loading...
Ньюкэсл Юнайтед Ливерпуль руу явсан Хосе Энрикегийн орлогчыг оллоо. “Шайзгайнууд” Интер Миланаас Давид Сантоныг авахаар болжээ. Сантон Английн багтай таван жилийн урт хугацааны гэрээ байгуулж байгаа бөгөөд гурав дугаарыг зүүн Сент Жэймс паркт тоглох юм. Одоогоор энэ наймаа хэдий хэрийн үнээр хийгдсэн нь тодорхойгүй байгаа.
Сантон өнгөрсөн улирлын хагасыг Чезена багт өнгөрүүлсэн. Тэрээр Интерийн төлөө нийт 40 тоглолтонд оролцсон бөгөөд Аваргуудын лиг, Сери А, Италийн цом гээд авч болох бүх шагналыг хүртсэн юм.
Ньюкэслийн дасгалжуулагч Алан Пардьею шинэ тоглогчынхоо талаар ‘Сантон олон улсын түвшинд өөрийгөө харуулж чадсан сайн зүүн жигүүрийн тоглогч. Давид шиг чадвартай, залуу тоглогч премьер лигт дасах гэж нэг их цаг алдахгүй байх” хэмээжээ. Харин Сантон өөрөө энэ наймааны талаар ‘Премьер лигт тоглож, Сент Жэймс паркт 50 мянган үзэгчдийн өмнө тоглох боломж алдаж байхад яаж татгалзах билээ” гэжээ. Шаазгайнууд мөн Чарльтон Атлетикаас Роб Эллиот хэмээх хаалгачыг худалдаж авсан. 25 настай энэ залуугийн үнэ тодорхойгүй байгаа.
loading...




santon ch sain shvv, ene jil dunguj 20toi, italy toglogch PLt howor shvv, xer zohitsoh bol doo
loading...