Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, Спортын цонх » “Спортын цонхын цом”-д Бундеслигийн баг түрүүллээ

GD Star Rating
loading...

sportnews.mn/forum-н гишүүдийн дунд зохион байгуулагддаг хөлбөмбөгийн цомын тэмцээн гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Ливерпуль, Челси, Арсенал, Манчестэр Ютд, Реал Мадрид, Барселона, Бундеслига, Squadra Calcio гэсэн 8 баг оролцсон юм.

5-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд явагдсан уг тэмцээний аваргаар Бундеслигийн багуудын хөгжөөн дэмжигчдээс бүрдсэн баг тодорч шилжин явах цомын эзэн боллоо. Тэд энэ зун анх удаа зохион байгуулагдсан “Спортын цонх”-н лигийн тэмцээнд баян ходоод болж хамгийн сүүлийн байр эзэлсэн ч спортын ертөнцөд “Үнсгэлжингийн түүх” хэмээн нэрлэдэг гайхамшгийг бүтээн аварга болж чадлаа. Шигшээ тоглолтонд Бундеслигийн залуус Барсагийн фенүүдийн багтай таарсан бөгөөд үндсэн цаг гоолгүй өндөрлөж торгуулийн цохилтоор ялалт байгуулсан. Энэхүү шийдвэрлэх үед Бундеслигийн хаалгач, sportnews.mn  сайтийн нийтлэлч Д.Ганбаатар гайхалтай хаалтууд хийн багаа аварга болгосон юм.
Тэмцээний турш шилдэг хаалтууд хийсэн Д.Ганбаатар  мөн шилдэг хаалгачаар тодорсон. Харин шилдэг тоглогчоор Бундеслигийн багийн лидер А.Ундрал тодорч тусгай шагналын эзэн боллоо. Шилдэг мэргэн буучаар хүрэл медалийн эзэн болсон Squadra Calcio  багийн довтлогч Э.Баярбат тодорлоо. Тэрээр 2010 оны цомын тэмцээнд ч мэргэн буучаар тодорч байсан шилдэг тоглогч юм.
Тэмцээний хагас шигшээд Барса, Ливерпуль, Squadra Calcio, Бундеслига гэсэн багууд үлдсэн. Бундеслигийн баг тэмцээний гол фаворитоор нэрлэгдэж байсан Squadra Calcio-г 1 : 0-ээр буулган авсан бол Барса Ливерпулийг торгуулийн цохилтоор мулталж финалд үлдсэн.
Шилдэг гоолын celebration-ий шагналыг Ливерпулийн довтлогч А.Мөнх-Эрдэнэ авсан. Мээш хэсэгтээ Ман Юнайтедийн хаалганд хожлын бөмбөгийг хийсэн.
Ийнхүү түрүүлснээр Бундеслигийн баг ирэх жил “Спортын цонх”-н Супер цомын төлөө лигийн аварга Squadra Calcio багтай тоглох боллоо.

Barcelona

Barcelona

***

GD Star Rating
loading...
"Спортын цонхын цом"-д Бундеслигийн баг түрүүллээ, 10.0 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. kop says:

    meesh n reald hiideg gool bol zgr tasarcan bsiishd,manaih barcatai toglohod hamgiin aldku bh gsen 2 penalty aldchdag naas.hojigdoo togloh huselgui bolcon humuus shuud calciotoi toglood hurelchgui uldsendee.hesegtee bol haga shaasiishd,3 toglolot 9 onoo 7 gool geel

    GD Star Rating
    loading...
  2. амараа says:

    манайх гурван удаагийн тэмцээнээс хошой мөнгө авлаа гэдэг чинь бас ч гэж чамлахаар амжилт биш шүү

    GD Star Rating
    loading...
  3. mgloo says:

    ishhh ta nartai deer 1 97 deer taarj tolgj ble tghd gachin suga *danuud l bsndag odoo yamr boltsiin hahaha nuguu 60 chavgantsiin ulger shaajaadaa

    GD Star Rating
    loading...
  4. Joogs says:

    Za Bundesiinhandaa bayar hurgii. daraa jiliin Super Tsomd turuuleeree.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: