Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Боулинг » Боулингийн зэрэгтэй тоглогчдын халз өрсөлдөөн

GD Star Rating
loading...

Монголын Боулингийн Холбооноос сар бүр лигийн болон зэрэггүй тоглогчдын чансаа ахиулах тэмцээнийг тогтмол зохион явуулж байгаа бол спортын 1,2-р зэрэгтэй тоглогчдын ур чадварыг дээшлүүлэх, дундаж онооны үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор зэрэгтэй тоглогчдын тэмцээнийг мөн эхлүүллээ.

Энэ удаагийн эхний цуврал тэмцээнд нийт оролцох эрх бүхий тоглогчдын 70-аас дээш хувь нь оролцож,аваргаа тодруулсан
байна.Эмэгтэйчүүдийн ангилалд оролцогчдоос шилдэг 4 тоглогч урьдчилсан 3 тоглолтоос шалгарч,шөвгийн
дөрөвт энэ оны УАШТ-ий хүрэл медальт Т.Дорждэрэм/Грийн Страйкес/ өнгөрсөн оны УАШТ-ий мөнгөн ме-
дальт,лигийн тэмцээний 3 удаагийн аварга Т.Нансалмаа/Биг Боулинг/-г хожсон бол УАШТ-ий 2 алт,1 мөнгө,
1 хүрэл медальт,лигийн тэмцээний 6 удаа түрүүлсэн Х.Өлзийхорол/Биг Боулинг/ 2010 оны Холбооны цом
“А” зэрэглэлийн тэмцээний дэд байрын шагналт Ц.Уранцэцэг/ТЭЦ-III/ нарын оноо тэнцэж,нэмэлт 2 шидэлт гүйцэтгэж,туршлагатай тоглогч Х.Өлзийхорол хожлоо.Улмаар 3-р байрын төлөө Ц.Уранцэцэг Т.Нансалмааг, 1-р байрын төлөө Х.Өлзийхорол Т.Дорждэрэмийг тус тус ялсан байна.

Эрэгтэйчүүдээс шөвгийн наймд Биг Боулинг клубээс 4,Дабль-Х клубээс 2,Грийн Страйкес,Мишээл клубүүдээс тус бүр 1 тоглогч цааш өрсөлдсөнөөс эхний 3 байрт УАШТ-ий мөнгөн медальт,лигийн тэмцээний 2 удаагийн аварга Ц.Лхасүрэн,2011 оны УАШТ-ий мастерын тэмцээний аварга Г.Сундуйжав,лигийн тэмцээнд 4 удаа эхний гурван байрт шалгараад байгаа С.Баярхүү/бүгд Биг Боулинг/ нар оржээ.Тэмцээний явцад хамгийн өндөр оноо/217/-г Т.Батбаяр/Дабль-Х/,эмэгтэйчүүдээс Ц.Уранцэцэг/ТЭЦ-III/ 192 оноо авсан аж.Шигшээд шалгарсан тоглогчид чансааны эрэмбээр бие биенийгээ амлах дүрмээр тэмцээнийг явуулсан нь сонирхолтой боллоо.9-р сарын лигийн тэмцээн ирэх долоо хоногийн лхагва гаригт уламжлал ёсоор эрэгтэй/дээд болон дэд зиндаа/,эмэгтэй гэсэн 3 ангиллаар зохиогдоно

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: