loading...
Премьер лигийн Фулхэм клуб Твентегээс довтлогч Брайн Руйзийг авахад бэлэн болжээ. Коста Рика довтлогчын төлөө Лондоны баг 10.6 сая фунт гаргаж байгаа юм байна.
25 настай Руйз энэ зун премьер лигт шилжиж тоглох хүслээ илэрхийлж байсан. Түүний нэр Тоттенхэмтэй холбогдож байсан ч Фулхэм илүү хурдан хөдөлж наймааг бодит болголоо. Фулхэм улирлын эхлэлийг тун тааруу тавьсан бөгөөд гурван тойргийн тоглолтоос ердөө ганц оноо аваад байгаа юм. Тиймээс Мартин Иол цонх хаагдахаас өмнө довтолгооны шугамаа хүчирхэгжүүлэхээр ажиллаж байна. Руйзийн багийн анд Насер Чадлид санал тавьсан ч үр дүнд хүрээгүй.
Руйз саяхан Лестер сити рүү явсан Энди Жонсоны орон зайг нөхнө. Тэрээр баруун зүүн жигүүрт аль аль талд тоглож чаддаг бөгөөд Стив Макларений удирдлага дор Недерландын лигийн аварга болж байсан юм.
loading...



