loading...
Монголын Боулингийн Холбооны 9-р сарын Лигийн тэмцээн “Big Bowling” төвд зохиогдож,шилдэг тоглогчдын
ширүүн өрсөлдөөнөөр дүүрэн болж өндөрлөлөө.
Эмэгтэйчүүдийн ангилалд өнгөрсөн оны “Холбооны цом” тэмцээний 2-р байрын эзэн,2-р зэрэгтэй тоглогч Ц.Уранцэцэг/ТЭЦ-III/ 163,33 дундаж оноогоор анх удаагаа түрүү байрын шагналыг өндөр оноо/195/-ны шагналтай хамтатган авчээ.Энэ тоглогч өмнө нь лигийн тэмцээнд
хоёр,гуравдугаар байранд тус бүр 1 удаа шалгарч байсан аж.
Удаах байрт лигийн тэмцээний хошой аварга,1-р зэрэгтэй тоглогч С.Дэлгэрцэцэг/Big Bowling/ 159,33 дундаж оноогоор орсон бол С.Ариунжаргал/Green Strikes/ 158,33 дундаж онооны амжилтаар өмнөх сарынхаа амжилтыг бататган,3 дах удаагаа эхний гуравт үлдэв.
Тэмцээний эрэгтэйчүүдийн дээд зиндаанд өрсөлдсөн шилдэг 25 тоглогчийн өрсөлдөөнөөс 4 шилдэг тоглогч
шигшээд шалгарснаас хагас шигшээд 8-р сарын аварга,2-р зэрэгтэй тоглогч Д.Амьбөх/Мишээл/,1-р зэрэгтэй
тоглогч Б.Эрдэнэбатыг 202:153-ын харьцаагаар,лигийн тэмцээний хошой аварга,1-р зэрэгтэй тоглогч Ц.Лха-
сүрэн/Big Bowling/,1-р зэрэгтэй тоглогч Ж.Энхжаргалан/300 клуб/-г 198:173-ын харьцаагаар тус тус хожлоо.
3-р байрын тоглолт 176:170-ын харьцаатай Б.Эрдэнэбатын ялалтаар өндөрлөсөн бол аваргын төлөө тоглолт
тоглогчдын жинхэнэ ур чадварыг илтгэн харуулсан,үзүүштэй тоглолт болж,Ц.Лхасүрэн 212:198-ын харьцаагаар
өрсөлдөгчөө буулган авснаар лигийн тэмцээнд 3 түрүүлсэн анхны эрэгтэй тоглогч болжээ.Дэд зиндаанд 5 сар
завсарласны дараа их спортдоо эргэн ирсэн,2010 оны УАШТ-ий мастерын тэмцээний аварга,1-р зэрэгтэй
тоглогч Ш.Баатар тэргүүлэн,боулингийн спортод тоосоо өргөөд удаагүй байгаа,сагсан бөмбөгийн шилдэг
мастеруудын нэг Б.Пүрэвдорж/СЭЗДС/ анх удаагаа дэд байрт шалгарсан бол залуу тоглогч А.Ариунболд/300
клуб/ мөн анх удаагаа эхний гуравт орлоо.
Мөн боулингийн “Дабль-Икс” клубийн захирал,1-р зэрэгтэй тоглогч
Ц.Молорын эмчилгээний зардалд зориулан хамт олноос нь хандивласан 350000 төгрөгийг холбооны удирдлага
гардуулж өглөө.Ирэх долоо хоногийн лхагва гаригт Зэрэггүй тоглогчдын 3 дах цуврал тэмцээн зохиогдоно.
loading...



