loading...
Үзүүштэй, өрсөлдөөнтэй, үзэгчдийг уулга алдуулсан тоглолт МХБХолбооны ногоон талбай дээр Сэлэнгэпресс, Эрчим багуудын дунд боллоо.
Тоглолт 54
Сэлэнгэпресс-Эрчим 2:3 (2:2)
Гоол: Б.Даваажав 3, (0:1), Г.Даваа-Очир 14, (1:1), Э.Чинбаатар 29, (1:2), С.Гэрэлт-Од 32, а/г (2:2), Б.Анар 90, (2:3),
Сэлэнгэпресс: С.Цэрэнхүү, С.Гэрэлт-Од, Г.Даваа-Очир, Г.Мөнх-Эрдэнэ, Э.Энхжин, Ч.Отгонбаяр, Б.Мөнхбаяр, Э.Чинбаатар, Д.Энхтайван, Э.Энхмандах,
Эрчим: Б.Ариунболд, Г.Билгүүн, Э.Пүрэвсүрэн, (Т.Мөнхбаатар, 73), Б.Даваажав, Б.Эрхэмбаяр, (Т.Дүүрэнбаяр, 64) Ц.Энхжаргал, Ж.Ариунболд, Б.Анар, Ц.Нямгомбо, (Ц.Энхтөр, 67), З.Баттулга, Минами Ёсуки,
Шар хуудас: Ч.Отгонбаяр 6, Б.Анар 60, Э.Энхмандах 67,
Тоглолт эхлэнгүүт Эрчимийн эхлүүлсэн довтолгоо амжилттай болж 3 дахь минутад 7 дугаартай Б.Даваажав гоолдлоо. Энэхүү гоол нь Сэлэнгэпрессчүүдэд довтолгоогоо эрчимжүүлэх хэрэгтэй гэдгийг анхааруулаад өглөө. Тиймээс ч тэдний удаа дараагийн довтолгоо тоглолтын 14 дэх минутад амжилтад хүрч, хашир мастер Г.Даваа-Очир торгуулын цохилтыг амжилттай гүйцэтгэж оноог тэнцүүллээ. Уг нь энэ гоолыг хаах боломж байсан боловч шигшээ багийн 2 дахь хаалгач өөртөө хэт итгэснийх үү алдмааргүй бөмбөгөнд хүрч чадсангүй.
Удалгүй Э.Чинбаатар нэгэн гайхалтай тогтоолт, хууралт, цохилтыг гүйцэтгэн тооны харьцааг 2:1 болгон өөрийн талд эргүүлж чадлаа. Ингэснээр талбайн эздэд давуу тал үүсэж, хамгаалагч болон хаалгач нарт тун хариуцлагатай үүрэг ногдууллаа. Гэвч тоглолтын 32 дахь минутад баруун захаар довтолсон Ц.Нямгомбын цохилт Сэлэнгэпрессийн хамгаалагч С.Гэрэлт-Одын биеэнд ойж, чиглэлээ өөрчлөн хаалганд орох нь тэр. Ийнхүү тоглолтын 2 дугаар үе 2:2-ийн харьцаатай эхлэхээр боллоо. Аль алинд нь тэнцээ хангалтгүй тул нээлттэй олон довтолгоонуудыг харилцан хийлээ. Ялангуяа 7 дугаартай Б.Даваажавын цохилт, 20 дугаартай Г.Төгсбаярын цохилтууд гоол болох тун дөхсөн бөгөөд хаалгач амжилттай хаалаа. Түүний дараа С.Гэрэлт-Одын 5м дэх цохилт хаалганы шон оноод гарлаа.
Танайх хийхгүй бол манайх хийе гэсэн бичигдээгүй хууль энд үйлчлэн сөрөг довтолгооныг Эрчим гүйцэтгэсэн бөгөөд солилцоогоор орж ирсэн Ц.Энхтөрийн дамжуулалтаар 6 дугаартай Б.Анар тоглолтын 90 дэх минутад гоол хийж, энэ тоглолтын баатар боллоо. Гэхдээ 2 багт хоёуланд нь хагас шигшээд шалгарах эрх нээлттэй үлдэж байна. Үлдсэн Хүлэгүүд-Хоромхон, FC Ulaanbaatar- Улаанбаатарын мазаалайнууд багуудын тоглолтын дүнгээс шалтгаалан 4 багийн 2-нь хагас шигшээд үлдэх болно. Маргааш буюу 2011/08/31-ны 17.30-аас Хүлэгүүд-Хоромхон багуудын тоглолтыг үзэцгээе !
“Нийслэл лиг” тэмцээний мэргэн буучид:
Х.Амгалан Хоромхон клуб 10 гоол
Ц.Түмэнжаргал Улаанбаатар ДС 10 гоол
Син Чол Жин FC Ulaanbaatar 8 гоол
А.Мөрөн Сэлэнгэпресс 7 гоол
Паул Ебука Хангарьд 7 гоол
Б.Амарбаясгалан FC Ulaanbaatar 6 гоол
Д.Энхтайван Сэлэнгэпресс 6 гоол
Ж.Цацрал FC Ulaanbaatar 6 гоол нар тэргүүлж байна.
loading...





Одоогоор лигийг тэргүүлж буй мэргэн буучиддаа баяр хүргэе. Нийслэл лиг сайхан болж бна. Одоо бид бүхнийг шигшээ тоглолтууд хүлээж бн.Легонер тоглогчид сайн бн тэр дундаа солонгос тамирчид. Бид юугаараа дутах билээ. Хичээх л үлдлээ. Бүх шалгарч буй багууддаа амжилт хүсье. Баярлалаа
loading...
Тэр Ебука гэдэг залуу үнэхээр техинктэй тун сайн тоглогч бнлээ. Сул тал нь зориг муутай
loading...
Za ene jiliin ligiin temtseen ih sain yavagdaj bna gej bodjiinoo. Urd hezee ingej medeeleldeg blaadaa. odoo uzugchdiig tatan oroltsuulah heregeti bna daa
loading...