Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » “COCA COLA ХҮСЛИЙН ЛИГ”-ИЙН АВАРГУУД МАРГААШ ТОДОРНО

GD Star Rating
loading...

U-15 Coca Cola Хүслийн Лиг

Дархан Хаан Хүнс баг Хаан Хүнс Титэм багийн хооронд болов. Тоглолтын эхний хагасын 22’ минутанд Хаан Хүнс Титэм багийн 8 дугаартай Н.Булган гоол хийснээр тоглолтыг тэргүүлж эхэллээ. Тоглолтын 2 дугаар хагасын 45’ минутанд Хаан Хүнс Титэм багийн 11 дугаартай Ц.Идэрчулуун, 58’ минутанд 19 дугаартай Э.Мөнх-Эрдэнэ нар гоол хийснээр 3:0 харьцаатай Хаан Хүнс Титэм баг хожиж, Кока Кола-Хүслийн лигийн аваргын алтан медалийн төлөө тоглох эрхийг олж авлаа.

Талбайн эзэн Зүүнхараа Бамбар баг Хоромхон багтай тоглолоо. Тоглолт эхлээд 9’ минутанд Хоромхон багийн 7 дугаартай И.Батболд гоол хийснээр эхний хагас өндөрлөв. 2 дугаар хагаст 2 багт гоол хийх боломж гарсан боловч ашиглаж чадсангүй 1:0 харьцаатай Хоромхон баг чухал хожлыг авлаа.

Сэлэнгэпресс баг Мазаалай багийн хооронд тоглолт болов. Тоглолтын эхний хагасын 9’, 34’ минутанд Сэлэнгэпресс багийн 7 дугаартай Д.Одбаяр, 28’ минутанд 15 дугаартай Б.Наранбаатар гоол хийснээр 3:0 харьцаатай тоглолтыг тэргүүлж эхэллээ. Гэвч Мазаалай багийн 5 дугаартай Б.Амарболд гоол хийж, эхний хагас 3:1 харьцаатай өндөрлөв. 2 дугаар хагасын 41’ минутанд Сэлэнгэпресс багийн 7 дугаартай Д.Одбаяр, 65’ минутанд 15 дугаартай Б.Наранбаатар нар тус тус гоол хийснээр 5:1 харьцаатай Сэлэнгэпресс баг Кока Кола-Хүслийн лиг тэмцээний анхны ялалтаа авлаа. Энэ тоглолтын гол баатар Сэлэнгэпресс багийн 7 дугаартай Д.Одбаяр хеттрек хийлээ.

Хүлэгүүд баг Эрчим багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагасын 21’, 31’ минутанд Эрчим багийн 7 дугаартай С.Гал-Эрдэнэ гоол хийснээр Эрчим баг тэргүүлж, 2-р хагаст аль аль баг нь гоол хийлгүйгээр Эрчим баг 2:0 харьцаатайгаар хожлоо. Ийнхүү “U-15 Кока Кола-Хүслийн лиг”-ийн аваргын алтан медалийн төлөө Хаан Хүнс Титэм энэ жилийн улсын аваргын алтан медальт Эрчим багууд, харин хүрэл медалийн төлөө Зүүнхараа Бамбар, Хоромхон багууд багууд өрсөлдөхөөр боллоо.

Д/Д

Баг U-15

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Оруулсан бөмбөг

Алдсан бөмбөг

Оноо

1

Хаан хүнс Титэм

7

5

1

1

18

5

16

2

Эрчим

7

5

1

1

20

6

16

3

Хоромхон

7

4

2

1

15

5

14

4

Зүүнхараа Бамбар

7

4

0

3

9

9

12

5

Дархан Хаан хүнс

7

3

1

3

16

13

10

6

Хүлэгүүд

7

3

1

3

15

11

10

7

Сэлэнгэпресс

7

1

0

6

11

34

3

8

Мазаалай

7

0

0

7

2

23

0

U-17 Coca Cola Хүслийн лиг
17 насны тэмцээн Хараацай клуб, Дархан Хаан хүнс багуудын хооронд 2011/09/05-ны өдөр явагдлаа. Энэ тоглолт зочин багийн давамгайлал дор явагдсан бөгөөд тоглолтын гол баатраар Б.Төгсбилэг шалгарлаа. Тэрээр тоглолтын 42’, 65’, 66’, 68’ дахь минутуудад гоолыг хийсэн байна. 5 дугаартай Ж.Сүндорж, 10 дугаартай П.Энхболд нар багийнхаа хожилд тус бүр 1 гоолоор тусаллаа. Эзэн багийн Н.Баасандорж тоглолтын 70 дахь минутад нэр төрийн гоол хийжээ. Тоглолтын дүн 1:6.
Хоромхон Хүлэгүүдийн тулалдаанд эзэн баг 7:2-оор бут ниргэснээр өндөрлөлөө. 6 дугаартай У.Содбилэг хеттрик хийсэн бол А.Улсболд 2 гоол, А.Мөнхцэнгэл, Г.Гантогтох нар тус бүр 1 гоолыг хийсэн байна. Зочин багийн тамирчин 10 дугаартай Г.Баттулга 2 гоол хийснээр багаа хуурай хожигдлоос аварлаа.

Сэлэнгэпрессчүүд Хаан хүнс Титэм багийг хүлээн авч тоглосон байна. Тоглолт 1:3-ийн харьцаатай өндөрлөсөн бөгөөд зочин багийн Г.Ёндонжамц 29 дэх минут, Б.Баярсүрэн 46 дахь минут, Д.Анхбаяр 70 дахь минутуудад гоол хийлээ. Эзэн багийн Ч.Чинбат 1 гоол оруулсан байна. Ийнхүү Хаан хүнс Титэм баг аваргын төлөө өрсөлдөх эрхээ баталгаажууллаа.

UB United энэ удаа Зүүнхараа Бамбар багийг барсангүй 4:0-ээр хожигдсон байна. Тоглолтод 2 тамирчин тус бүр 2 гоол оруулсан бөгөөд ингэснээр Зүүнхараачууд Хоромхон багийн найдварыг үгүй хийлээ. Учир нь энэ тоглолтод зочин баг хожигдсон тохиолдолд Хоромхонд хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломж байлаа.

Д/Д

Баг U-17

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Оруулсан бөмбөг

Алдсан бөмбөг

Оноо

1

Хаан хүнс Титэм

7

6

1

0

23

4

19

2

Дархан Хаан хүнс

7

5

1

1

24

8

16

3

Зүүнхараа Бамбар

7

4

1

2

10

7

13

4

Сэлэнгэпресс

7

4

0

3

15

13

12

5

Хоромхон

7

3

1

3

19

14

10

6

Хараацай

7

2

0

5

9

21

6

7

UB United

7

1

1

5

9

26

4

8

Хүлэгүүд

7

0

1

6

3

19

1

2011/09/06-ны 10.00 цагаас эхлэн медалийн төлөө тоглолтууд явагдана. Үүнд:
• Хүрэл медаль U-15 Хоромхон – Зүүнхараа Бамбар
• Хүрэл медаль U-17 Зүүнхараа Бамбар – Сэлэнгэпресс
• Алтан медаль U-15 Хаан хүнс Титэм – Эрчим
• Алтан медаль U-17 Хаан хүнс Титэм – Дархан Хаан хүнс
Хаалтын ажиллагаа 16.00 цагаас болох тул хүндэт үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирж, “Coca Cola Хүслийн лиг” тэмцээний ирээдүйн хөлбөмбөгчиддөө урам хайрлахыг хүсье.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
“COCA COLA ХҮСЛИЙН ЛИГ”-ИЙН АВАРГУУД МАРГААШ ТОДОРНО, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: