loading...
NBA-гийн супер од Дуайт Ховард манай оронд зочлоод удаагүй байгаа билээ. Тэрээр онгоцноос буусныхаа дараа сэтгүүлчдэд ярицлага өгсөн юм. Энэхүү товч ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Та Монголд ирэхээсээ өмнө манай орны талаар хэр их мэдээлэлтэй байсан бэ ?
- Ер нь бол дажгүй мэдээлэлтэй байсан. Танай орны тухай cонссон, үзсэн зүйлс надад нилээд их байгаа. Жишээлбэл Discovery channel сувгаар танай орны сайхан байгаль, ан амьтдын талаар үзэж байсан. Харин одоо нүдээрээ харах гэж байгаадаа баяртай байна.
- Танд нэг зүйл сонирхуулахад google сайтаас НБА-гийн тухай холбоотой мэдээлэл хамгийн их хайсан орноор Монгол тодорч байсан юм, Тэгээд, та ер нь энэ айлчлалаас хэр их зүйлийг хүлээж байна вэ ?
- Мэдээж хэрэг цагаа сайхан хөгжилтэй өнгөрөөхийг хүсч байна. Хүүхдүүдтэй уулзаж, тэдэнд мэддэг зүйлсээсээ хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна. Бас Монгол хүмүүстэй уулзаж тэдний уулзсан анхны НБА-гийн тоглогч болж байгаадаа сэтгэл хөдөлж байна. Танай орны соёл уламжлал, байгалийг таньж мэдэхийг хүсч байна даа.
- Багийн спортууд дотроос сагсанбөмбөгийг монголчууд маш их сонирхож хичээллэдэг. Та дэлхийн хамгийн шилдэг лигт тоглодог тоглогчын хувьд энэ спортоор хичээллэж байгаа монголын хүүхэд залууст юу гэж зөвлөх вэ ?
- Тэгэхээр , сагсанбөмбөг тоглоход хамгийн чухал зүйл бол сэтгэлзүйн бэлтгэл. Бас энэ тоглоомыг зүрх сэтгэлээсээ тоглох хэрэгтэй. Тэгж чадвал чи энэ спортыг гүнд нэвтэрч чадна. Зарим хүүхдүүд байгалиасаа заяасан асар их авьяастай байдаг ч хөдөлмөрлөж чадалгүй үүнийгээ дэмий үрдэг. Тийм болохоор маш их хөдөлмөрлөж байж л чи энэ спортын оргилд хүрч чадна. Тэгээд хамгийн чухал нь мэдээж зүрх сэтгэлээсээ тоглох ёстой.
- Та дэлхийн олон орноор аялаж, олон хүнтэй уулзаж байсан. Энэ бүх аялалаас танд үлдэх хамгийн чухал зүйл нь юу гэж бодож байна. Энэ аялалынхаа зорилгыг тодорхойлохгүй юу ?
- Шинэ хүмүүстэй уулзаж, шинэ найз нөхөдтэй болно гэдэг чинь өөрөө их сайхан зүйл шүү дээ. Тэрнээс гадна амралтынхаа цагийг сайхан зугаатай өнгөрүүлэхийг би хүссэн,
- Сүүлийн асуулт. Та хүүхэд залуус руу чиглэсэн хандивийн үйл ажиллагаанд гар таталгүй оролцдог. Тэр талаараа бидэнд ярихгүй юу
- Миний үүсгэн байгуулсан хандивийн сан америк болон дэлхийн олон оронд үйл ажиллагааг явуулдаг. Би хүүхдүүдийг аюулгүй, эрүүл саруул орчинд өсөж торниосой , мөрөөдөлдөө хүрээсэй гэж хүсдэг. Миний сангийн үйл ажиллагаа үүнд чиглэж, өсвөр насны хүүдүүдэд ирээдүйнхээ замыг зөв тавихад нь туслахыг хичээдэг. Бас мэдээж хэрэг сагсанбөмбөгийн авьяастай сайн хүүхдүүдэд, мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зэргээр олон янзын үйл ажиллагаа зохион байгуулдаг.
loading...





Хаха за нэг уулзчих юмсан
loading...
uulzdaggvimaa gehed hajuud n utsaaraa zuragaa awahuulahiimsaan. Hezee toglolttoi we medeegvi biz
loading...
Eooe estoi goy saikhan zaluu shuu. haraad shuud duralchikhsan
loading...
enentei tsug sags togloh ymsan toglowol laagaad hayjinoooo
loading...
hahahahahahahaha
loading...