loading...
Даваа гаригт теннисний оны сүүлийн “Их дуулга” Америкийн нээлттэй тэмцээн эхэллээ. Тэмцээнд түрүүлэх магадлалтай тамирчнаар мэргэжилтнүүд Данийн Возняцки, Оросын Шарапова нарыг нэрлэж байна. Шарапова “Уимблдон”-ы шувтаргад шалгарснаасаа хойш формоо алдаагүй байгаа бөгөөд “US open”-д бэлтгэх үүднээс хатуу хучилттай талбайн тэмцээнд нэг бус удаа оролцлоо.
Возняцки Британийн дээрх тэмцээнд тааруу тоглосон ч гэлээ сүүлийн хоёр долоо хоногт сайн амжилт үзүүлэн Дэлхийн тэргүүн теннисчний байрыг эргүүлэн авсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн чансааг Новак Жокович тэргүүлж байна. Серб залуу энэ оны хоёр “Их дуулга”-д түрүүлсэн төдийгүй 2011 онд 59 тоглолт хийхдээ 57 ялалт байгуулсан гайхалтай амжилт үзүүлээд байгаа. Хэрэв түүнийг гэмтэл нь зовоохгүй бол Америкийн тэмцээнд түрүүлэх боломж дүүрэн байгаа юм. Надаль ч гэсэн форм сайтай байгаа.
Испани эр “Уимблдон”-д ялагдсан шархаа нөхөхийг маш их хүсч байгаа учир бусдаас илүү бэлтгэл хийжээ. Харин Федерерийн тоглолт тааруу байна. Швейцарь теннисчин урьдын формдоо орох гэж ихэд хичээж байгаа ч түрүүлэх хэмжээний тоглолтыг гаргаж хараахан чадахгүй байна. М э р г э ж и л т н ү ү д и й н таамаглаж байгаагаар энэ тэмцээнд Америкийн аль нэг тамирчин цойлж магадгүй байгаа аж.
Ялангуяа сүүлийн жилүүдэд илт доогуур амжилт үзүүлсэн эрэгтэйчүүд нэгийг дуулгаж мэдэхийг тэд онцолжээ.
loading...



