loading...
2011 оны есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотод болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 42 дахь, эмэгтэйчүүдийн 22 дахь ДАШТ-нд оролцох монголын багийн бүрэлдэхүүнийг МЧБХ-ноос зарлалаа. Монголын чөлөөт бөхийн багийн дарга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Хорлоогийн Баянмөнх Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ганхуягийн Бат-Эрдэнэ
Эрэгтэй
55 кг: Гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Зуны универсиад наадмын аварга, ДАШТ-нд 7 дахь удаагаа оролцож байна.
60 кг: ОУХМ Ганзоригийн Мандахнаран, Азийн наадмын аварга, ДАШТ-нд 2 дахь удаагаа оролцож байна.
66 кг: ОУХМ Буянжавын Батзориг, ДАШТ-нд 5 дахь удаагаа оролцож байна.
74 кг: ОУХМПүрэвжавын Өнөрбат, ДАШТ-нд 2 дахь удаагаа оролцож байна.
84 кг: ОУХМ Пүрэвийн Өсөхбаатар, ДАШТ-нд анх удаагаа оролцож байна.
96 кг: ОУХМ Нацагнямын Золбоо, ДАШТ-нд анх удаагаа оролцож байна.
120 кг:ОУХМ Жаргалсайханы Чулуунбат, ДАШТ-нд 3 дахь удаагаа оролцож байна.
Эмэгтэй
48 кг: Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал, ДАШТ-ний хүрэл медальт,Азийн хошой аварга, ДАШТ-нд 8 дахь удаагаа оролцож байна.
51 кг: ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг, ДАШТ-нд 4 дэх удаагаа оролцож байна.
55 кг: ОУХМ Батбаатарын Номин-Эрдэнэ, ДАШТ-нд анх удаагаа оролцож байна.
59 кг: Гавьяат тамирчин Доржийн Нармандах, ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд 3 дахь удаагаа оролцож байна.
63 кг: ОУХМОчирбатын Насанбурмаа, ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд 5 дахь удаагаа оролцож байна.
67кг: ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн, ДАШТ-нд анх удаагаа оролцож байна.
72 кг: ОУХМ Гэлэгжамцын Наранчимэг, Азийн наадмын аварга, ДАШТ-нд 4 дэх удаагаа оролцож байна.
Дасгалжуулагчид
Арслангийн Цэдэнсодном-Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Бямбаринчингийн Баяраа-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цэндийн Баярсайхан-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Зэвэгийн Дүвчин-Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар-Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат Дасгалжуулагч, Чулууны Насанбат-БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны дарга, эмч, ДАШТ-нд 2 дахь удаагаа эмчээр оролцож байна. Даваажавын Батням-БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны илээч, ДАШТ-нд 2 дахь удаагаа илээчээр оролцож байна.
Шүүгчид Адуучийн Басхүү -Гавьяат дасгалжуулагч, Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд 28 дахь удаагаа шүүгчээр оролцож байна. Баатарын Төмөрбаатар-Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд анх удаагаа шүүгчээр оролцож байна
loading...




nogooo avarga battsetseg yaasan yum boloooo
loading...
battsetseg yaava ene gelegjamtsiin naranchimeg osohbayriin duu monuu
loading...
amjilt amjilt
loading...
sayhan 51kg jind emegteichudees otgontsetseg altin tuluu orostoi ursulduh gej bna amjilt manaihaan
loading...