loading...
Намрын тэмцээн эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө буюу наймдугаар сарын 29-нд Сүмогийн холбоо шинэ банцүкэгээ зарлалаа. Чансааг уламжлал ёсоор ёкозүна Хакүхо манлайлж, энэ башёд 14-ээс багагүй даваа авахад их аварга болох магадлалтай байгаа Харүмафүжи арслангуудын тэргүүнд бичигджээ. Озэки нарын дагавар манлайд заларч байсан Кайо зодог тайлсан тул түүний орон зайг нөхөх бөх олдсонгүй. Ийнхүү сүмогийн оргил хоёр цолонд хүрсэн япон бөх гэж үгүй боллоо. Ийм тохиолдол өмнө цорын ганц удаа буюу 1993 онд нэгдүгээр сард тохиож байжээ.
Тухайн үед сүмогийн ертөнцөд их аваргын орон зай эзгүй ханхайж, Хавайн арлын Акэбоно, Конишики нар арслан болчихоод удаагүй байв. Харин өнөө цагийн Японы хамгийн шилдэг бөхчүүд болох Котошогикү, Кисэносато нар манай Какүрюү М.Анандын хамт сэкивакэ цолыг эзэмшиж байна. Кисэносатог эс тооцвол нөгөө хоёр Аки башёд сайн барилдвал арслан болох магадлалтай. Цагтаа сэкивакэ цолд хүрч байсан, сүүлийн хэдэн сар жюүрёогоор жаал “манаргасан” Коккай эргэж ирснээр дээд зиндаанд гурван гүрж сүмоч (бусад нь Точиношин, Гагамарү) хүч үзэх нь.
Түүнчлэн 20 настай Масүнояма, 34 настай Ёшиазүма, 100 кг хүрэхгүй жинтэй 28 настай чех залуу Таканояма нар макүүчид анх удаагаа барилдах нь. Энэ сарын тэмцээнд нийт 27 монгол сүмоч таван зиндаанд зодоглох ба макүшитад хамгийн олон буюу манай 12 бөх байгаа юм. Мөн Эрдэнэбилэг хэмээх залуу шинэ бөхийн шалгалт (банцүкэ-гай)-аа өгөх аж. Аки башё есдүгээр сарын 11-25-нд Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд болно.
МАКҮҮЧИ
Зүүн Баруун
Хакүхо Ёкозүна -
Харүмафүжи Озэки Барүто
- Озэки Котоошюү
Котошёогикү Сэкивакэ Кисэносато
Какүрюү Сэкивакэ -
Тоёноошима М-1 Аран
Хоомашё М-2 Ёшиказэ
Такэказэ М-3 Точиозан
Точиношин М-4 Токитэнкү
Миябияма М-5 Гоэйдо
Такаясү М- 6 Вакакоюү
Фүжиазүма М-7 Точиновака
Кайсэй М-8 Тоёохибики
Масүнояма М-9 Сагацүкаса
Тамаваши М-10 Кёкүтэнхо
Китатайки М-11 Гагамарү
Аминишики М-12 Асасэкирюү
Ёшиазүма М-13 Тамаасүка
Тосаютака М-14 Шёотэнро
Дайдо М-15 Таканояма
Коккай М-16 Кимүраяма
Хочияма М-17
ЖЮҮРЁО
Зүүн Баруун
Точинодада Ж-1 Такарафүжи
Саданофүжи Ж-2 Цуругидакэ
Мёогирюү Ж-3 Тэнкайхо
Бүшүяма Ж-4 Сотаирюү
Мацүтани Ж-5 Масүраүми
Аоияма Ж-6 Широнорюү
Таманошима Ж-7 Такамисакари
Саданоүми Ж-8 Кимиказэ
Чиёнокүни Ж-9 Каонишики
Нионоүми Ж-10 Кёкүшүхо
Чиёзакүра Ж-11 Чиёараши
Сатояма Ж-12 Котоюүки
Хишофүжи Ж-13 Хокүтокүни
Хаманишики Ж-14 Хитэнрюү
Макүшита
Б-3 Араваши Э.Дөлгөөн
Б-5 Азүмарюү С.Тодбилэг
3-12 Ониараши Ө.Өлзийжаргал
Б-15 Рюүонами Б.Буянжаргал
З-19 Сэншё Э.Баярбат
З-22 Сэйро А.Өнөболд
Б-28 Рюүо Э.Санчирболд
Б-40 Сакигакэ Я.Баттүшиг
Б-42 Кагамио Б.Нанжид
Б-47 Дайонами Б.Ууганбаяр
Б-51 Тоорүгава Д.Ууганбаатар
З-56 Чиёшёома Г.Мөнхсайхан
Санданмэ
З-1 Хошизакүра М.Алтангэрэл
З-20 Тайка С.Шаравнямбуу
Б-22 Таканоива А.Баасандорж
З-58 Аратоши В.Цэрэндорж
Жонидан
Б-59 Вакамишё Г.Ган-Эрдэнэ
loading...




