Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » Хоромхон хагас шигшээд шалгарлаа

GD Star Rating
loading...

Хүлэгүүд-Хоромхон 1:2 (1:0)

Гоол: Т.Батмөнх 39 пен, (1:0), Б.Ганболд 61, (1:1), Н.Наранболд 84, (1:2)

Хүлэгүүд: Ш.Насанжаргал, Б.Ганзориг, Т.Батмөнх, Д.Баярзориг, А.Билгүүн, Б.Ууганбат, С.Мөнхбаатар, (Б.Өлзий-Од 75), Б.Нямжигжид, Б.Жавхлан, А.Ууганба

Хоромхон: Б.Мөнхболд, А.Батболд, Г.Амарсанаа, Б.Ган-Очир, (Н.Болор-Эрдэнэ 87), Х.Цэнд-Аюуш, Б.Ганболд, (Ж.Саруултоль 76), Ц.Дарамбаяр, Н.Наранболд, Д.Төрбат, Х.Амгалан, Х.Ананд, (Ц.Амарсанаа 46)

Шар хуудас: Б.Жавхлан 53, Ц.Энхтөр 75, Б.Ганзориг 83, Х.Цэнд-Аюуш 83, Д.Төрбат 90

Улаан хуудас: Г.Амарсанаа 38

Талбайн эздэд дараагийн шатанд шалгарсан тул гол, гол тоглогчдоо солилцоонд суулгасан байна. Эсрэгээр Хоромхон зайлшгүй хожил авахын тулд талбайд гарлаа. Тоглолтын эхнээс зочин баг довтолгоог амжилттай явуулж байсан боловч хаалганы тор хөдлөхгүй л байв. Эзэн баг хамгаалалтандаа ихээхэн анхаарал тавьсан нь тэдний зорилгыг зогсоогоод байлаа. Тоглолтын 39 дэх минутад Хүлэгүүдийн довтлогч Б.Нямжигжидын довтолгоог хамгаалагч Г.Амарсанаа алдаа гарган зогсоолоо. Шүүгч эргэлзэлгүй улаан карт, 11м-ийн торгуулийн цохилт заасан. Цохилтыг Т.Батмөнх амжилттай гүйцэтгэж, зочин багийг тун хүнд байдалд оруулсан байна.

Арвуулаа тоглох болсон Хоромхон зоригтойгоор довтолж тоглосон. Эсрэгээр Хүлэгүүд хамгаалалтандаа анхаарлаа хандуулан сөрөг довтолгоог амжилттай хийх тактик барьж тоглолоо. Нээлттэй тоглолт үзүүлж эхэлсэн Хоромхон багийн довтолгоо 61 дэх минутад амжилттай болж, хашир туршлагатай тоглогч Б.Ганболд тооны харьцааг тэнцүүллээ. Хаалгач Ш.Насанжаргал өөртөө хэт итгэснээс болж бөмбөгийн хоёр барих үед довтлогч амжиж цохисон юм. Тоглолт дуусах үед Хоромхоны довтолгооны хувилбар амжилттай болж Н.Наранболд гоол хийж тун хүнд байдлаас хоёр дугаар тойргийн анхны хожлыг авснаар Хоромхон дараагийн шатанд шалгарлаа.

Маргааш буюу 2011/09/01-ны 17.30-аас Улаанбаатарын мазаалайнууд-FC Ulaanbaatar багуудын тоглолт болно. Энэ тоглолтоор дараагийн шатанд Эрчим шалгарах уу, FC Ulaanbaatar шалгарах уу гэдэг асуултын хариулт тодорно.

Нийслэл лиг тэмцээн эхлээд нийт 185 гоол ороод байна. Энэ нь нэг тоглолтод дунджаар 3.33 гоол орсон үзүүлэлттэй байна. “Нийслэл лиг” тэмцээний мэргэн буучид:

Х.Амгалан Хоромхон клуб 10 гоол
Ц.Түмэнжаргал Улаанбаатар ДС 10 гоол
Син Чол Жин FC Ulaanbaatar 8 гоол
А.Мөрөн Сэлэнгэпресс 7 гоол
Паул Ебука Хангарьд 7 гоол
Б.Амарбаясгалан FC Ulaanbaatar 6 гоол
Д.Энхтайван Сэлэнгэпресс 6 гоол
Ж.Цацрал FC Ulaanbaatar 6 гоол нар тэргүүлж байна.

GD Star Rating
loading...
Хоромхон хагас шигшээд шалгарлаа, 8.3 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. jjj says:

    yagaad erchim horomhonii door bgaan? erchim hojil in iluu bgaa yum bishuu helj uguuch oilgohgui bna

    GD Star Rating
    loading...
  2. fc says:

    hoorondiin togloltiin haritsaag n harj bair ezluulj bgaan bumbug toolohguigeer… yaj ch bodson erchim club bye bye haha……….daraa jil uulzay beltgeleee sain hiigerei erchimiiheeeeeeeeeeen

    GD Star Rating
    loading...
  3. manu says:

    erchim busad bagaasaa ugaasaa hamaagui iluu blee ene jil joohn az dutlaadaa.

    GD Star Rating
    loading...
  4. golog says:

    erchimd gants onoo bsan bl odoo sanaa amar togloj bhgui yu
    ene jil joohon l az dutlaa daraa jil laanaa harjagaarai horomhon has 2 yarial blgui oor yadiin

    GD Star Rating
    loading...
  5. golog says:

    fc bandi mine yu gd bgan suga fc azaar erchimiig hojison bizdee

    GD Star Rating
    loading...
  6. fc says:

    erchim ugaasaa suga bag shdee dandaa togloj chaddaggvi garuud harin heden gadaad tamirchid n gaigvi vzej bsan biz de erchimiinhee azgvi bish abyasgvi bnda ta nar ta nar joohon hichee beltgelee sain hii tegej bj togloj chaddag bolnookey

    GD Star Rating
    loading...
  7. ttg says:

    erchim horomhonii onoonii nag boltson yum uu
    kkkkkkkkkkk urubdultei yumaa

    GD Star Rating
    loading...
  8. Dendy says:

    Mongoliin hulbumbugiin holboo ajlaa muu yavuulj bgaa uchraas l baguud hoorondoo togloltiig tohiroltsoj bgaan. Togloltiin huvid yaahiin argagui yarisan toglolt bolson KHAS vs KHOROMKHON 1:2

    Ene jishee bur 2009 ond Ulaanbaatar vs SelengePress 4:1 garj bsan ingesniihee huchind ulaanbaatar Leagiin avargiig avch bsan gehdee bas boloogui hagas shigsheed shuugtei(MFF) niilj Erchmiin Garidmagnaid 2 shar ugch Final n toglolt unjuulsen.
    Temtseen shig temtseen hiideg bol durem juramaa zuv bataldag bol baguud hezee ch iim ichguurtei bdal gargahgui.
    Za ingeed uldsen 4 bagtaa amjilt. Gehdee l tavij ugsun bag avarga avdaggui yum kkk

    GD Star Rating
    loading...
  9. Dendy says:

    ene jiliin avarga FC ULAANBAATAR esvel ERCHIM baih bsiin.
    Tegeheer FC ULAANBAATAR CHAMPION todorhoi

    GD Star Rating
    loading...
  10. Hahahaha says:

    HI dendytei sanaa niilj bna.Bagyydiin togloltoo yaridag n Mff byryy uil ajillaganaas bolj bga bhgui yu.Ene toglolt yarih yavdal n hulbumbug sonirhoj uzej bga humuus bidend uneheer ontsgui nuluulj bga yumaaaaaaaaaaaaaaaaaa.Gehde ulaanbaatar fc sain bnalee ene aztai bval jil turuulj magadgui l yum

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: