Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » ЯАРМАГТ БОЛСОН “STREET FOOTBALL”

GD Star Rating
loading...

2011 оны 8 дугаар сарын эхээр МХБХолбооноос Кувейтын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран “Street Football”-ийг эхлүүлсэн билээ. Энэ аяны хүрээнд Яармагт Монгол Улсын шигшээ багийн ахлагч, Олон Улсын Хэмжээний мастер Д.Лүмбэнгарав, Шинэ Яармаг клубын багш, дасгалжуулагч нартай хамтран “Street football”-ийг зохион байгууллаа.

Хүүхдүүд хөлбөмбөгөөр өрсөлдөх үнэхээр дуртай гэдгийг энэхүү үйл ажиллагаа харууллаа. Цэцэрлэгийн хажуу талбайд зохион байгуулагч нар цугларан хүүхдүүдийг уриалах төдий д ойр хавийн хашаа, гудамжнаас 30 гаруй хүүхдүүд цуглан хөлбөмбөгөөр өрсөлдлөө. Энэхүү тэмцээний Олон Улсын Хэмжээний Мастер өөрөө шүүн явуулж, хүүхэд багачуудад хөлбөмбөгийн техникүүдийг зааж байсан нь хүүхдүүдэд маш ихээр таалагдсан байна.

Мөн баг болон хуваагдсан хүүхдүүд багтаа “Бүгдийг чадна”, “Барселон”, “Хурдан хүлгүүд” зэрэг нэр өгч багаар хамтран ажиллахын үлгэр дууриаллыг үзүүлж байлаа.
Оролцсон хүүхэд бүрт Лүмбэнгарав дурсгалын зүйлс гардуулан өгч, хөлбөмбөгөөр сайтар хичээллэн, сайн тамирчид болохыг хүсэн ерөөсөн байна.

Энэ үеэр хөлбөмбөгийн секц дугуйланд хамрагдах хүсэлтэй хүүхэд, багачууд их байсан бөгөөд эдгээр хүүхдүүдийг Шинэ Яармаг клубын багш нар болох спортын мастер Болд, Баграа, багш Мөнгөнсүх нар бүртгэн хөлбөмбөгөөр хичээллэх сайхан боломжийг бий болголоо. Мөн энэ үеэрээ 41 дүгээр сургуульд баригдаж байгаа 75×40 харьцаатай хөлбөмбөгийн талбайн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн хөлбөмбөгийн талбайтай болж байгаа нь дүүргийн хөлбөмбөгийн уралдаан тэмцээнүүд улам чанаржиж, олон олон хүүхдүүд хичээллэх сайхан боломж бий болж байна.
Ийнхүү “Street football” дүүргийн хороо, гудамж хүртэл хүрээгээ тэлж эхэллээ. Хаалтын үйл ажиллагаа 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатарын талбай дээр болно.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

GD Star Rating
loading...
ЯАРМАГТ БОЛСОН "STREET FOOTBALL", 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: