаа спортоо хүндлэх болно. Хүлэгүүд сайн байсан. Тэр дундаа “ХУРДАН” хочит Золбоо. Тэр үнэхээр хурдан юм бнлээ. Сүүлийн хэдэн тоглолтонд тасралтгүй гоолдож бнлээ. Одоо шигшээ тоглолтонд үлдэх 4 багтаа амжилт хүсье. гоёмсог олон гоолоор үзэгч биднийгээ баярлуулахыг хүсье. Баярлалаа

    GD Star Rating
    loading...
  5. erchim says:

    ERCHIM vs selenge press yu bolsiin bol?

    GD Star Rating
    loading...
  6. barca fan says:

    unegui shaham gnshu 3000 shd

    GD Star Rating
    loading...
  7. Жаагий says:

    хүлгүүд аргагүй илүү байсаан. Тэр шигшээ багийн гол тоглогч гэгддэг нөхөр Гарьдаа үлгэр дууриалалтай баймаар юм. Яах гэж тэр тоглогчийг мөргөсний учрыг олоогүй. Яахав алдаа гаргаж мөргөсөн байж болно. Уучилж чаддаг байх хэрэгтэй. Шигшээ юм бол шигшээгийн тамирчин шиг л байх хэрэгтэй. Бас тэр хараацайн дасгалжуулагч хэн ч билээ дээ. Талбай дээр гаргаж байгаа ааш зан дээрээ анхаармаар юм. Тэнл бас хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр үзэгч бол яахав дээ 1 2 пиво уугаад зориг орсон л баагий байгаа биз. Гол нь тоглогчын сахилга бат.

    GD Star Rating
    loading...
  8. Barca fan-d says:

    1000-р орж болж байна лээ. Бүр үнэгүй ч болно. Ярьж хөөр л дөө. ккк
    Би Хоромхон, Хүлэгүүд тус тус хөүм болсон 2 тоглолтыг гуйж ороод л үзсэн. Цаашдаа тоглолтууд гоё, шударга болоод байвал 3000-г төлөөд л үзнэ. Асуудалгүй ээ. Чамайг даасан ч болж байна.

    GD Star Rating
    loading...
  9. real says:

    tanai manai gej yridgin bnle shugch ni

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: