Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хөнгөн атлетик » ДЭГҮГИЙН ТАЛБАРТ ДУТААД БАЙСАН ДЭЛХИЙН РЕКОРДЫГ БОЛТ БА ТҮҮНИЙ НӨХӨД ШИНЭЧИЛЛЭЭ

GD Star Rating
loading...

Болт л ингэж чадна. Өрсөлдөөн буцалсан Дэгүгийн талбарт дэлхийн дээд амжилт шинэчлэгдэхгүй хэмээн өгүүлж байсан мөртлөө тэр 4х100 м-т рекордын “цаг”- ийг ажиллуулж чадлаа. Гар нийлсэн нөхөд Нестра Картер, Майкл Фратер, Йохан Блейк нарын хамт ийн алдрын оргилд нэрээ мөнхөлсөн нь бахдалтай.

Цаг хугацаатай уралдах спортын хатан хааны төрөлд дээд амжилт эвдэх нь хамгийн амттай байдаг. Тиймдээ ч “Дэгү-2011”-д дутаад байсан оргил амжилтыг гүйлтийн хурд, оновчтой тактикийн ачаар ямайкчууд гаргасан юм. Өөрөөр хэлбэл Франц, Сэнт-Киттс ба Невис, АНУ-ын гүйгчдийг “зажлалгүй залгиж”, 37,04 секундээр дэлхийн рекордыг дурайлгав.

Цэнхэр гаригийн хурдан хүний нөхөд спортын талбарт үүнээс ч өмнө орон зайгаа эзэлж амжсан юм. Н.Картер 100 м-т 9,8 секундээс дотогш гүйсэн дэлхийн таван тамирчны нэг бөгөөд “Бээжин-2008” олимпийн 4х100 м-ийн буухиад алтан медалиар энгэрээ мялаажээ. Тэгвэл М.Фратер 2005 оны ДАШТий 100 м-т “аман хүзүүдэж” байв. Ямайкийн шигшээ баг 4х100 м-ийн буухиад гурван жилийн тэртээ 37,10- аар дэлхийн дээд амжилт эзэгнэж байсан түүхтэй.

GD Star Rating
loading...
ДЭГҮГИЙН ТАЛБАРТ ДУТААД БАЙСАН ДЭЛХИЙН РЕКОРДЫГ БОЛТ БА ТҮҮНИЙ НӨХӨД ШИНЭЧИЛЛЭЭ , 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. malchin says:

    aimar aimar

    GD Star Rating
    loading...
  2. HAHA says:

    37.04 / 4 = 9.26 гарч бна. Эд нар чин 100 д энэнээс удаан гүйдэг биз дэ , учир нь юундаа бна?

    GD Star Rating
    loading...
  3. fan says:

    Neg l hun garaanaas garna. Busad ni hurdaa awsan hoinoo buuhiagaa awaad guij bgaa vm chini argagui shuu dee.

    GD Star Rating
    loading...
  4. Manchester United says:

    bolt ch hungun atleticiin domog bolox n todorhoi yum bna daa, boltiig harah gj l hungun atletic uzdeg bolson doo,

    GD Star Rating
    loading...
  5. naran says:

    setguulchdees bultaj guigee l huilruulj baigaad userch bultaa l . yanztai bailaa shuu. bolt bolt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: