loading...
Өмнөд Солонгосын гурав дахь том хот Дэгү хотноо хөнгөн атлетикийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор 21 багц медалийн эзэд тодроод байгаа бөгөөд АНУ, ОХУ тус бүр дөрөв, Кени гурван алтан медаль авсан амжилтаар багийн дүнг тэргүүлж явна. Нийт 27 улс ямар нэгэн медаль авчээ.
Эмэгтэй. Тулгууртай харайлт:
1.Фабиана Мюрер (Бразил) 4,85 м 2.Мартина Штрутц(Герман) 4,80 м 3.Светлана Феофанова (ОХУ) 4,75 м Оросууд дархан төрлөөсөө арай гэж ганц хүрэл зулгаалаа. Гэхдээ энэ медалийг олимпийн хошой аварга, олон удаагийн рекордч Исинбаева бус, хуучны хашир Феофанова авсан юм. Оны эхээр их спортдоо эргэн ирсэн Елена сүүлийн захиалга 4,85 м-ийг давж чадаагүй учир зургадугаар байр хүртэл шидэгдсэн юм. Тэрбээр бүтэлгүйтлийнхээ шалт гааныг зөөлөн, хатуу тулгуур мод сольсноос үүдэлтэй хэмээн тайлбарлаж байна. Эцэст нь Лена “Миний дээд амжилт бол 5,06 м болохоос 4,85 биш. Энэ ялагдлыг бушуухан мартаж, Лондонд сэтгэлзүй, бие бялдрын бүрэн бэлтгэлтэй очиж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм. Түүний давж чадаагүй 4,85 м-ийг Бразилийн Мюрер хоёр дахь оролдлогоороо л давсан бөгөөд сүүлд 4,92 м дээгүүр гарах тун дөхөв.
Эрэгтэй. Зээрэнцэг шидэлт:
1.Роберт Хартинг (Герман) 68,97 м 2.Герд Кантер (Эстони) 66,95 м 3.Эхсан Хадади (Иран) 66,08 м “Осака-2007”-гийн мөнгө, “Берлин-2009”-ийн аварга Роберт Хартинг ээлжит ялалтаа байгуулж, Лон доны олимпод ч ¹ 1 фаворит байх болно гэдгээ нотоллоо.
Эмэгтэй. Долоон төрөлт:
1.Татьяна Чернова (ОХУ) 6880 оноо 2.Жессика Эннис (Их Британи) 6751 оноо 3.Женнифер Озер (Герман) 6572 оноо 2003, 2005, 2007 оны ДАШТ-д да раалан түрүүлсэн Шведийн нэрт тамирчин Каролина Клюфтийг эзгүйд хойд хөршийн Т.Чернова тэр гүүлж, энэ төрлөөр арав га руй жил тасраад байсан алтан ме далийг эх орондоо авчирлаа. Орос бүсгүй таван төрлийн дараах байдлаар Их Британийн Эннисээс 118 оноо дутуу явсан ч жад шидэлтийн төрөлд өрсөлдөгчөөсөө 13 м-ээр хол нүүлгэснийхээ хүчинд 251 оноо илүү авсан юм. Улмаар сүүлчийн төрөл болох 800 м-ийн гүйлтэд гол өрсөлдөгчөөсөө 9 секундээс илүү хугацаагаар хоцрохгүй байх даалгавраа амжилттай биелүүлсэн юм.
Эрэгтэй. 800 м-ийн гүйлт:
1.Давид Рудиша (Кени) 1.43,91 мин 2.Абубакер Каки (Судан) 1.44,41 мин 3.Юрий Борзаковский (ОХУ) 1.44,49 мин Энэ зайн маргаангүй лидер Кенийн Рудиша 2001 оноос хойш ДАШТ-д тохиогоогүй 1.43,91 мин гэсэн хугацаанд барианд орлоо. Су даны Каки барианы өмнөхөн Оросын Ю.Борзаковскийг гүйцэж, аман хүзүүдэв. Хэдий тийм ч Юра 800 м-ийн зайд ДАШТ-ээс дөрвөн медаль авсан анхны тамирчин болж, нэгэн өвөрмөц амжилт тогтоов. Тэрбээр 2003, 2005 онд мөнгө, 2007 онд хүрэл медаль хүртэж байжээ.
Эрэгтэй. 400 м-ийн гүйлт:
1.Кирани Жеймс (Гренада) 44,60 сек 2.ЛаШоун Мерритт (АНУ) 44,63 сек 3.Кевин Борле (Бельги) 44,90 сек 18 нас 363 хоногтой Гренадагийн гүйгч К.Жеймс хөнгөн атлетикийн түүхэнд ганцаарчилсан төрлөөр дэлхийн аварга болсон хамгийн залуу тамирчдын нэг боллоо. Түүнээс өмнө 1993 онд Исмаэль Кируи 18 нас 177 хоногтойдоо 5000 м-т, 2003 онд Элиуд Кипчоге 18 нас 299 хоногтойдоо мөн зайд авар галж байжээ. Мөн Өмнөд Солонгосын үзэгчдийн анхаарлын төвд байсан хүн бол Өмнөд Африкийн хиймэл хөлт гүйгч Оскар Писториус. Харамсалтай нь тэрбээр шигшээ наймд багтаж чадсангүй. Тэглээ гээд Писториус гандан буурсангүй 4×400 м-ийн буухиад оролцох хүсэлтээ Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд тавиад байна.
Эмэгтэй. 20 км-ийн спорт алхаа:
1.Ольга Каниськина (ОХУ) 1.29,42 цаг 2.Хун Лю (БНХАУ) 1.30,00 цаг 3.Анися Кирдяпкина (ОХУ) 1.30,13 цаг 26 настай Ольга Каниськина 20 км-ийн спорт алхаагаар ДАШТд дараалан гурван удаа түрүүлсэн анхны хөнгөн атлетикч боллоо. Тэрбээр цуглуулгадаа Осака, Берлин, Дэгүгийн ДАШТ-ий алтан ме далиас гадна “Бээжин-2008”-ын алт, 2006 оны Европын АШТ-ий мөн гөн медальтай билээ.
Эмэгтэй. 3000 м-ийн саадтай гүйлт:
1.Юлия Зарипова (ОХУ) 9.07,03 мин 2.Хабиба Гриби (Тунис) 9.11,97 мин 3.Милка Чемос Чей вакен (Кени) 9.17,16 мин Саадтай гүйлтийн ихэнх дээд амжилтыг орос бүсгүйчүүд эзэмш – дэг уламжлал ёсоор хойд хөр шийн Юлия Зарипова улирлын шилдэг амжилтыг үзүүлж тү рүүл лээ. Энэ тухай тэрбээр “Магад гүй улирлын рекордыг тог тоосон явдал Зарипова нэрээр уралд сантай холбоотой байх. Ийм нэ рээр уралдах зөвшөөрлийг IAAF-аас авах гэж бараг жил хагас хөө цөлдлөө. Өмнөх нөхрийнхөө За руд нева овгоор зарлуулахыг хүсээгүй юм” гэжээ.
Рекордууд
Хугацаа Тамирчин Огноо Хаана
8.58,81 Гульнара Галкина-Самитова (ОХУ) 17.08.2008 Бээжин
9.01,59 Гульнара Галкина-Самитова (ОХУ) 04.07.2004 Ираклион
9.06,57 Екатерина Волкова (ОХУ) 27.08.2007 Осака
9.07,03 Юлия Зарипова (ОХУ) 30.08.2011 Дэгү
9.07,32 Марта Домингес (Испани) 17.08.2009 Берлин
9.07,41 Юнис Жепкорир (Кени) 17.08.2008 Бээжин
9.07,64 Екатерина Волкова (ОХУ) 17.08.2008 Бээжин
Р.МАНЛАЙ
loading...




О. Каниськина bol uneheer shildeg yumaaa. londond bas turuuleh bhaa
loading...