loading...
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёронтаа түрүүлж, олимпийн наадмаас хошой хүрэл медаль хүртсэн мэргэн буудагч Д.Мөнхбаярыг “Who is Who” Европын байгууллага тивийнхээ шилдэг бүсгүйчүүдийн нэгээр онцолж, номондоо оруулсан байна.
Улстөр, эдийн засаг, урлаг соёл, спорт зэрэг бүх л хүрээний манлай эмэгтэйчүүдийг нэрлэхэд Монгол Улсын гавьяат тамирчин, Германы иргэн тэрбээр урт бууч Соня Пфейлшифтер тэргүүтэй алдартай тамирчдыг ардаа орхиж, дээрх жагсаалтад багтжээ. Мөн Германы Кёльн хотноо оршдог Спорт ба Олимпийн музейд мэргэн буудагчтай холбоотой үзмэрийг удахгүй тавих гэнэ.
loading...




uneheer mongol huni aviyas bilegiig delhiin hemjeend medruulsen hediiger germany neriin omnoos toglodogch mongol hun ni unen ym chini aguu classtai hunde baharhaj bna GL
loading...
Монголын уугуул, Германы суугуул нь гэх зүй болов уу? Уугуул нутагтаа дэлхийн аварга, олимпийн хүрэл, суугуул нутагтаа мөн л дэлхийн аварга, олимпийн хүрэл авч өгсөн хүн дээ. Бид энэ хүнд иргэншлээ сольсон гээд гомдох эрх байхгүй. Гайхамшигтай бүсгүй… Бээжинд Гүндэгмаа, Мөнхбаяр хоёрыг медалийн тавцанд гарахад сайхан сэтгэгдэл төрж байсан шүү… Бас бага зэрэг харуусал… Амжилт хүсье дээ…
loading...