Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » “СОСА-COLA ХҮСЛИЙН ЛИГ” шилдгүүдээ тодрууллаа

GD Star Rating
loading...

Жил бүр МХБХ-ноос хоёр насны ангиллаар “Идэрчүүдийн лиг” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Зорилго нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хөлбөмбөгийн клубуудын ирээдүйн тамирчдын бэлтгэлийг таних, хөлбөмбөгөөр хичээллэж байгаа хүүхдүүдийн ур чадварыг тэмцээн уралдаанаар дамжуулан нэмэгдүүлэх, ирээдүйд Монголын нэрийг дэлхий, тивд хөлбөмбөгөөр цууриатуулах алдартай сайн тамирчид төрүүлэн гаргах явдал билээ.
Энэ жилийн тэмцээн нэгэн сюрпризээр нэмэгдсэн нь их спортыг дэмжигч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “MCS Coca Cola” компани тэмцээнд хамтран ажиллахаа илэрхийлсэн нь ирээдүйн хөлбөмбөгчдөд ихээхэн урам өгсөн сайхан үйл ажиллагаа боллоо. Ингэснээр идэрчүүдийн тэмцээн ч “Coca Cola Хүслийн лиг” нэртэй болж, хүүхэд багачуудын ирээдүйд сайн тамирчид болох хүсэл тэмүүллийг улам дэмжсэн бэлэг дэмбэрэлтэй сайхан нэр заяалаа.
Лигийн Тэмцээнд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан нийт 16 багийн тамирчид оролцлоо. Хот, орон нутгийн багуудын нийт 352 хүүхэд бүгд энэ насны хамгийн шилдгүүд нь байлаа. Нийт сар гаруй хугацаанд энэхүү тэмцээн үргэлжлэн 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дүнгээ гаргасан байна.
Хүрэл медалийн төлөө тоглолт U-15
Хоромхон-Зүүнхараа Бамбар 4:0 (2:0)
Гоол: Э.Лхагвасүрэн 12,(1:0) Г.Мөнх-Эрдэнэ 20, (2:0), Т.Алтан-Эрдэнэ 38, (3:0), Г.Мөнх-Эрдэнэ 44, (4:0)
Хоромхон: Э.Эрдэнэпүрэв, М.Мөнгөнтулга, Г.Гариг, П.Энх-Оргил, М.Дөлгөөн, Э.Лхагвасүрэн, Г.Мөнх-Эрдэнэ, И.Батболд, Ө.Баасансүрэн, Т.Алтан-Эрдэнэ, Э.Тодбилэг, дасгалжуулагч С.Пүрэвсүх,
Зүүнхараа Бамбар: Х.Мөнхтөр, С.Баярзориг, Б.Дөлгөөн, Б.Дэлгэрбаяр, (Б.Төгөлдөр, 25) О.Онон, (Б.Батзориг, 50) Б.Бат-Эрдэнэ, Ц.Намсрай, Э.Ууганбаяр, Г.Төгөлдөр, О.Энх-Отгон, Д.Базаргарьд, Б.Нямболд, дасгалжуулагч Ганхуяг
Шар хуудас: Б.Баярзориг 60, Б.Төгөлдөр 60, Б.Нямболд 60,

Урьдчилсан таамаглал 50:50 хувьтай байлаа. Тоглолтын санаачилгыг Хоромхон клуб 12 дахь минутад оруулсан Э.Лхагвасүрэнгийн гоолоор авсан. Бамбарчуудад энэ удаа зөвхөн аз дутлаа. Хоосон хаалганд хоёр ч удаа цохисон тэдний оролдлого талаар болсон нь “та нар хийхгүй бол бид хийе” гэсэн бичигдээгүй хуулиар Хоромхон 2 дахь гоолоо орууллаа. Тоглолтын 20 дахь минутад энэхүү удаагийн тоглолтод 2 гоол хийсэн Г.Мөнх-Эрдэнэ анхныхаа гоолыг оруулсан. Ширүүн өрсөлдөөн дунд явагдсан тэмцээний эхний үе ийнхүү 2:0 харьцаатайгаар эзэн багийн тэргүүллээр өндөрлөлөө. Хоёр дугаар үе эхлээд тун удалгүй Т.Алтан-Эрдэнэ гоол хийж, тооны харьцааг улам холтгосон. Зүүнхараа Бамбар багийн гоол хийх гэсэн оролдлогуудыг эзэн багийн хамгаалагчид болон хаалгач нар үгүй хийгээд байлаа. Тоглолтын 44 дэх минутад Г.Мөнх-Эрдэнэ гоолдсоноор бүх боломж зочин багийн хувьд үгүй болсон гэхэд болно. Ийнхүү “Coca Cola Хүслийн лиг” 15 хүртэл насны тэмцээний анхны медалийн эзэн тодорлоо.

Хүрэл медалийн төлөө тоглолт U-17
Зүүнхараа Бамбар-Сэлэнгэпресс 2:3 (0:2)
Гоол: Г.Содбаяр 15,(0:1), Б.Баяндэлгэр 27, (0:2), ), Б.Баяндэлгэр 60, (0:3), Н.Жаргалсайхан 63, (1:3), М.Бямбасүрэн 64, (2:3)
Зүүнхараа Бамбар: Б.Золтөгс, Н.Жаргалсайхан, Г.Лхагвасүрэн, О.Одбаяр, Э.Мишээл, А.Цолмон, Ч.Бат-Эрдэнэ, М.Бямбасүрэн, Г.Батболд, А.Энхболд дасгалжуулагч Ганхуяг,
Сэлэнгэпресс: Б.Мөнхболд, Ч.Тогтохбаяр, Б.Итгэл, Ч.Чинбат, Б.Тэмүүжин, Б.Баяндэлгэр, А.Билгүүн, О.Жавхлан, Б.Анхбаяр, Э.Мөнх-Оргил, Г.Мөнхтөр, Г.Содбаяр, (О.Чимэдцэрэн, 55) дасгалжуулагч Б.Чин-Оргил
Шар хуудас: Г.Лхагвасүрэн 58, Ч.Бат-Эрдэнэ 58, М.Бямбасүрэн 62,

Зүүнхараа Бамбар багийн хоёр насны тамирчин ийнхүү хүрэл медэлийн төлөө үзлээ. Харамсалтай нь аль ч нас нь хүрэл медалийг энгэртээ зүүж чадсангүй. 17 насны хувьд хожих тун дөхсөн ч харамсалтай нь эхлэлээ олон гоол алдсанаар эхэлсэн. Тоглолтын 15 дахь минутад зочин багийн Г.Содбаяр анхны гоолыг оруулан давуу байдлыг олж чадсан. Улмаар 27 дахь минутад энэ тоглолтын гол баатар болсон Б.Баяндэлгэр гоол оруулснаар 2:0-ээр Сэлэнгэпрессчүүд эхний үеийг дуусгалаа. Гэхдээ Бамбар багт олон боломжууд гарсан бөгөөд үүнийг энэ удаагийн шилдэг хаалгачаар шалгарсан Сэлэнгэпрессийн хаалгач Б.Мөнхболд үгүй хийгээд байлаа. Тоглолтын 2 дугаар үеийн 60 дахь минутад Б.Баяндэлгэр гоол хийснээр зочин баг хожих нь тодорхой болсон. Гэсэн ч тоглолт дуусаагүй байна гэдгийн мэдрүүлэн эзэн баг 1 минутын зайтай 2 ч гоол хийсэн. Тоглолтын 63 дахь минутад Н.Жаргалсайхан, 64 дэх минутад М.Бямбасүрэн нар гоолдсон байна. Гайхалтай эргэн ирэлтийг эхлүүлсэн Зүүнхараа Бамбар баг гоол хийхээр тэмүүлсэн ч тэдэнд цаг үлдсэнгүй. Харамсалтайгаар 2:3 харьцаатайгаар хүрэл медалиа алдлаа. Гэхдээ тэдэнд боломж байсан гэдгийг хэлмээр байна. Зочин баг буюу хэсгээсээ 4 дүгээр байраар гарсан Сэлэнгэпресс баг ийнхүү “Coca Cola Хүслийн лиг” тэмцээний хүрэл медэлийн эзэн боллоо.

Алтан медалийн төлөө тоглолт U-15
Хаан хүнс Титэм-Эрчим 0:1 (0:1)
Гоол: О.Мөнхбаяр 9, (0:1)
Хаан хүнс Титэм: П.Тэнгис, Ц.Идэрчулуун, А.Нямтулга, Н.Булган, Б.Төгөлдөр, Б.Надмид, С.Сэргэлэн, Э.Мөнх-Эрдэнэ, С.Нурболот, Б.Бат-Эрдэнэ, Х.Бадрах, (Б.Хангал 26, Э.Бат-Эрдэнэ 66), дасгалжуулагч П.Мөнхбат,
Эрчим: Г.Мөнхбаяр, С.Гал-Эрдэнэ, Б.Дагвасүрэн, Х.Бат-Итгэл, Г.Цэнд-Очир, С.Пүрэвдорж, О.Мөнхбаяр, Б.Бат-Эрдэнэ, С.Мөнгөншагай, С.Анхбаяр, (А.Гэрэлтсанаа 71), Н.Буянхишиг, (А.Амаржаргал 68), дасгалжуулагч Б.Анар
Шар хуудас: Х.Бат-Итгэл 60, Б.Дагвасүрэн 65,
Улаан хуудас: С.Гал-Эрдэнэ 35,

Хэсгээсээ 1-ээр гарсан Хаан хүнс Титэм баг 2 дугаар байраар гарсан Эрчим багтай “Coca Cola Хүслийн лиг” 2011 тэмцээний анхны алтан медалийн тоглолоо. Тоглолт эхлээд 9 дэх минутад О.Мөнхбаярын оруулсан гоол зочин багт тун давуу байдлыг үүсгэсэн юм. Эзэн баг гоол хийх гэж их тэмүүлсэн боловч тоглолтын 1 дүгээр үе зочин багийн давамгайлал дор өндөрлөлөө. Эзэн багт зочин багийн гол довтлогч С.Гал-Эрдэнэ 35 дахь минутад улаан хуудсаар торгуулан талбайг орхисон нь 2 дугаар үед гоол хийх ихээхэн найдвар бий болгосон. 10-уулаа үлдсэн зочин баг хамгаалах тактик баримтлан тоглолоо. Тэдэнд 35 минутын хугацаанд гоол алдахгүй гэсэн баталгаа бараг үгүй байсан. Олон олон довтолгоог эзэн баг хийж байсан. Тэдний энэ довтолгоог Эрчим багийн найдвартай хамгаалалтууд үгүй хийгээд байлаа. Ийнхүү гоол хийхгүй байсаар 1:0-ийн харьцаатайгаар Эрчим баг хожиж, “Coca Cola Хүслийн лиг” 2011 тэмцээний анхны алтан медалийн эзэн боллоо. Олон олон залуу дасгалжуулагч нар хөлбөмбөгт түрэн орж ирж байгааг Эрчим багийн дасгалжуулагч, Монгол улсын шигшээ багийн тамирчин Б.Анар харууллаа. Тэр үнэхээр багаа зөв удирдан энэхүү ялалтад хүргэхэд гол үүрэгтэй байсан юм.

Алтан медалийн төлөө тоглолт U-17
Хаан хүнс Титэм-Дархан Хаан хүнс 0:1 (0:0)
Гоол: Б.Төгсбилэг 50, (0:1)
Хаан хүнс Титэм: Б.Хишигбат, Г.Төгөлдөр, Э.Пүрэвдорж, (Б.Баярсүрэн 36), М.Сайнхүү, Г.Ёндонжамц, Д.Анхбаяр, Б.Анхбаяр, О.Билгүүн, Б.Амаржаргал, Б.Хишигбат, Г.Баасандорж, дасгалжуулагч П.Мөнхбат,
Дархан Хаан хүнс: Э.Пүрэврагчаа, Б.Төгсбилэг, Б.Баттулга, Ж.Сүндорж, П.Энхболд, Д.Далайбаяр, Э.Мөнхбаяр, Б.Цэрэнбаяр, Б.Тэмүүжин, О.Шинэбаяр, В.Тэмүүжин, дасгалжуулагч О.Батсайхан,
Шар хуудас: Б.Анхбаяр 36, Ж.Сүндорж 49, О.Билгүүн 52, Г.Ёндонжамц 56,
Улаан хуудас: О.Билгүүн 70+1 (2 дахь шар хуудас)

Хаан Хүнс компанийн ивээн тэтгэсэн 2 баг ийнхүү аваргын төлөө өрсөлдлөө. Хамгийн их хөгжөөн дэмжигчидтэй нь Хаан хүнс Титэм баг байсан бөгөөд тэд энэ өдөр зөвхөн алтан медаль авахын төлөө өрсөлдлөө. 2 багт хоёуланд нь авъяаслаг залуу тоглогчид олон байлаа. Ялангуяа шигшээ багт дуудагдаад байгаа Дарханы Б.Төгсбилэг, Хаан хүнс Титэм багийн Г.Төгөлдөр, Г.Ёндонжамц нарын тоглолт үнэхээр хөлбөмбөгийн ногоон талбайг чимэж байлаа. Харилцан аюултай довтолгоог хийж байсан ч 1 дүгээр үед гоол орсонгүй 0:0-ийн харьцаатай өндөрлөлөө. 2 дугаар үеийн 50 дахь минутад энэ жилийн тэмцээний шилдэг довтлогч болсон Б.Төгсбилэг гооол хийснээр зочин баг 1:0-ийн харьцаатайгаар тэргүүлж эхэлсэн. Эзэн баг хэт их гоол хийх хүсэлдээ түүртэн техникийн олон алдаа гаргаж байсан нь тэдэнд гоол оруулах бололмжуудыг нь багасгаад байлаа. Ийнхүү эцсээ хүртэл хурц өрсөлдөөнтэй тоглолтод ахин гоол харагдсангүй 1:0-ийн харьцаатайгаар Дархан Хаан хүнс түрүүлэн “Coca Cola Хүслийн лиг” тэмцээний аварга авах эрхтэй боллоо. Ийнхүү сарын турш үргэлжлэн явагдсан “Сосa Cola Хүслийн лиг”-2011 тэмцээний дүн гарч, шагнал авах эзэд тодорлоо.

Coca Cola Хүслийн Лиг” U-15 шилдэг тоглогчид
Хаалгач Э.Отгонпүрэв (Хоромхон)
Хамгаалагч Э.Мөнх-Эрдэнэ (Хаан хүнс Титэм)
Хагас хамгаалагч Ц.Идэрчулуун (Хаан хүнс Титэм)
Довтлогч С.Гал-Эрдэнэ (Эрчим)
“Coca Cola Хүслийн Лиг” U-17 шилдэг тоглогчид
Хаалгач Б.Мөнх-Оргил (Сэлэнгэпресс)
Хамгаалагч М.Бямбасүрэн (Зүүнхараа Бамбар)
Хагас хамгаалагч Э.Пүрэвдорж (Хаан хүнс Титэм)
Довтлогч Б.Төгсбилэг (Дархан Хаан хүнс)

“Coca Cola Хүслийн Лиг” U-15 байр эзэлсэн багууд
1 дүгээр байр Б.Анар дасгалжуулагчтай “Эрчим” баг,
2 дугаар байр П.Мөнхбат дасгалжуулагчтай “Хаан хүнс Титэм” баг,
3 дугаар байр С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Хоромхон” баг,
“Coca Cola Хүслийн Лиг” U-17 байр эзэлсэн багууд
1 дүгээр байр О.Батсайхан дасгалжуулагчтай “Дархан Хаан хүнс” баг,
2 дугаар байр П.Мөнхбат дасгалжуулагчтай “Хаан хүнс Титэм” баг,
3 дугаар байр Б.Чин-Оргил дасгалжуулагчтай “Сэлэнгэпресс” баг,
Шагналыг МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Ганбат, Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Олон Улсын Хэмжээний Мастер, U-15 насны шигшээ багийн дасгалжуулагч Д.Лүмбэнгарав, Монгол Улсын U-17 насны шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасан, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын мэргэжилтэн Ишгэрэл нар гардуулан өглөө.
Энэхүү “Coca Cola Хүслийн лиг” тэмцээнээс Монгол Улсын U-15, U-17 насны шигшээ багийн тамирчдын нэрс тодорч, эх орныхоо нэрийг дуурсгах хариуцлагатай цаг үе тэдэнд ноогдлоо.
Ийнхүү Монголын Хөлбөмбөгийн Холбоо, MCS Coca Cola компанитай хамтран зохион байгуулсан “Coca Cola Хүслийн лиг” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
ХӨЛБӨМБӨГ МОНГОЛ УЛСАД УЛАМ ЭРЧТЭЙ ХӨГЖИХ БОЛТУГАЙ.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
“СОСА-COLA ХҮСЛИЙН ЛИГ” шилдгүүдээ тодрууллаа, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Temuulen says:

    darhan sn darhanii 17 nsnii bagt bayr hurgey

    GD Star Rating
    loading...
  2. hotiin baguud shees ni gartal aidagiig mednee darhanaas kkkkk

    GD Star Rating
    loading...
  3. hot says:

    odko chi yu geed bgan tanaihan chine gants bag oruuldag manaih olon bag oruuldag sda min manaih gantsiig oruuldag bol laaj baiga

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: