Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Хоккей, Өвлийн олимпийн наадмууд » Дэлхийн хоккейн түүхэнд дэх хар өдөр

GD Star Rating
loading...

Өчигдөр ОХУ –ын  Ярославль хотын  ойролцоо ЯК-42 онгоц осолдож,   Оросын хоккейн  “Локомотив” багийн бүрэлдхүүн  дасгалжуулагчийн хамт амь үрэгдсэн аймшигт осол гарсан билээ.  Онгоцонд нийт 37 зорчигч, 8 экипажийн гишүүн  байснаас зөвхөн Оросын шигшээ багийн тоглогч Александр Галимов (26) болон онгоцны экипажийн нэг гишүүн амьд үлджээ. Тэдний биеийн байдал тун тааруу байгаа бөгөөд Ярославлийн эмнэлэгт эмчлүүлж байна. Тус багийнхан Белорусийн  Минск хотноо хоккейн  шинэ улирлын тоглолтонд оролцох ёстой байлаа.

Энэ осол нь Оросын хоккейн түүхэнд дэх хамгийн том гарз болсон төдийгүй дэлхийн хоккейн түүхэнд  тохиосон хар өдөр боллоо.  Локомотив баг бол Оросын хоккейн хамгийн сайн сургуультай,  хүчирхэг баг байлаа.  Энэ жил тэднийг “Гагарин-2012” цомын тэмцээний гол өрсөлдөгчид гэж нэрлэж байжээ.

Оросын 3 удаагын аварга “Локомотив”  бол Оросын хоккейн хамгийн интернациональ баг юм. Багийн бүрэлдхүүнд зургаан  улсын  9 тоглогч мөн  энэ жил Канадаас  ирсэн дасгалжуулагч Брэд Маккриммон нар багтаж байв. Эдгээр улс болгон өөрийн шилдэг хоккейчдоо алджээ. Олон жил Словакийн шигшээ багийн лидэр байсан Павол Демитра, мөн Чехийн шигшээгийн шилдэгүүд  Йосеф Вашичек болон Ян Марек , 2010 оны дэлхийн аварга Карел Рахунек,  2006  оны олимпийн аварга Шведийн хаалгач  Стефан Лив  зэрэг шилдэг тоглогчид байв. Үүний дотор  Оросын шигшээ багийн бүрэлдхүүнд Сочигийн Олимпд ихээхэн найдлага тавьж байсан Галимов – Чурилов – Калянин нарын гурвал үгүй боллоо. Түүнчлэн  энэ оны нэгдүгээр сард залуучуудын дэлхийн аварга болсон 20 настай хоёр тоглогч Даниил Собченко,  Юрий Урычев нар байжээ.  Герман, Чех, Словак, Швед, Латви, Белорусь улсуудад  амь үрэгдсэн тамирчидын дурсгалаа хүндэтгэж гашуудаж  байна.  Өчигдөр Ярославлийн улаан талбайд олон мянган хүн цугларч амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв. Минск хотын оршин суугчид “Локомотив”   болон “Динамо” багуудын тоглолт явагдах ёстой байсан “Арена-Минск” цэнгэлдэхийн гадаа цэцэг тавьж, зул өргөжээ. Америкийн үндэсний хоккейн лиг болон бусад улсаас эмэгнэл илэрхийлсэн мэдээ иржээ.

Онгоц Ярославь хотоос 17 км зайд Туношна нисэх буудлаас  хөөрч  өндөр авах явцдаа  унаж сүйрчээ. Уг онгоц 1993 онд үйлдвэрлэгдсэн 3000 орчим буулт хийсэн байжээ. Оросын Хоккейн Холбооны ерөнхийлөгч Владислав Третьяк Оросын шигшээ баг цаашид  ЯК-42 онгоцны үйлчилгээг авахгүй гэж мэдэгдсэн байна.

GD Star Rating
loading...
Дэлхийн хоккейн түүхэнд дэх хар өдөр , 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    Маш тааруу мэдээ байна. Үнэхээр харамсалтай.

    GD Star Rating
    loading...
  2. Valencia says:

    vneheer xaramsaltai yum boljee xairan zaluuchuud hockey ter tusmaa orsiin hockey uneheer nice orsoldoontei. Ner hundeeree NHl ilvv bolhoos orsoldoonoor haana ni ch hurdgvi. Neeh uzeed bdgui ch haayaa uzeh shan l bdiin gulgaal kuee mon shan shuu.

    GD Star Rating
    loading...
  3. Эмгэнэл илэрхийлье

    GD Star Rating
    loading...
  4. bc says:

    yay Demitra bolon Ian Marek xoyor bas bgaa yum baishdee unexeriin xaramsamar yum

    GD Star Rating
    loading...
  5. зочин says:

    Үнэхээр харамсалтай.

    GD Star Rating
    loading...
  6. maga says:

    uneheer aimshigtai ym.SLOVAKIIN demitra Czehiin rahunik bas yan marek geh met dandaa shildeg toglogch nar ene bagt b.san yumu.haramsmaar yuma.HAIRAN ZALUUCHUUD heleh ug ch oldohgui ni.BURHAAN

    GD Star Rating
    loading...
  7. naraa says:

    Unexeer xaramsaj bna.emgenel ilerxiilie.
    Um maanii badmi xum
    V.Tretiyak zuv xelsen demjij bna

    GD Star Rating
    loading...
  8. owen says:

    uneheer haramsaj bn Oros ah nartaa gun emgenel ilerhiiley

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: