Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » FC ULAANBAATAR хагас шигшээд үлдлээ

GD Star Rating
loading...

Тойргийн хамгийн сүүлийн тоглолт FC Ulaanbaatar клуб Улаанбаатарын мазаалайнууд багийг хүлээн авлаа. FC Ulaanbaatar клубт зөвхөн хожил, харин Эрчим клубт тэдний оноо алдах нь тун чиг хэрэгтэй зүйл байлаа.

Тоглолт 56

FC Ulaanbaatar-Улаанбаатарын мазаалайнууд 2:0 (1:0)

Гоол: Син Чол Жин, 45+2 пен, (1:0), Син Чол Жин, 56, (2:0)
FC Ulaanbaatar: Б.Сэргэлэн, Ч.Мөнхбат, Ким Миён Вон, Син Чол Жин, Б.Амарбаясгалан, (Б.Цогтбаатар, 75), А.Чинзориг, О.Баяржаргал, (Р.Серхат, 84), Б.Амартүвшин, (Ц.Пунцагдорж, 52), Б.Мөнхтогтох, Б.Дашдорж, Э.Эрдэнэболд,
Улаанбаатарын мазаалайнууд: Д.Содбаяр, Ө.Эрдэнэболор, Г.Ариунболд, М.Өлзийбүрэн, Р.Өнө-Эрдэнэ, С.Ганцолмон, Б.Золбоо, Э.Энхбадрал, М.Энхбадрах, Б.Билгүүн, Л.Жавхлан,
Тоглолтын эхнээс эзэн баг давамгайлж тоглов. Зочин багийн 1 дүгээр хаалгач Ж.Баяртулга, багийн ахлагч Б.Гарьдмагнай, авъяаслаг тоглогчид болох Д.Батцэнгэл, Ц.Төмөр-Очир, А.Хонгорзул нар нь торгуулийн улмаас тоглож чадаагүй нь тэдний тоглолтод илт нөлөөлж байв. Эсрэгээр эзэн баг багийн гол довтлогч Ж.Цацралаас бусад үндсэн тоглогчид нь тоглосон тул алдаа бага гаргаж байлаа.

Тоглолтын 1 дүгээр үеийн нэмэлт цагт зочин баг өөрийн хаалгачийн талбай дээр гар хүрсэн тул 11м-ийн торгуулийн цохилтоор шийтгэгдэв. Багийн лидер Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний утаа үнэрлэсэн Син Чол Жин амжилттай гүйцэтгэж тооны харьцаа 1:0-ээр завсарлав. 1 дүгээр үеийн бөмбөг эзэмшил 60:40, Хаалганд цохилт 8:1, хаалга оносон цохилт 2:0, алдаа 0:3 булангийн цохилт 4:2 зэрэг бүх үзүүлэлтээр эзэн баг тэргүүллээ.
Хоёрдугаар үе эхлээд эзэн багийн довтолгоо амжилттай болж өнөөх л солонгос эр ахин гоолдлоо. Ийнхүү тоглолтын дүн тодорхой болсон тул эзэн баг солилцоо оруулж эхэлсэн. Тоглолтын 2 дугаар үеийн статистик үзүүлэлт бөмбөг эзэмшил 60:40, Хаалганд цохилт 8:2, хаалга оносон цохилт 1:0, алдаа 3:3 булангийн цохилт 2:0 зэргээр бас л эзэн баг давамгайлсан байна.

Ийнхүү тойргийн тоглолт өндөрлөлөө.
3 баг 21 оноотой жагссан бөгөөд хоорондын тоглолтын дүнгээр байр эзлүүлсэн бөгөөд FC Ulaanbaatar 7 оноо, Хоромхон 6 оноо, Эрчим 2 оноо авсан тул ийнхүү дараагийн шатнаас Лигийн 6 удаагийн аварга Эрчим мултарсан байна. Тэд эхний тойрогт зөвхөн 5 оноо авсан бол 2 дугаар тойрогт 16 оноо авч гайхалтай эргэн ирэлтийг авчирсан боловч ийнхүү харамсалтайгаар тоглолтоо өндөрлүүллээ.

 

Д/Д

Баг

Тоглолтын тоо

Хожил

Тэнцээ

Хожигдол

Оруулсан бөмбөг

Алдсан бөмбөг

Оноо

1

Улаанбаатар Дээд Сургууль

14

7

3

4

23

15

24

2

Хүлэгүүд

14

7

1

6

27

24

22

3

FC Ulaanbaatar

14

6

3

5

35

24

21

4

Хоромхон

14

5

6

3

20

22

21

5

Эрчим

14

6

3

5

23

20

21

6

Сэлэнгэ пресс

14

5

3

6

30

33

18

7

Хангарьд

14

3

5

6

20

26

14

8

Улаанбаатарын мазаалайнууд

14

2

6

6

9

23

12

 

Нийслэл лиг тэмцээн эхлээд нийт 187 гоол ороод байна. “Нийслэл лиг” тэмцээний мэргэн буучид:

Х.Амгалан                   Хоромхон клуб                        10 гоол

Ц.Түмэнжаргал            Улаанбаатар ДС                       10 гоол

Син Чол Жин              FC Ulaanbaatar                         10 гоол

А.Мөрөн                      Сэлэнгэпресс                           7 гоол

Паул Ебука                  Хангарьд                                  7 гоол

Б.Амарбаясгалан          FC Ulaanbaatar                         6 гоол

Д.Энхтайван                Сэлэнгэпресс                           6 гоол

Ж.Цацрал                    FC Ulaanbaatar                         6 гоол нар тэргүүлж байна.

Лигийн хагас шигшээ тоглолтууд:

2011/09/08

Пүрэв

17.00

I-IV

УЛААНБААТАР ДС

:

ХОРОМХОН

2011/09/09

Баасан

17.00

II-III

ХҮЛЭГҮҮД

:

FC ULAANBAATAR

2011/09/13

Мягмар

16.00

IV-I

ХОРОМХОН

:

УЛААНБААТАР ДС

2011/09/14

Лхагва

16.00

III-II

FC ULAANBAATAR

:

ХҮЛЭГҮҮД

 

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
FC ULAANBAATAR хагас шигшээд үлдлээ, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. Zochin says:

    Эрчим түүхэндээ байгаагүй хөгийн хожигдлуудыг авч байна лээ.Өмнө нь муу бүрэлдхүүнтэй байж яваал байдаг байсан. Жилээс жилд муудсаар байна даа хөөрхий

    GD Star Rating
    loading...
  2. Migaa says:

    Хоорондын тоглолтоор байр эзэллүүлдэг л юм байх даа, уг нь бөмбөгийн харьцаа гэж үзүүлэлт гол биш билүү? Хэрвээ тэрүүгээр жагсаавал Хоромхон мултарч байхын.

    GD Star Rating
    loading...
  3. fc says:

    bumbug toolhoor toirgiin suuliin togloltuud chanargui boldog sul taltai teriig l arilgah gj hoorondiin haritsaag harsan hereg….. gehdee spain-ii la liga ch hoorondiin toglolt hardiishdeee zaaval bumubg tooloh alba bhgue

    GD Star Rating
    loading...
  4. monhoo says:

    ene FC UB yamar mundag toglowoo muu bsn bag 3 t uldeed argagyi sain bag garch irj bgn bndaa

    GD Star Rating
    loading...
  5. zzzzzzzzzzzz says:

    FC ulaanbaatar avraga avah bha bureldehuun ntr changa

    GD Star Rating
    loading...
  6. harj l baiya says:

    FC avarga bolohgui ee amlaya. Ter 2 solongos l sain bgaa gehees. Avarga avahii ni harj l baiya chadku ee

    GD Star Rating
    loading...
  7. fen says:

    haraatsai zaaval medal avaarai

    GD Star Rating
    loading...
  8. manu says:

    fc ub 1r toirogt 2 hangug n bhguid yaalaa daa suga bsan shdee 2 toirogt so n ireed gaigui toglood l bga bolohoos.ternees bish neree solison haraatsai hezee neg ligiin 4d uldeed bdag bsiin sanahchkuin bn.

    GD Star Rating
    loading...
  9. FC Liverpool says:

    Сүүлийн хэдэн тоглолт дандаа хоорондоо тохирсон хогийн тоглолтууд болсон

    GD Star Rating
    loading...
  10. 2 solongosoos gadna Tsatsral, Chinzorig gesen gol toglogch nariig bas martaj bolohgui bhaa. Ene jil yaltachgui FC UB turuuleh n todorhoi. formdoo orson bag shal uur toglolttoi bnlee. yu bolhiig harj l baiy, bumbug buurunhii shuu de.

    GD Star Rating
    loading...
  11. tcoh says:

    avilgachin shuugchdedee ih mongo ogson bag avarga bolno doo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: