Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » ШИЛДЭГ НАЙМАН БАГ ТОДОРЛОО

GD Star Rating
loading...

Бразилд дээд цэгтээ хүртэл хөгжсөн элсний хөлбөмбөг дэлхийг байлдан дагуулах эхлэлээ 2005 онд тавьсан юм. Түүнээс урьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арван удаа зохиогдоод байсан ч энэ төрөл олны анхаарлыг татаж чадаагүй. Гэтэл ФИФА түүнийг ивээлдээ аван, асуудлыг нь хариуцсан тусгай хэлтсийг байгуулснаар элсний хэмээх хөлбөмбөгийн энэ төрлийн ирээдүй гэрэлтэж эхэлсэн.

ФИФА элсний хөлбөмбөгийн дүрэм журамд гар хүрээгүй ч нэг зүйлийг багахан өөрчилсөн нь жил бүр зохиогдож ирсэн ДАШТ-ийг хоёр жилд нэг удаа байхаар тогтоожээ. Ингэснээр шигшээ болон клубүүдийг ачаалалтай байлгах, спортын түгэн дэлгэрэлтийг эрчимжүүлэх үүднээс өөр бусад тэмцээнийг явуулахаар шийдсэн байна. Ингээд 2011 оны есдүгээр сарын 1-12-нд Итали улсад ДАШТ зохиогдож байна. Мэдээж, Бразилийн шигшээ түрүүлэх хамгийн өндөр боломжийг өөртөө тээж байгаа. Учир нь тус баг 15 удаагийн тэмцээний 13-т нь аваргалж, өнөөдөр болоод дараагийн хэдэн өдөрт элсэн дээр хаан байна гэдгээ харуулсан. Хэдий тэд ялагдашгүй ч гэлээ бусад багийг үгүйсгэж болохгүй. Дэлхийн аваргаар нэг удаа шалгарсан Португал хүчирхэг байгаа.

Урьдчилсан шатны тэмцээнд тасархай амжилт үзүүлэн шалгарсан тэд шигшээ тэмцээнд улам эрч хүчтэй байна. Харин Бразилийг буулгаж аван дэлхийд түрүүл сэн өөр нэг баг Франц энэ жил доройтож, Италийг зорих визээ авч чадаагүй. Гэхдээ түүний орон зайг нөхөх чадал бүхий цөөнгүй баг төрөн гарсан. Тухайлбал, ОХУ. Хойд хөршийн элсний хөлбөмбөгчид сүүлийн жилүүдэд айхтар хурдан өсөн дэвжлээ. Үүний дүнд түрүүлэх биш юмаа гэхэд медаль авах хэмжээний баг болон төлөвшсөн. Энэ статусаа ч ДАШТ-д харуулж байна. Эхний шатны тоглолтуудад уран гоё, гол нь чанартай тоглосоор 100 хувийн амжилт үзүүллээ. Мөн Италийн шигшээ сайн байна. Тэд тактикийн тал дээр гаргуун байгаа тул хамгаалалт, довтолгоогоо маш сайн хослуулж байна.

Дээр нь нутгийн дэвжээ, өөрийн үзэгчдийнхээ нөлөөгөөр шавхагдаж дундаршгүй энер гийг олжээ. Тиймээс хэсгээсээ нэгээр шалгарах нь бараг тодорхой ажээ. ДАШТ-ийг чимж байгаа өөр нэг баг бол Украин. Техник сайтай залуусаар эгнээгээ тэлсэн Дорнод Европын энэ орны шигшээ дайчин гэж жигтэйхэн юм. Тэд дэлхийн аварга Бразилд хожигдож яваад тоог тэнцүүлэн үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн. Гэвч торгуулийн цохилтоор дийлдэн хэсгийнхээ нэгдүгээр байрыг эзэгнэж чадахгүй болсон. Гэтэл удаах тоглолтдоо ч ийм байдлаар хожигдсоноос болж тэмцээнээс хасагдан үзэгч олны найдварыг биелүүлсэнгүй.

Харин аз нь шовойсон мексикүүд шөвгийн наймын шатанд Оросын багийн аманд очлоо. Хэрэв хойд хөршүүд түүнийг ялах юм бол хагас шигшээд италичуудтай өрсөлдөнө. Эндээс харахад дэлхийн аварга болох хамгийн өндөр магадлалтай Бразил, Португал хоёр их шөвөгт өөр хоорондоо тааран хүчийг үзэх нь ээ. Тэмцээний журмын тухайд хэлэхэд, хэсгийнхээ эхний хоёр байрт шалгарсан багууд шөвгийн наймд шалгаран, хасагдах системээр өрсөлдөнө.

GD Star Rating
loading...
ШИЛДЭГ НАЙМАН БАГ ТОДОРЛОО, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: