Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Диего Лугано PSG-д ирлээ

GD Star Rating
loading...

Францын PSG клуб энэ зуны ес дэх наймаагаа хийлээ. Тэд Уругвайн шигшээ багийн ахлагч Диего Луганог өөрсдийн эгнээнд багтаажээ.
Энэ зуны эхээр Катарын хөрөнгө оруулагчид PSG клубыг худалдан авсан. Тэд зуны арилжаа наймааны цонхоор нийт 80 орчим сая евро зарцуулаад байгаа бөгөөд хамгийн үнэтэй авсан тоглогч нь Аргентин найруулагч Хавьер Пасторе байсан юм. Түүнийг Палермогоос 42 сая еврогоор худалдан авсан билээ.
Тэд мөн Ромагаас Жереми Менез, Лорьянаас Кевин Гамэйрог тус тус худалдан авсан бол хамгийн сүүлд Луганог Туркаас авчирлаа. Уругвай хамгаалагч энэ шилжилтэнд сэтгэл хангалуун байгаагаа ярилаа.
“Том зорилгын төлөө тэмүүлж байгаа PSG багт ирсэндээ баяртай байна. Энэ бол миний карьерийн дараагийн том алхам. Францын хамгийн шилдэг энэ багийн нөөц бололцоо асар их. Тийм болохоор өндөр амжилт үзүүлж, цом хүртэх боломж асар их байгаа”

Лугано Туркийн багт таван жилийг өнгөрүүлсэн бөгөөд хоёр удаа лигийн аварга болсон юм. Тэрээр энэ багийн төлөө 125 удаа талбайд гарч 21 гоол оруулжээ
 ”Эх орныхоо төлөө тоглоно гэдэг нэг талаараа бахархалтай хэрэг ч , нөгөө талаараа бас асуудалтай зүйл. Шигшээ багийн дуудлага авсан тоглогч өөрийгөө хайхралгүй зүтгэх ёстой. Ядарч байсан ч гэсэн энэ үүргээс зугтах аргагүй. Мэдээж хэрэг Өмнөд Америк хүртэл би хол замыг туулж очдог. Би энэ зүйлийг сүүлийн арван жил хийж байгаа болохоор санаа зовоод байх юм алга. Харин Европын ихэнхи клубуудэд тоглогчдоо явуулах нь хүндрэлтэй байдаг”


Өдгөө 30 настай Лугано өнгөрсөн сард шигшээ багаа ахлаг Копа Америка тэмцээнд түрүүлсэн юм. Шигшээ тоглолтонд тэд Парагвайг буулган авсан билээ.

Мөн Уругвайчууд өнгөрсөн жил Өмнөд Африкийн дэлхийн аваргад 4-р байр эзлэхэд Лугано багаа ахлан оролцсон. PSG –н спорт эрхэлсэн захирал Леонардо түүний туршлагыг харж багтаа авсан гэж ярилаа.
“Одоо манай хамгаалалтанд найман тоглогч байна. Би өмнө нь хэлж байсан. Өндөр түвшинд тоглохол сайн бүрэлдэхүүн хамгийн чухал зүйл. Манай багт яг хэрэгтэй байсан туршлага, удирдах чадвар Луганод бий”

PSG дөрвөн тойргийн дараах байдлаар Францын лигт 7 оноотой 3-р байранд бичигдэж байна. Лигийг тэргүүлж байгаа Монтпелье багаас тэд хоёр оноо алдаж байгаа бөгөөд 1994 оноос хойш анх удаа лигийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байна.

GD Star Rating
loading...
Диего Лугано PSG-д ирлээ , 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: