Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Форланыг албан ёсоор танилцууллаа

GD Star Rating
loading...

Интер Милан шинэ довтлогч Диего Форланыг албан ёсоор танилцууллаа. Уругвай довтлогч өнгөрсөн дэлхийн аваргаар алтан бөмбөг шагнал авсан бөгөөд мөн саяхан явагдсан Копа Америка тэмцээнд багтайгаа түрүүлсэн юм.
32 настай Диего Форлан Италийн аварга Интер Милантай 2 жилийн гэрээ байгуулж байна.
Тэрээр сүүлийн дөрвөн жилийн Испаний Атлетико Мадрид багт өнгөрүүлсэн бөгөөд тэдэнтэй хамт Европын лиг, УЕФА-гийн супер цомд түрүүлж байсан юм.
Форлан шинэ багтаа Самуель Это’огийн зүүж байсан 9 дугаарыг эзэмшихээр болжээ. Это 8 сарын сүүлээр Оросын Анжи баг руу шилжсэн юм.
“Надад энд ирэх боломж олгосон ерөнхийлөгч Массимо Моратти болон захирлуудад баярлаж байгаагаа илэрхийлья. Өмнө нь тоглож байсан багуудад хийж байсан зүйлээ л би энд хийх болно. Аль болох олон гоол оруулж багийнхаа төлөө чадах бүхнээ зориулах болно. Өөрийнхөө төлөө бас баг, фенүүдийн төлөө би үүнийг хийх болно” 

Уругвай довтлогч 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан бөмбөг шагнал авч байсан. Харин өнгөрсөн 8 сард тэрээр Копа Америка тэмцээний финалд Парагвайн эсрэг хоёр гоол оруулж багаа аварга болоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Харин одоо тэр Диего Милитотой хамт Интерийн урд шугаманд тоглох боломжтой боллоо.
Сүүлийн таван жил Интер лигтээ тасархай байсан ч өнгөрсөн улиралд АС Миланд аваргын түрүүгээ алдсан. Харин Форлан энэ улиралд багтайгаа хамт 19 дэх түрүүг авна гэж итгэж байна.
Олон жил хөлбөмбөг тоглохдоо би их зүйл сурч авсан. Зарим тоглогчид багийнхаа төлөө бүх хүч чадлаа дайчилж чаддаггүй. Харин манай шинэ багийнха ялалтын төлөө бүхнээ зориулна гэж итгэж байна.

Интер мөн Аргентин довтлогч Мауро Саратег нэг улирлын зээлээр багтаа авсан. Гэхдээ ирэх зун түүнийг жинхлэх нөхцөл гэрээнд тусгагдсан.
Интерийн найруулагч Уэсли Шнайдер Манчестер Юнайтед клубт очиход ойрхон байсан ч энэ арилжаа биелэлээ олж чадаагүй.
Диего Форлан өмнө нь Английн премьер лиг, Испаний Л лигт тоглож байсан. Харин одоо тэрээр карьерийн дараагийн алхмаа хийж Сери А лигт тоглохоор ирлээ.

GD Star Rating
loading...
Форланыг албан ёсоор танилцууллаа, 10.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Damba says:

    Харин одоо тэр нутаг нэгт Диего Милитотой хамт тоглох боломжтой. Forlan Uruguay, Milito Argentina shuu!

    GD Star Rating
    loading...
  2. Egel says:

    Nutag negt ………. hehehe.

    GD Star Rating
    loading...
  3. Damba teneg says:

    haana nutag negt gej bnaa. harin odoo ter gej bga biz dee

    GD Star Rating
    loading...
  4. Manchester United says:

    yamar uneer awsiin, zaluu bsn bol ch atletico ch 40, 50 geed xudluhgvi bsn bxdaa

    GD Star Rating
    loading...
  5. damba metiin garuud ingeeel soccer sonirhood yavdag bh ni bn sh de xaxa onigoo gar yumaa gah gah

    GD Star Rating
    loading...
  6. arsenal says:

    erguuuu loluudaa nutag negt gdg ug alga
    zavaan ymnuud shuumjelqeel

    GD Star Rating
    loading...
  7. storm says:

    32 nas dowtologchiin huwid bas l harij bna daa suuliin jiluuded tom bagt ongorooy gej bodoj dee amjilt husii Forlan-d

    GD Star Rating
    loading...
  8. dada says:

    sudaltai umsguluus salkundee Forlan min

    GD Star Rating
    loading...
  9. LuTheR says:

    Zasaad bichtsen l yum bga bizdee yun surtei yumdee hahaha

    GD Star Rating
    loading...
  10. dfsd says:

    tiv neg bolj bnuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: