Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад наадмууд, Шинжинь 2011 » Түрүүлсэн багтай оноо тэнцсэн ч дүрмийн дагуу алтан медалиа алдсан

GD Star Rating
loading...

Монголын оюутны спортын холбоо, Биеийн тамир спортын газрын удирдлага “Шеньжень-2011” оюутны зуны XXVI “Универсиад”- д амжилттай оролцсон тамирчдаа өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн наадамд манай улс анх удаа өргөн бүрэлдэхүүнээр оролцож, дөрвөн мөнгөн медаль хүртсэнээр 158 орноос медалийн чансаагаар 44, тоогоор 33 дугаар байр эзэлсэн юм. Одоогоос 34 жилийн тэртээх Софигийн Универсиадад монголчууд хоёр алт, хоёр хүрэл медалиар энгэрээ мялаасан түүхтэй.

МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан уулзалтын үеэр “Бид алттай дүйцэх мөнгөн медалиар цуглуулгаа баяжуулж, оюутан залуучуудынхаа ид хавыг дэлхийд мэдрүүлсэндээ баяртай байна. Төр засгаас ямар ч дэмжлэг авалгүй, зардал мөнгөө хувиасаа болон албан байгууллага, компаниудын тусламжтайгаар зохицуулсан. Цаашид дээрх наадамд өрсөлдөх оюутан залууст төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгааг онцлох нь зүйтэй. Бид энэ талаарх асуудлуудыг ЭМЯ, БСШУЯ, БТСГ, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина. ОХУ-ын Казань хотноо 2013 онд болох ээлжит Универсиадад одооноос бэлтгэх хэрэгтэй” хэмээн өгүүлсэн юм. БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тус наадмын дэд аваргаар тодорсон тамирчдыг “Спортын алдар” тэмдгээр шагнасан бол МОСХноос мөнгөн шагнал гардуулав. Энэ үеэр тамирчидтай ярилцлаа

Д.Ганзориг (Буудлага спортын ОУХМ)

-“Универсиад”-д амжилттай оролцсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Дэлхий н оюутны наадамд анх удаа оролцон, мөнгөн медальтай ирсэндээ сэтгэл хангалуун байна. 50 м-т гурван байрлалаас буудах төрөлд 19 улсын тамирчид оролцсон.

-Өмнө нь та нар Азийн наадамд дөрөвдүгээр байр эзэлж байсан шүү дээ. “Универсиад”-д онч сорихдоо атгасан медалиа алдахгүйг хичээсэн нь мэдээж.

-Тэгэлгүй яахав. 50 м-т медаль хүртэх боломжтой гэсэн дүгнэлтийг дасгалжуулагч маань эртнээс хийсэн. Бидний хүчтэй өрсөлдөгчдийн нэг БНХАУ-ын хоёр тамирчин шигшээд тааруухан буудсан нь том боломж нээсэн. Бид сүүлийн 10 сумаа алдалгүй буудаж, түрүүлсэн багтай оноо тэнцсэн боловч шинэчлэгдсэн дүрмийн дагуу байны нягтралыг харгалзан, Беларусийн багт алтан медаль олгосон юм.

-Д.Ганзориг, Н.Баяраа, Б.Бишрэл нар хэзээнээс нэг багт хүчин зүтгэсэн юм бэ?

-Үндэсний шигшээ багт орсон цагаас буюу 2009 оноос хамтдаа хилийн чанадын тэмцээнүүдэд оролцсон. Н.Баяраа маань 50 м-т хэвтээгээс буудах төрөлд 594 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.

-Та нар цаашид ямар тэмцээнд оролцох вэ?

-Арванхоёрдугаар сард олимпийн эрх олгох Азийн АШТ-д өрсөлдөнө.

Их мастер Б.Мөнгөнтуул

-“Универсиад” наадмын хөтөлбөрт анх багтсан шатрын тэмцээнд хүчтэй өрсөлдөгчдөө хожин, дэд аваргаар шалгарсан танаар монголчууд бахархаж байгаа. Эхний өргүүдэд даруухан амжилт гаргасан таны тоглолт цаашид чангарч, төгсгөлөө тун сайн хийсний хүчинд хоёрдугаар байр эзэлсэн. Өрсөлдөгчдийнхөө талаар юу хэлмээр байна?

-Шеньжений наадамд хүчтэй, туршлагатай шатарчид олноор цугларсан. Өдөрт хоёр өрөг тоглосон болохоор ядарсан тал бий. Өргүүдээ эргэн харахад алдаа, оноо аль аль нь байлаа. Хятадын их мастер Там Жуныг найм дахь өрөгт хожсон нь амжилтаа дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

-Та тэмцээнийг ганцаараа хошуучилж явсан ОХУ-ын И.Васильевичийг сүүлийн өрөгт хожсон шүү дээ. Хэрэв түүнийг дийлээгүй бол медаль хүртэх магадлал тун бүрхэг болох байсан. Шийдвэрлэх өргийн өмнө тактикаа хэрхэн боловсруулав?

-И.Васильевичтэй тоглохын өмнөх өдөр амарсан болохоор тоглолтын төлөвл өгөө боловсруулж амжсан. Ааваас утсаар зөвлөгөө авсан. Тоглолтын үед сандарч тэвдээгүй. Эхний байр эзэлсэн гурван т амирчны оноо тэнцэж, коэффициентийн илүүгээр би хоёрдугаар байр эзэлсэн. “Казань-2013”-т үүнээс ч илүү амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

GD Star Rating
loading...
Түрүүлсэн багтай оноо тэнцсэн ч дүрмийн дагуу алтан медалиа алдсан, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. lol says:

    bayr hurgie mongontuula chi reitingeeree 3 bichegdej bsan nogoo 2 ni joohon mu togloson chi turuuleh ystoi bsan shde zaza amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: