Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, US Open, Талбайн теннис » АВАРГУУД “ҮСЭРЛЭЭ”…

GD Star Rating
loading...

Теннисний “Их дуулга”- ын сүүлийн цуврал “US Open” эхэлсэн цагаасаа л дуулиан шуугиан дагуулав. “Ролан Гаррос”-ын өнөө жилийн манлай Ли На, “Уимблдон”-ы шинэхэн аварга Петра Квитова нар нэгдүгээр тойрогт өвдөг шороодсон нь спорт сонирхогчдыг багагүй гайхашруулсан юм. Онцлог нь хоёулаа румын бүсгүйчүүдэд ялагджээ. Чехийн теннисчин Квитовагийн учраа дэлхийд чансаагаар 48-т бичигддэг А.Дулгерута байсан бөгөөд өрсөлдөгчийнхөө удаа дараа гаргасан бүдүүлэг алдааг “уучлалгүй” 6:7, 3:6-гаар дийлсэн билээ.

Ази тивээс төрсөн “Их дуулга”-ын анхны аварга Ли На энэ удаа Халеп Симонагийн “хурууны чилээг ч гаргаж амжилгүй” 2:6, 5:7-аар ялагдаж талбайг орхисон юм. Ийнхүү энэ жилийн аваргуудад халтай эхэлсэн Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай тамирчнаар нэрлэгдэж буй Серена Уильямс богино хугацаанд формондоо орсноо харуулж, Сербийн Б.Жовановскийг 6:1, 6:1- ээр дийлэн гараагаа сайхан эхэлсэн. Тэгвэл Сербийн алдарт А.Иванович ОХУын П.Ксенияг илт давуу хожин, дараагийн тойрогт шалгараад байна.

Эхний шатанд Их Британи бүсгүйг ялсан Мария Шарапова Беларусийн А.Якимоваг 6:1, 6:1-ээр дийлснээр замаа сайхан засав. Түүний нутаг нэгт М.Кириленко, В.Душевина, Н.Петрова, В.Звонарева нар бүгд гуравдугаар тойрогт шалгарч, ялалтын дуу дуулсаар. Харин Винус Уильямс гэмтлийн улмаас талбайг орхисон. Эрэгтэйчүүдийг чансаагаараа тэргүүлэгч Сербийн Новак Жокович Ирландын К.Ниландыг 6:0, 5:1-ээр ялсан. Түүнийг цаашид ужиг гэмтэл нь зовоохгүй бол энэ мэт гялалзсан тоглолт үзүүлэх боломж бий.

Жоковичийн ялалтад цэг тавьж, 2010 оноос хойш гардаагүй “Их дуулга”-ын цомоо булаах хүсэлтэй алдарт Р.Федерер эхний даваанд Колумбийн С.Жиралдог төвөггүйхэн дийлсэн юм. Энэхүү амжилтаар швейцарь эр “Их дуулга”-д хамгийн олон ялалт байгуулсан теннисчдийн хоёрдугаарт бичигджээ. Өөрөөр хэлбэл түүний 224 дэх ялалт Жимми Коннорсын дараа эрэмбэлүүлэх эрх өгсөн. Бэлтгэл сайтай буйгаа тэмцээнээс тэмцээнд харуулдаг Испанийн Рафаэль Надальтай хасаг эр Андрей Голубев ана мана үзэлцэж, 3:6, 6:7, 5:7-гоор дийлджээ.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
АВАРГУУД “ҮСЭРЛЭЭ”..., 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Ergyy yumaa says:

    Ta nar oligtoi orchuulaj chadahgyi bol yadaj mongolooroo aytaihan nairuulaad bichij bgaach, dandaa hodoonii hazgai bolOvsorson erguu dagz nar!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: