Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Арсенал, Боруссия Дортмунд, Вердер Бремен, Германы хөлбөмбөг, Евро 2012, Европын хөлбөмбөг » Какау нэмэлт цагт багаа хожигдлоос аварлаа

GD Star Rating
loading...

Германы шигшээ баг 4 хоногын өмнө Евро 2012  тэмцээний урдчилсан шатны тоглолтонд Австрийн шигшээг 6:2 харьцаатай хожсон бөгөөд өчигдөр Евро 2012 тэмцээнийг  зохион байгуулагч улсын нэг Польшийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийж 2:2 –оор тэнцэв. Хоёр хөрш улсын  тоглолт үргэлжийн  өрсөлдөөнтэй болдог ба мөн энэ удаад ч  ширүүхэн өрнөсөн юм.

Данциг хотын шинэхэн цэнгэлдэх хүрээлэнд Германчууд үндсэн  хаалгач Мануэл Нойер болон Бастиан Швайнштайгер мөн Мезут Өзил, довтлогч Марио Гомес нарын шилдэг тоглогчдоо гэртээ үлдээгээд ирсэн байлаа. Гэхдээ Польш гаралтай хоёр довтлогч Лукас Подольский , Мирослав Клозе нар Польшийн эсрэг гараанд гарсан юм.  Дасгалжуулагч Иоахим Лөвь 7 тоглогчийн байрлалыг өөрчилж шинэ тактикийн туршилтаа хийжээ.

Тоглолтонд хоёр тал аль аль нь гоолын боломжуудыг гаргасан ч  эхний үе  0:0 харьцаатай өндөрлөсөн юм.  Хамгийн эхний аюултай довтолгоог Клозе   Польшийн хаалганд хийж  Арсеналийн хаалгач Во́йцех Ще́нсный аюулгүй болгож чадсан юм. Ще́нсный  үүний дараагаар  Марио Гөтце болон Клозе, Подольский нарын цохилтуудыг хааж багаа аюулаас аварав. Польшийн шигшээ багт Бундеслигт тоглодог тоглогчид байсны дотор Дортмундын Роберт Левандовский,  Блашчековский нар багтсан байлаа. Хурдтай довтолгоогоор үе үе Германы хамгаалагчдыг сандаргаж байсан Польшууд тоглолтын салхийг хагалсан юм. Роберт Левандовский  (55) Германы хаалганд эхний гоолыг оруулж Данцигийн цэнгэлдэхэд цугласан 40 000 үзэгчдийг баярлуулав. Гоол алдсан Германчууд алдаагаа нөхөх арга хэмжээг авч эхлэв. Үүний үр дүнд  Подольскийгийн оронд сэлгээгээр орж ирсэн Томас Мюллерийг Польшийн багийн хамгаалагч Гловаски 16 дотор унагааж 11 метрийн торгуулийн цохилт болов. Цохилтыг Тони Кроос (68) амжилттай хийж шигшээдээ анхны гоолоо орууллаа. Үлдсэн хугацаанд талбайн эздийн зүгээс дорвитой довтолгоо явагдсангүй. Харин 11 метрийн торгуулийн цохилтын буруутан Гловаски (81) нь хоёрдахь шар хуудсаа хүртсэнээр талбайг орхиж Польшууд хүн дутуу үлдлээ. Гэвч сонирхолтой үйл явдлууд үүгээр дуусаагүй байв. Тоглолтын нэмэлт цагт хаалгач Тим Вийзе  16 шугам дотор довтолж явсан тоглогчыг  унагааж 11 метрийн торгууль боллоо . Цохилтыг Дортмундын Блашчековский буюу Куба (90+1) амжилттай оруулж Польшууд дахин тоглолтыг хошуучилж эхэлсэн юм. Цаг дуусах дөхсөн байлаа гэвч баруун жигүүрээс Томас Мюллерийн оновчтой дамжуулалт Какаугын(90+4)  хөлд таарч тооны харьцааг тэнцүүлж чадав.  Энэ гоол нь Данцигийн цэнгэлдэхэд хожилын баяраа тэмдэглэж байсан хөгжөөн дэмжигчдийн уухайг дарж орхив. Ийнхүү талбайн эзэн Польшууд 17 тоглолтоос Германы шигшээг анхны удаа хожих боломжоо дахин алдав.

 

GD Star Rating
loading...
Какау нэмэлт цагт багаа хожигдлоос аварлаа , 9.8 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. javkha says:

    sda nohorsog togloltiin medee orulahaar 2012iin urdchilsan shatnii medee oruulaach

    GD Star Rating
    loading...
  2. Martin says:

    ochigduriin austriatai togloson togloltiin medeeg n oruulsan bol zvgeer bsiin, 6 goal xen xen oruulsiin boloo

    GD Star Rating
    loading...
  3. bc says:

    er n ene tomas muller ashgtai toglogch yum ene toglogchiig manai chelsea sonrxj bsn ch sanal taviagui gexdee irex zun avaasai iluu dutuu xodolgoon xiixgui, onovchtoi damjuulalt ix ogdog, chuxal ued goal oruuldag ix medremjtei ashgtai toglogch yum

    GD Star Rating
    loading...
  4. hunter says:

    GERMANY mashiniig shuugch tsag duusaad ted toglohoo bolison tsagt hojison gej bayarlaaraa tuunees naana ugui shuu

    GD Star Rating
    loading...
  5. Red Devil says:

    Tiin WC quali togloltuudaas tavidag bgaada, Thomas Mueller yneheer sain toglogch, harin germany mashin ch geh shig ter bol iluu blaa!

    GD Star Rating
    loading...
  6. j says:

    harin tiimee muller aragguil super od yuma ashigtai damjuulalt ogno gool oruulna sain hamgaalna oor tom bag avna gevel bag ni yavuulahgui baiha uulam arsenald irvelch

    GD Star Rating
    loading...
  7. Dr.J says:

    Gdansk gedeg hot bh. Germany duudlaga n Dantsig.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: