loading...
Диего Форлан Интерт
Интер Милан Оросын Примьер лигийн Анжи клуб руу худалдсан Самуэль Этогийн оронд Атлетико Мадридийн Диего Форланыг авч байна. “ 32 насандаа Интер Миланд очих боломж тэр бүр олдохгүй” гэжээ. Италийн “Gazzetta dello Sport” сонины мэдээгээр Форланд улирлын 3,5 сая евро мөн нэмэгдэл 500 000 еврог жил бүр олгох гэнэ.
Магат Швед довтлогч авлаа
Феликс Магат дахин нэг наймаа хийхээр шийджээ. Шведийн лигийн Helsingborg IF багийн довтлогч 21 настай Расмус Ёонссон Вольфсбург клубтэй 4 жилийн гэрээ байгуулсан гэжээ. Тэрээр Шведийн лигт 86 тоглолтонд 15 гоол оруулсан амжилттай юм байна.
Рокке Санта Круз Испани луу
Испанийн лигийн Бетис Севилья Манчестер Ситигийн Парагвай довтлогч Рокке Санта Крузыг энэ улиралд зээлээр авхаар болжээ. Санта Круз өмнөх улиралд Блекбурн Роверс багт зээлээр тоглосон юм. Тэрээр 2009 онд Ман Ситид ирсэн бөгөөд 20 тоглолтонд оролцож 3 гоол оруулсан юм.
Элия Ювентус Туринд очиход бэлэн
Хамбургийн хагас хамгаалагч Элеро Элия Италийн Сери А –д хүч үзэхэд тун ойрхон байна. Италийн “Tuttosport” сонин, Элияаг өнөөдөр эмнэлэгийн үзлэгт орж , Ювентус Турин клубын спортын албаны захирал Жузеппе Мароттатай уулзана гэжээ. Ням гарагт Хамбургийн спортын албаны захирал Арнесен хэд хэдэн багууд Элияг сонирхож байгааг баталсан , гэхдээ аль нь ч тодорхой санал тавиагүй байсан. Ювентус Турин 24 настай тоглогчийн төлөө 11 сая евро төлнө гэжээ.
loading...




neeree tiim shuu 32 nasandaa intert irj toglono gedeg ter bur oldood baidag bolomj bish baiha amjilt husie
loading...
Forlan bl asuudalgui ee, yamar ch bagt toglosn goaldsoor l bh bolno , amjilt!!!
loading...
forlan shig hogshin toglogchiig avj bhad chicharito esvel muller ch ymu tiim zlauu nohor sonirhohq
loading...