loading...
Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах 37-р тэмцээн наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 18-нд Литвийн зургаан хотод зохиогдож байна. Тус тэмцээнд шигшигдсэн 24 баг оролцож байгаа бөгөөд эхний шатны дөрвөн хэсгээс шалгарсан 12 баг шигшээ шатанд өрсөлдөх юм. Үүнд багтахын тулд багууд хэсгийнхээ эхний гурван байрт шалгарсан байх ёстой. ФИБА хуралдаж уг тэмцээнээс 2012 оны Лондоны олимпийн эрх олгохоор шийдсэн тул шигшээ багууд шилдэг тоглогчдоо Балтийн оронд илгээгээд байна.
“A” ХЭСЭГ
Энэ хэсэгт хүч тэнцүү гурван баг багтсан. Тиймээс тэдний хооронд гол тэмцэл өрнөнө. Одоогоор том гурвалаас Турк, Литва хоёр тоглоод байна. Тоглолт тун ширүүн өрнөсөн бөгөөд талбайн эзэд үзэгчдийнхээ хүчтэй дэмжлэгт тулгуурлан сүүлийн үед л онооны харьцааг дөрвөн онооны зөрүүтэй болгож авсан нь ялалтад хүрэх гол үндэс болжээ. Ялагдлаа гээд туркүүд санаагаар унахгүй биз ээ. Тэмцээний дүрэм ёсоор хэсгийн эхний гурван баг дараагийн шатанд шалгарах тул тэд Литвийн дараагаар Испанид хожигдлоо гэхэд гуравдугаар байраас зуурах боломжтой юм. Гэхдээ үүний тулд Польшт ялагдаж болохгүй.
Х Хд О/З О
1. Литва 3 0 +38 6
2. Испани 3 0 +36 6
3. Турк 2 1 +45 5
4. Польш 1 2 -17 4
5. Португал 0 3 -45 3
6. Их Британи 0 3 -57 3
Испани 83:78 Польш
Турк 79:56 Португаль
Литва 80:69 Их Британи
Португал 73-87 Испани
Их Британи 61:90 Турк
Польш 77:97 Литва
Испани 86:69 Их Британи
Португал 73:81 Польш
Турк 68:75 Литва
“B” хэсэг
Энэ бол хамгийн жигд бүрэлдэхүүнтэй хэсэг юм. Тиймээс хоёр, гуравдугаар байрын төлөө ширүүн тэмцэл өрнөж байна. Энэ өрсөлдөөнд оролцож байгаа багууд сүүлийн тойрогт өөр хоорондоо учирна. Гэхдээ мэргэжилтнүүд Италийн шигшээд ам муутай байна. Сагсан бөмбөгийн баялаг түүхтэйн дээр үндэсний лиг нь топ зэрэглэлд тооцогдсоор байхад шигшээ нь ороо бусгаа амжилт үзүүлж байгааг тэд ойлгохгүй байна. Ялангуяа Сербэд илт давамгай ялагдсан байдлыг нь хараад толгой сэгсэрцгээж байна.
1. Франц 3 0 +28 6
2. Серб 3 0 +26 6
3. Герман 2 1 +30 5
4. Итали 1 2 -17 4
5. Латви 0 3 -35 3
6. Израиль 0 3 -53 3
Серб 80:68 Итали
Франц 89:78 Латви
Герман 91:64 Израиль
Латви 77:92 Серб
Израиль 68:85 Франц
Итали 62:76 Герман
Серб 89:80 Израиль
Латви 62:71 Итали
Франц 76:65 Герман
“C” ХЭСЭГ
Цаасан дээр “В” хэсэг жигд багуудтай мэт харагдаж байгаа бол бодит байдал дээр “С”- гийнх ний хүч тэнцүү байна. Бүгд багаар бодоход нэг хожилтой байгаагаас үзэхэд муулуулаад, өөлүүлээд байх баг алга. Ядаж байхад хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан орнуудын дөрөв нь энэ хэсэгт багтсан нь өрсөлдөөнийг багахан дажны хэмжээнд хүргэлээ. Сагсан бөмбөг Югославын топ спорт байсан тул Македон, Черногор, Босни ба Герцеговина, Хорват хэн нь уламжлалт төрлөөрөө илүү болохоо харуулах гэж чармайсаар. Тэдний өөр хоорондоо хийсэн тоглолтыг шинжвээс бүгд ойролцоо оноо авалцаж, эцсийн мөч хүртэл тэмцэлджээ.
1. Грек 2 1 +15 5
2. Македон 2 1 +11 5
3. Хорват 2 1 +6 5
4. Финланд 1 2 +3 4
5. Черногор 1 2 -9 4
6. Босни ба Герцеговина 1 2 -29 4
Черногор 70:65 Македон
Грек 76:67 Босни ба Герцеговина
Хорват 84:79 Финланд
Босни ба Герцеговина 94:86 Черногор
Финланд 61:81 Грек
Македон 78:76 Хорват
Финланд 92:64 Босни ба Герцеговина
Грек 58:72 Македон
Хорват 87:81 Черногор
“D” хэсэг
Тэгвэл Югославын бүрэлдэхүүнд байсан өөр нэг орон Словен энэ хэсгийн толгой багаар тодроод байна. Тэд гурван тоглолт хийгээд бүгдэд нь хожил аван ОХУ-ын хамтаар хэсгээ тэргүүлсээр. Хамгийн гол уран тоглолтыг хийж байна. Овойж оцойх одгүй атлаа самбар дор сайн тоглож, хамгаалалтад даацтай байлаа. Довтолгоогоо сайн төгсгөхөө ч мартсангүй. Оросууд ч гэсэн ийм тоглолтыг хийж байна. Словенээс ялгаатай нь дэлхийд танигдсан одод олонтой учир тэднийхээ хүчинд тулгуурлан бядтай тоглолтыг хийж ирлээ. Гэхдээ тар нь Словентэй хийх тоглолтоос харагдах биз ээ. Хойд хөршүүд буурай болон дундаж багуудад бааварлаж байгаад түвшин ижил өрсөлдөгчтэй учраад шалдаа буучихдаг сул талтай тул тэдний одоогийн амжилтад итгэхэд бэрх юм.
Хэрэв
1. ОХУ 3 0 +37 6
2. Словен 3 0 +24 6
3. Гүрж 1 2 +3 4
4. Украин 1 2 -2 4
5. Болгар 1 2 -16 4
6. Бельги 0 3 -46 3
Бельги 59:81 Гүрж
Словен 67:59 Болгар
ОХУ 73:64 Украин
Болгар 68:65 Бельги
Гүрж 58:65 ОХУ
Украин 64:68 Словен
Украин 67:56 Болгар
Словен 87:75 Гүрж
ОХУ 79:58 Бельги
loading...




Spaind Serge Ibaka Togloj bhiig harlaa ug n haanahiin toglogch bileedee
loading...
Congo shd tgd irgenshlee solitson
loading...
Davhar irgenshiltei
loading...
Georgia-d ATL-iin Zaza Pachulia togloj bna le shd Georgia hun mun biluu
loading...
aan neg tiim afrikiin toglogch bsan za spaind togolj bga bol boloodoo boloo… Block Monster Ibaka
loading...
Noah.n muruudul France.n shigshee bagt togloh. ter muruudluu bielulj bn
loading...
orsuud sn bn shvv uragshaa
loading...
orosuud uragshaa
loading...