loading...
Монголд хөлбөмбөгийн алдартнууд зочилсоор байна. Алдарт Италийн тамирчин Франко Барези зочлоод удаагүй байхад Шотландын алдарт “Celtik” болон “Rangers”-ийн ахмад тоглогчид болон хөгжөөн дэмжигчид Монголд хүрэлцэн ирэхээр болсон байна. Тэдний дунд 1962-1971 оны Шотландын шигшээ багт тоглож байсан “Rangers” клубын домогт тоглогч William Henderson, “Celtic” клубт тоглож байсан Craig Watson нар байна.
Эдгээр Шотландын тоглогч болон сонирхогч нар Шотландад төвтэй “Ямаан Траст” байгууллагын шугамаар Монголд жуулчилж байгаа бөгөөд Монголын хөлбөмбөгийн аль нэг клубтэй холбоо тогтоон цаашид хамтран ажиллах талаар сонирхож байгаа юм.
Тэд хүрэлцэн ирээд Монголын лигийн 6 удаагийн аварга “Эрчим” клубын ахмад тамирчдаар тулгуурласан багтай хөлбөмбөгийн ногоон талбай дээр хурд, хүч, авхаалж самбаагаа сорино.
Иймд эрхэм хүндэт хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигч та бүхнийг 2011 оны 09 дүгээр сарын 05-ны Даваа гарагийн 17.00 цагаас болох энэхүү тоглолтыг хүрэлцэн ирж, багуудаа хөгжөөн дэмжихийг уриалж байна.
Тоглолт МХБХолбооны ногоон талбай дээр болно.
loading...





Ygd ERCHIM gj. HANGARID bj bolishde
loading...
ygd hangarid gej xopomhon baij boliiishd ghvv te t1
loading...
Yagad horomhon gej FC ULAANBAATAR bj boliishd gehiimu ahahaha
loading...
ygd FC Ulaanbaatar gej mazaalai bj boliisht . ntr hahahaha
loading...
Ygd Mazaalai gej Soil Trade FC bj boliishd, ntr hahahaha…..
loading...
Яагаад Soil Trade FC гэж Хасын Хүлгүүд байж болийшд =)))) хахахаха
loading...