loading...
Lega (СэриА Клубуудын Нэгдэл) AIC (Тоглогчидын Холбоо) -ны нэгдсэн хэлэлцээрийн гэрээг зөвшөөрөөгүйн улмаас СэриА-гийн 1р тойргийн тоглолтууд явагдаагүй билээ.
AIC ерөнхийлөгч Томмаси хэрвээ Lega-тай зөвшилцөлд хүрч чадахгүй бол СэриА-гийн 2-р тойрог ч бас цуцлагдана гэлээ.
“Бидний хүсэл бол буцаад талбай дээр гарч тоглох. Би өөдрөг үзэлтэй хүн. Миний бодлоор 2р тойргийг эхлэхээс өмнө хэлэлцээрийг батлахын тулд юу хийх ёстойг бид мэдэж байгаа. Энэ хэлэлцээр дахин бүтэлгүйтвэл би үнэндээ гайхна. Хэрвээ дараагийн тойрогийн тоглолт явагдахгүй байх юм бол энэ нь Италийн хөлбөмбөгт маш том түгшүүрийн дохио байх болно.” гэжээ.
Өмнөх Lega-ийн хурал дээр 18 : 2 харьцаатай AIC-ийн саналыг эсэргүүцсэн. Харин дэмжсэн хоёрхон клубын нэг болох Кальяригийн ерөнхийлөгч Массимо Сэллино Lega-гийн ерөнхийлөгч Мауризо Бэрэттаг ихээхэн буруушаасан байна.
“Би 2-р Lega-гийн хуралын зохион байгуулалтыг хараад нэгдсэн хэлэлцээрийн гэрээний асуудалыг авч хэлэлцэх нь хойш тавигдсан байгааг анзаарсан. Би тоглогчдод шударга бус ямар асуудал тулгараад байгааг бодож үзсэн. Гэвч миний энэ логикыг нэрийг нь дурдахгүй хэсэг бүлэг Ерөнхийлөгчид хүлээж авах хүсэлгүй байгаа. Бэрэтта Unicredit-д өөр ажилтай хүн. Хэрвээ тэр энэ асуудалыг цэгцлэхэд төвлөрч цахдахгүй байгаа бол албан тушаалаасаа буух хэрэгтэй” гэсэн байна.
loading...



