Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинжинь 2011 » Универсиадын тамирчид мөнгөн шагналаа гардаж авлаа

GD Star Rating
loading...

Дэлхийн оюутны 26 дугаар Универсиад их наадамд амжилттай оролцож мөнгөн медалийн эзэд болсон жудо бөхийн тамирчин О.Чинбат, Шатрын их мастер Б.Мөнгөнтуул, буудлагын тамирчид Н.Баяраа, Д.Ганзориг. Ч.Нарантуяа нарыг дасгалжуулагч багш С.Адилбиш, Г.Барсүрэн нарын хамтаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өчигдөр хүлээн авч уулзлаа.

Медаль авсан тамирчидыг болон оюутан залуусыг байнга дэмжин ажиллагч Голомт банкны Газрын захирал Ж.Ганбат, Тус Универсиадад шүүгчээр ажилласан таеквондогийн олон улсын шүүгч Л.Отгонбаатар нарыг “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнаж урамшуулав. Медаль авсан тамирчиддаа Засгийн газрын мөнгөн шагналын эрхийг 9 дүгээр сарын 1нд болох Оюутан залуучуудын тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр гардуулан өгнө.

МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан энэ үеэр Универсиадад оролцсон тамирчид өөрсдийн зардал мөнгөөр явсан. Хөрөнгө мөнгө дутагдалтайгаас бэлтгэл сургуулилтаа илүү сайн хийж боломж байсангүй. МОСХолбоо тодорхой хэмжээгээр оюутнуудаа дэмжин туслан ажилласан ч энэ нь хангалттай биш байна. Иймд оюутны Универсиадад оролцох тамирчидыг төр засгаас анхааран ажиллаасай: хэмээн онцолсон юм.

Дараагийн Универсиад 2013 онд ОХУ-ын Казаньд болох бөгөөд манай тамирчидын хувьд медаль авах боломжтой бокс, самбо, буудлага зэрэг спортын төрлүүд багтаж байгаа. Санай улс Казанийн Универсиадад спортын 16 төрлөөр 200 гаруй тамирчидын бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор төлөвлөж байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

GD Star Rating
loading...
Универсиадын тамирчид мөнгөн шагналаа гардаж авлаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: