Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Цонх хаагдахын өмнө “Арсенал”

GD Star Rating
loading...

Лондоны Арсенал клуб арилжаа наймааны сүүлийн өдөр тун идэвхитэй ажиллаа. Улирлын эхлэлийг тааруухан тавьсан Буучид фенүүдийнхээ хүслийг биелүүлж өндөр ур чадвартай хэд хэдэн тоглогчдыг эгнээндээ багтаажээ. Юуны түрүүнд тэд Эвертоноос Испани хагас хамгаалагч Микель Артетаг дөрвөн жилийн гэрээгээр багтаа элсүүлээд байна.

Самир Насри, Франческ Фабрегас гэсэн төвийн шугамын хоёр гол тоглогчоо явуулсан болохоор тэд чадварлаг хагас хамгаалагч хайж байсан. Харин тэдний санаанд Артета нийцсэн учраас 10 сая фунтээр худалдан авч байна. Эвертоны дасгалжуулагч Дэвид Мойс энэ талаар “Артета өөрөө Арсеналд тоглохыг хүссэн. Мэдээж бид түлхүүр тоглогчоо алдсандаа харамсаж байна. Гэхдээ Аваргуудын лигийг бид түүнд амлаж чадахгүй болохоор үүнтэй эвлэрэхээс өөр арга алга” гэжээ.

Өдгөө 29 настай Артета шинэ улирал эхэлснээс хойш гурван удаа талбайд гарч хоёр гоол оруулаад байсан юм.

Мөн Буучид Челсигээс Израйль хагас хамгаалагч Йосси» Бенаюныг нэг жилийн зээлээр багтаа элсүүлсэн. Өнгөрсөн 5 сард 31 нас хүрсэн  Бенаюн Челсигээс явах хүсэлтэй гэдгээ нуухгүй байсан. Ялангуяа адилхан байрлалд тоглодог Хуан Мата Валенсигаас ирснээс хойш энэ хүслээ бүр тодорхой илэрхийлж байсан билээ.

Английн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Бенаюныг Лука Модричийн наймаанд оролцуулахаар Челси бэлдэж байсан аж. Гэвч Тоттенхэм Хорват тоглогчоо явуулахыг хүсээгүй учраас Лондоны өөр нэгэн багт зээлээр явуулахаар болсон юм байна.

Бенаюн өөрийн твиттер хуудсандаа  ”Арсеналтай гэрээ байгуулсан даа би маш их баяртай байна. Гэхдээ одоо би баасан гаригт явагдах шигшээ багийн тоглолтдоо гол анхаарлаа хандуулж байна” гэжээ.

Бенаюн өнгөрсөн улиралд ахиллесийн шөрмөсний бэртлээс болж 6 сар гаран талбайд гарч чадаагүй. Тэрээр ердөө 10 удаа л талбайд гарсан билээ.

Арсеналын шийдэх асуудлуудын нэн тэргүүнд хамгаалалт байлаа. Ар талдаа найдвартай, туршлагатай хамгаалагч авчирах шаардлага тэдэнд зайлшгүй байсан. Иймээс тэд Германы Вердер Бремен клубээс 2 метр орчим өндөртэй Пер Мертезакерийг худалдан авлаа. Европын тэмцээний арвин туршлагатай  Мертезакерийг 10 орчим сая фунтээр Буучид багтаа элсүүлж байгаа юм.

Арсене Венгер шинэ хамгаалагчынхаа талаар “Пер Мертезакерийг  бид багтаа элсүүлж байгаадаа тун их баяртай байна. Түүний олон жил өндөр түвшинд тоглосон туршлага премьер лигт хурдан дасахад нь туслах байх” гэжээ.

Пер Лондоны Буучидтай 2015 он хүртэл гэрээ байгуулсан. Тэрээр Вердер Бременд 2006 оноос хойш тоглож байсан юм.

Арсеналын хамгаалалтын шугамыг хүчирхэгжүүлэх бас нэгэн шинэ тоглогч бол Андре Сантос. Туркийн Фенербахче клубээс энэхүү зүүн жигүүрийн хамгаалагчыг 6  сая фунтээр худалдан авсан юм.

Тэрээр Манчестер Сити рүү явсан Гаел Клишигийн орон зайг нөхөхөөр болж байгаа бөгөөд  11 дугаар зүүн тоглох ажээ. 28 настай Сантос өнгөрсөн улиралд Фенербахчетэй хамт Туркийн лигт магнайлсан.

GD Star Rating
loading...
Цонх хаагдахын өмнө "Арсенал", 9.2 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. hunter says:

    BOLJdee ARsenal bi arsenalig demjdeggui ch gesen Sain bag muudah chin yostoi bolaa yum bnale dee harin ch neg MAnu ARsenal TogLolt HAraaD medsen dee uragshaa MErTazariig demjij bna

    GD Star Rating
    loading...
  2. 999 says:

    ManU 8 gool hiij baij neg ym Arsenaliig zuv zamruu oruullaadaa tegeegui bol naimaanii zah zeel deer ingej idevhtei ajillah baisan bolov uu

    GD Star Rating
    loading...
  3. malchin says:

    benayon ch top.uudaar damjij ogch bn daa eheh sain toglogch shuu odoo arsenald bujignuulaasai daa tegenguut manu.d avii gej alnaa ahah

    GD Star Rating
    loading...
  4. dddddddd says:

    aluuchin pass arteta, urt hult mertizaker , benayoun , santos geed l sain sain toglogchid avch dee. Arsenald amjilt husey dee

    GD Star Rating
    loading...
  5. Arsenal says:

    odoo l neg bag shig haragdaj bna daa. gehdee ooriin bagiinhaa gaihaltai dovtlogch henry zaraad l neg heseg muudsan daa. henry gaas gadna olon saihan dovtlogch negen zereg uvan tsuvan yvj balarsan. odoo harin boondoj avch bna shuu goy bna taalagdaj bna. GO GO GO GUNNERS

    GD Star Rating
    loading...
  6. barca says:

    manu arsenald tom tus huregleedee ene 2 iin daraagiin toglolt gal garnaa

    GD Star Rating
    loading...
  7. billy says:

    Engej neg sanaa amrax gejdee

    GD Star Rating
    loading...
  8. Arsenal says:

    За ямар ч байсан дажгүй наймаа байна, Насри-г зарсан мөнгөө л бараг зарцуулж, одоо энэ тоглогчид хэр тоглохоос л бүх зүйл шалтгаална, Бенаюн бол бараг шаардлагагүй л юмсан Росицки байхад, харин 10 саяар Артета бол гоё наймаа байна. Өшөө сайн хамгаалагчил авах хэрэгтэйдээ

    GD Star Rating
    loading...
  9. Arsenal says:

    Уул нь Эвертоноос нэг мөсөн тэр Лейтон Бейнос бас Болтоноос Гари Кэхил авсан бол ёстой тасархай болох байсан даа…

    GD Star Rating
    loading...
  10. sss says:

    Нэг Ла масиа явж (Цеск) Бас нэг Ла масиаг төгсөгч Артета ирж байгаа юм биз дээ

    GD Star Rating
    loading...
  11. Enke says:

    Manu arsenald tus hurgelee gedeg bol ystoi unen. Wenger-iin tatagnacan gariig …

    GD Star Rating
    loading...
  12. axaxa says:

    per mertezacker bol nere odoo hyamraana doo hahaha aimr sda shd 1m98cm tgd yag ed uedee ain goy goy arsenaliig demjinee xaxaxa

    GD Star Rating
    loading...
  13. Arsenal says:

    Венгер-т буруу байхгүй ээ, Багийн эзэн салганаад байгаа болохоос Венгер харин ч сайн баг бүрдүүлж байгаа шүү, одоогийн залуус ч ирээдүйд од болон гялалзан амжилт үзүүлнэ гол нь яагаачгүй хөлөө олж байгаа тоглогчоо зараад байвал хэцүү л дээ…

    GD Star Rating
    loading...
  14. tester says:

    Wenger bol aguu hun sh dee. Wenger – tei bhad arsenal sanaa zovohgui l dee. ene heden zaluusaa bol od bolgood l gargaad irne

    GD Star Rating
    loading...
  15. barsaa says:

    yugaa ch mdhgvi bj bitgii ym ynz bvriin bichee zaluusaa

    GD Star Rating
    loading...
  16. arsenal fanat says:

    bi arsenaliig mednee ted dowtolj jaddag tegehdee hamgalj jadadq ene udaad bi ene asuudliig ugui bolson gj bodoj bna bid jadna daragiin togloltond bid hojiin
    ene jil bol amjilt

    GD Star Rating
    loading...
  17. Arsenal says:

    Arsenal hamgiin goy toglolttoi bag ene bagiin Wenger l burduulj bgaa zalchuudiin toglolt dandaa l goy bdag suuliin ved l jaahan hojigdoh ni ih bolson bolhoos gogo ARSENAL

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: