Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » “ЕСӨН САРЫН НЭГЭН – 2011” тэмцээн болов

GD Star Rating
loading...

Өсвөрийн шатарчдын   “ЕСӨН САРЫН НЭГЭН-2011” тэмцээнийг  Монгол туургатны   “Урамтай шатар” холбоо, БТСТДСургуультай хамтран 2011 оны 9-р сарын 03-04-ний өдрүүдэд Спортын Төв Ордонд амжилттай зохион явуулав.

Өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг хүүхдүүдийг шинээр нээн гаргах зорилгоор Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр цаашид жил бүр уламжлал болон явагдах энэ

тэмцээнд 180 орчим шатарчид 5 насны ангиллаар 8-9 өрөг тоглож өрсөлдснөөс:

7 хүртэлх насны хөвгүүдэд:

1. Э.Энх-Од (Сүхбаатар аймаг, “Оюунлаг” клуб)

2. Ц.Тэнгис  (Шатар клуб)

3. Ц. Хасбилэг  (Багануур дүүрэг)

4.Е.Төгстөмөр  (Урамтай шатар клуб, 61 –р цэцэрлэг)

5. Эрдэнэсүх  (Сүхбаатар аймаг, “Оюунлаг”клуб)

7 хүртэлх насны охид:

  1. Б.Цолмон  (Шатар клуб)
  2. Э.Ану (Сүхбаатар аймаг, “Оюунлаг”клуб)
  3. О.Цэлмэг  (Багануур дүүрэг)
  4. Маралгуа   (Багануур дүүрэг)
  5. Золжаргал  (Багануур дүүрэг)

8-9  насны хөвгүүд:

  1. О.Чингүүн   (Соёмбо клуб)
  2. Э.Баасансүрэн  (“Хан-Алтай” клуб)
  3. Ц.Бямбабаяр  (Багануур дүүрэг)
  4. Т.Тэнгис   (”Цэцэн нүүдэл” клуб)
  5. Ц.Цолмон  (”Цэцэн нүүдэл” клуб)

8-9 насны охид:

  1. Б.Оюунсувд   (”Цэцэн нүүдэл” клуб)
  2. Э.Анударь   (”Цэцэн нүүдэл” клуб)
  3. Б.Анужин   (”Урамтай шатар” клуб)

10-12 насны  хөвгүүд:

  1. Э.Болдоо   (“Хан-Алтай”)
  2. Ч.Агьбилэг  (“Хан-Алтай”)
  3. У.Гэрэлт    (”Ирээдүй” клуб)
  4. Д.Буянзаяа   (”Хангарьд”)
  5. С.Сүхбат /”Ирээдүй”/

10-12 насны охид:

  1. Н.Уранчимэг  (МХО)
  2. Т.Нямлхагва  (”Хөх морь” клуб)
  3. Б.Оюундарь  (”Цэцэн нүүдэл” клуб)
  4. Д.Номин   (”Цэцэн нүүдэл” клуб)
  5. Э.Ану  (”Урамтай шатар” клуб, 5-р сургууль)

13-18 насны хөвгүүд:

  1. Э.Энхнар  (Сүхбаатар аймаг, “Урамтай шатар клуб”)
  2. Ц.Лхагвасүрэн  (”Цэцэн нүүдэл” клуб)
  3. Су Билгүүн  (”Хан-Алтай” клуб)
  4. Ариунбүүвэй  (”МУИС”)
  5. Ж.Алтангэрэл   (”Шатар” клуб)

13-18 насны охидоос:

  1. Н.Бадамханд   (”Цагаан бэрс”клуб)
  2. Г.Сайханзаяа  (”Урамтай шатар” клуб)
  3. 3.     Е.Хулан   (”Хан-Алтай” клуб)

нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай шагнал хүртжээ.

Сүүлийн үед зохиогдсон томоохон тэмцээнүүдэд удаа дараалан амжилттай оролцож байгаа Сүхбаатар аймгийн шатарчин Э.Энхнарыг Монгол туургатны “Урамтай шатар” холбооны “Шилдэг залуу мастер” –ын цол, тэмдгээр шагнажээ.

Монгол туургатны “Урамтай шатар” холбоо, “ МИАТ” ХК , “Пуск дро инженеринг” ХХК-тай хамтран  авьяаслаг шатарчдыг бэлтгэх сургалтын багц  төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд зөвлөх багшаар ХБНГУ-ын туршлагатай дасгалжуулагч Леонид Роговой ажиллаж байна.Энэ цогц ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Улааны санаачилсан “Сэцэн ханы Их мастер” төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажил эхлээд байгаа ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: