loading...
Хаан хүнс Титэм баг Зүүнхараа Бамбар багтай хүч үзлээ. Эзэн баг 5 тоглоход нэг ч хожигдолгүй явж байсан тул үзэгчид тэднийг хожно гэдэгт итгэлтэй байлаа. Гэтэл бодит тоглолтон дээр эсрэгээр эргэж орон нутгаас хүрэлцэн ирж хүч үзэж байгаа Зүүнхараачууд ширүүн тэмцэлдлээ. Хэдийгээр эзэн багийн 8 дугаартай Н.Булган тоглолтын 12 дахь минутад гоол хийсэн боловч, зочин багийн 19 дугаартай Б.Дөлгөөн тоглолтын 16 дахь минут, 5 дугаартай Г.Төгөлдөр тоглолтын 28 дахь минутад гоол хийж 2:1 харьцаатай Зүүнхараа Бамбар баг хожлоо.
Сэлэнгэпрессчүүд хожил авахад туйлын хүнд байлаа. Дархан Хаан хүнс бүх талаараа илүүрхэж тоглосон бөгөөд тоглолтын 13, 65 дахь минутад 9 дугаартай Г.Оюунбаатар, 19 дэх минутад 11 дугаартай Ж.Ган-оргил нар гоолдсоноор бүх зүйл тодорхой боллоо. Ийнхүү Сэлэнгэпрессчүүдийн азгүйтэл үргэлжилсээр.
Хоромхоны 17 дугаартай П.Энх-Оргилын 63 дахь минутад хийсэн гоол энэ тоглолтын цорын ганц гоол болон бичигдлээ. Хүлэгүүд баг 3 дугаар байранд явж байсан боловч ийнхүү 5 дугаар байранд явж байсан Хоромхон клубт боломж бий болголоо.
Эрчимийн С.Гал-Эрдэнэ гоолын машин гэдгээ Мазаалай багийн эсрэг тоглосон тоглолтондоо бүрэн харууллаа. Тэрээр тоглолтын 13, 23, 67 дахь минутуудад гоолоо хийжээ. Түүнд 20 дугаартай Б.Гарьд, 10 дугаартай С.Анхбаяр нар тус хүргэж, Эрчим 5:0 харьцаатайгаар Мазаалай клубыг буулган авлаа.
|
Д/Д |
Баг U-15 |
Тоглолт |
Хожил |
Тэнцээ |
Хожигдол |
Оруулсан бөмбөг |
Алдсан бөмбөг |
Оноо |
|
1-2 |
Хаан хүнс Титэм |
6 |
4 |
1 |
1 |
15 |
5 |
13 |
|
1-2 |
Эрчим |
6 |
4 |
1 |
1 |
18 |
7 |
13 |
|
3 |
Зүүнхараа Бамбар |
6 |
4 |
0 |
2 |
10 |
8 |
12 |
|
4 |
Хоромхон |
6 |
3 |
2 |
1 |
14 |
5 |
11 |
|
5-6 |
Хүлэгүүд |
6 |
3 |
1 |
2 |
14 |
8 |
10 |
|
5-6 |
Дархан Хаан хүнс |
6 |
3 |
1 |
2 |
15 |
11 |
10 |
|
7 |
Мазаалай |
6 |
0 |
0 |
6 |
1 |
18 |
0 |
|
8 |
Сэлэнгэпресс |
5 |
0 |
0 |
5 |
6 |
33 |
0 |
U-17 Coca Cola Хүслийн лиг
Энэ насны тэмцээн 2011/08/30-ны өдөр МХБХ-ны ногоон талбай дээр явагдлаа.
Тэмцээний тэргүүлэгчдийн нэг Дархан Хаан хүнс Хоромхон багтай хүч үзлээ. Тоглолтын 1 дүгээр үеийн төгсгөл, 2 дугаар үеийн эхлэлд Хоромхоныхон гайхалтай тоглолт үзүүлэн 5 гоол хийсэн нь тоглолтын дунд шууд нөлөөллөө. 11 дугаартай Ц.Мөнгөншагай тоглолтын 31 дух минутад, 33, 38 дахь минутад А.Мөнхцэнгэл, 34, 58 дахь минутад Э.Хатанбаатар нар гоол оруулсан байна. /Энэ насны тамирчид талдаа 35 минутаар хүч үздэг/ Тоглолтын төгсгөлд Дарханчууд нэр төрийн 2 гоол хийснээр тоглолт 5:2-ын харьцаатай өндөрлөлөө.
Сэлэнгэпрессчүүд Хараацай клубыг 4:1-ээр бут ниргэлээ. Тоглолтын эхнээс Сэлэнгэпрессчүүд гоолдсон бөгөөд 4, 66 дахь минутад Ч.Чинбат, 17 дахь минутад Б.Анхбаяр, 62 дахь минутад О.Жавхлан нар гоол хийсэн байна. Хараацай багийн нэр төрийн гоолыг тоглолтын 52 дахь минутад А.Бодьрагчаа хийлээ. Хэрэв Хараацай хожсон тохиолдолд 2 багийн оноо тэнцэн цаашид үргэлжлэх тоглолт тун сонирхолтой болох байлаа.
6 дахь тоглолтондоо оролцож байж, Хүлэгүүд анхны гоол, анхны онооны сайхныг мэдэрлээ. Тэд уг UB United багийн хаалгыг 27 дахь минутад мялааж, тэргүүллийг өөртөө авчирсан боловч тоглолт дуусах алдад гоол алдсанаар анхныхаа хожлыг үгүй хийлээ. UB United шүгэл дуугартал тэмцэлд гэсэн зарчмыг амжилттай хэрэгжүүлж чадлаа.
Хаан Хүнс Титэм баг Зүүнхараа Бамбар багаас хожил авч чадсанаар аваргын төлөө өрсөлдөх эрхээ өвөртөллөө. 11 дугаартай Г.Ёндонжамц тоглолтын 8 дахь минутад, 20 дахь минутад 7 дугаартай Б.Баярсүрэн нар гоол хийж, 2:0 харьцаатай тэргүүлж эхэлсэн. 2 дугаар үед Зүүнхараа Бамбар багийн 17 дугаартай А.Цолмон гоол хийснээр 2:1-ийн харьцаатай тэргүүлэгчид хожлоо. Тэдний аваргын төлөө өрсөлдөөнд 3 баг хүч үзэж байна. Тэд бол Дархан Хаан хүнс, Сэлэнгэпресс, Зүүнхараа Бамбар багууд юм.
|
Д/Д |
Баг U-17 |
Тоглолт |
Хожил |
Тэнцээ |
Хожигдол |
Оруулсан бөмбөг |
Алдсан бөмбөг |
Оноо |
|
1 |
Хаан хүнс Титэм |
6 |
5 |
1 |
0 |
20 |
3 |
16 |
|
2 |
Дархан Хаан хүнс |
6 |
4 |
1 |
1 |
18 |
7 |
13 |
|
3 |
Сэлэнгэпресс |
6 |
4 |
0 |
2 |
14 |
10 |
12 |
|
4 |
Зүүнхараа Бамбар |
6 |
3 |
1 |
2 |
6 |
7 |
10 |
|
5 |
Хоромхон |
6 |
2 |
1 |
3 |
12 |
12 |
7 |
|
6 |
Хараацай |
6 |
2 |
0 |
4 |
8 |
15 |
6 |
|
7 |
UB United |
6 |
1 |
1 |
4 |
9 |
22 |
4 |
|
8 |
Хүлэгүүд |
6 |
0 |
1 |
5 |
1 |
12 |
1 |
“Coca Cola Хүслийн лиг”-ийн тоглолт Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбай дээр ажлын өдрийн 10.00-16.00 цагийн хооронд явагдаж байна.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...




