Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад наадмууд, Шинжинь 2011 » КАЗАНЬ-2013”-Д ИЛҮҮ ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

GD Star Rating
loading...

Монголын оюутны спортын холбоо, Биеийн тамир спортын газрын удирдлага “Шеньжень-2011” оюутны зуны “Универсиад”-д амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн наадамд манай улс анх удаа өргөн бүрэлдэхүүнээр оролцож, дөрвөн мөнгөн медаль хүртсэнээр 158 орноос медалийн чансаагаар 44, тоогоор 33 дугаар байр эзэлсэн юм. Одоогоос 34 жилийн тэртээ Болгарын Софи хотноо болсон оюутны наадмаас монголчууд хоёр алт, хошой хүрэл медалиар энгэрээ мялаасан түүхтэй.

МОСХны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан уулзалтын үеэр “Бид алттай дүйцэх мөнгөн медалиар цуглуулгаа баяжуулж, оюутан залуучуудынхаа ид хавыг дэлхийд мэдрүүлсэндээ баяртай байна. Төр засгаас ямар ч дэмжлэг авалгүй, зардал мөнгөө хувиасаа болон албан байгууллага, компаниудын тусламжтайгаар зохицуулсан. Цаашид дээрх наадамд өрсөлдөх оюутан залууст төрийн дэмжлэг туслалцаа шаардлагатай байгааг онцлох нь зүйтэй. Бид энэ талаарх асуудлуудыг ЭМЯ, БСШУЯ, БТСГ, Засгийн газар, Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн барина.

ОХУ-ын Казань хотноо 2013 онд болох ээлжит наадамд одооноос бэлтгэх хэрэгтэй” хэмээн өгүүлсэн юм. БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тус наадмын дэд аваргаар тодорсон тамирчдыг “Спортын алдар” тэмдгээр шагнасан бол МОСХноос мөнгөн шагнал гардуулав. Энэ үеэр дараах тамирчидтай ярилцлаа.

Мөнгөн медальтнууд ярьж байна

ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ

-“Универсиад”-ын хөтөлбөрт анх багтсан шатрын тэмцээнд хүчтэй өрсөлдөгчдөө хожин, дэд аваргаар шалгарсан танаар монголчууд бахархаж байгаа. Эхний өргүүдэд даруухан амжилт гаргасан таны тоглолт цаашид чангарч, төгсгөлөө тун сайн хийсний хүчинд хоёрдугаар байр эзэлсэн. Өрсөлдөгчдийнхөө талаар юу хэлмээр байна?

-Шеньжений наадамд хүчтэй, туршлагатай шатарчид олноор цугларсан. Өдөрт хоёр өрөг тоглосон болохоор ядарсан тал бий. Өргүүдээ эргэн харахад алдаа, оноо аль аль нь байлаа. Хятадын их мастер Там Жуныг найм дахь өрөгт хожсон нь амжилтаа дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

-Та тэмцээнийг ганцаараа хошуучилж явсан ОХУ-ын И.Васильевичийг сүүлийн өрөгт хожсон шүү дээ. Хэрэв түүнийг дийлээгүй бол медаль хүртэх магадлал тун бүрхэг байсан. Шийдвэрлэх өргийн өмнө тактикаа хэрхэн боловсруулав?

-И.Васильевичтэй тоглохын өмнөх өдөр амарсан болохоор тоглолтын төлөвлөгөө боловсруулж амжсан. Ааваас утсаар зөвлөгөө авсан. Тоглолтын үед сандарч тэвдээгүй. Эхний байр эзэлсэн гурван тамирчны оноо тэнцэж, коэффициентийн илүүгээр би хоёрдугаар байр эзэлсэн юм. “Казань-2013”-т үүнээс ч илүү амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

-Ойрын үед оролцох тэмцээн юу байна?

-Есдүгээр сарын 5-нд болох Гранприд оролцоно. Энэ дашрамд намайг дэмждэг “Оюу толгой” компанийн хамт олонд талархал илэрхийлье.

БУУДЛАГА СПОРТЫН ОУХМ Д.ГАНЗОРИГ

-“Универсиад”-д амжилттай оролцсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Дэлхийн оюутны наадамд анх удаа оролцон, мөнгөн медальтай ирсэндээ сэтгэл хангалуун байна. 50 м-т гурван байрлалаас буудах төрөлд 19 улсын тамирчид оролцсон.

-Өмнө нь та нар Азийн наадамд дөрөвдүгээр байр эзэлж байсан шүү дээ. “Универсиад”-д онч сорихдоо атгасан медалиа алдахгүйг хичээсэн нь мэдээж.

-Тэгэлгүй яахав. 50 м-т медаль хүртэх боломжтой гэсэн дүгнэлтийг дасгалжуулагч маань эртнээс хийсэн. Хүчтэй өрсөлдөгч БНХАУ-ын хоёр тамирчин шигшээд тааруухан буудсан нь томоохон боломжийг нээсэн. Бид сүүлийн 10 сумаа алдалгүй буудаж, түрүүлсэн багтай оноо тэнцсэн боловч шинэчлэгдсэн дүрмийн дагуу байны нягтралыг харгалзан, Беларусийн багт алтан медаль олгосон юм.

-Тэмцээний өдөр цаг агаар ямар байв?

-Маш халуун байсан ч энэ нь бидэнд сөрөг нөлөө үзүүлээгүй. Бэлтгэлээ сайн хийсний хүчинд амжилт гаргалаа.

-Д.Ганзориг, Н.Баяраа, Б.Бишрэл нар хэзээнээс нэг багт хүчин зүтгэсэн юм бэ?

-Үндэсний шигшээ багт орсон цагаас буюу 2009 оноос хамтдаа хилийн чанадын тэмцээнүүдэд оролцсон. Н.Баяраа маань 50 м-т хэвтээгээс буудах төрөлд 594 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.

-Та нар цаашид ямар тэмцээнд оролцох вэ?

-Арванхоёрдугаар сард болох Азийн АШТ-д олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.

ОУХМ Ч.НАРАНТУЯА:

-Урьдчилсан буудлагад хамгийн өндөр оноо авсан мөртлөө шийдвэрлэх үед яагаад аварга цолоо алдчихав?

-Уг нь нэгдүгээр байраа алдахгүй байх боломж байсан хэдий ч долдугаар сумнаас эхлээд 9 онож эхэлсэн. Оноогоо дээшлүүлэхийг хичээсэн боловч чадаагүй юм. Намайг 9 буудахад үзэгчид шуугисан болохоор анхаарлаа төвлөрүүлж чадаагүй.

-Сандарсан гэсэн үг үү?

-Огт сандраагүй, гэсэн ч болсонгүй.

-Та ДАШТ-д оролцохдоо 50 м-т гурван байрлалаас буудах дасгалд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон (583-ыг 587 болгосон). Харин энэ удаа хийн урт бууны 10 м-т медалиа ихэрлүүлж болоогүй юм уу?

-Байсан л даа. Электрон биш цаасан байн дээр буудсан учраас техник өөрчлөгдсөн тал бий. Мөн гутал халтираад багагүй бэрхшээлтэй байлаа. 50 удаа буудахад 50 өөр зогсолт хийх жишээтэй. Монголчууд 2007 оноос өмнө цаасан байн дээр бууддаг байсан. Энэ дашрамд намайг буудлагад хөтлөн оруулсан Доржпалам, бэлтгэлийн төлөвлөгөө гаргасан С.Адилбиш багшдаа талархал илэрхийлье.

ОУХМ Н.БАЯРАА

-Урт буучид “Универсиад”-аас багаараа анх удаа мөнгөн медаль хүртлээ. Харин хувийн амжилтын талаар ямар бодолтой явна?

-Боломжийн оноо авсан. 50 м-т гурван байрлалаас буудах дасгалд хувиараа наймдугаар байр эзэлсэн. Надтай адил оноо авсан тамирчин мөнгөн медаль хүртсэн юм. Хийн урт бууны 10 м-т долдугаарт орсон бөгөөд ижил оноотой буудагч хүрэл дээр буусан.

-Шеньженьд очоод бэлтгэл хийж амжсан уу?

-Тэмцээн эхлэхээс нэг өдрийн өмнө очсон болохоор бэлтгэл хийж амжаагүй.

-Та нар цаасан байн дээр буудна гэж бодоогүй юу?

-Тийм ээ.

-“Универсиад”-д өмнө нь оролцож байсан уу?

-Анх удаа оролцож, хоёрдугаар байр эзэллээ. Цаашид Азийн АШТ-ий бэлтгэлийг эрчимтэй хийнэ.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
КАЗАНЬ-2013”-Д ИЛҮҮ ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ, 7.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. amraa says:

    sda uul ni manai emegtei tamirchid reitingeere busad baguudtai haritsuulahad sain l bsan shde bagaara medal avah bsiin gundavaa suuliin orog hojson bol basllllll amjilt amjilt aguu classtai hun shu

    GD Star Rating
    loading...
  2. 123 says:

    nasaaraa oyutan geed tuugaad bhuu tugsuh mugsuh gej bnuu

    GD Star Rating
    loading...
  3. amraa says:

    123a 28n nas hurtel oyutan gej yvdag yma sportod oyutan bish ch baisan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: