loading...
Павел Жибуртович (ЗХУ), 1925 – хоккей. 1954 оны дэлхийн аварга. (ЗХУ)
Йозеф Паначик (Чехословак), 1936 – буудлага. 1976 оны олимпийн аварга.
Юхан Харменберг (Швед), 1954 – туялзуур сэлэм. 1980 оны олимпийн аварга.
Морис “Мо” Чикс (АНУ), 1956 – сагсан бөмбөг. 1983 онд Филадельфи багийн бүрэлдэхүүнд НБА-ийн аварга болсон, 4 удаагийн “Бүх одод”. 2001-2005 онд Портлэнд Трейл Блэзерс, 2005-2008 онд Филадельфи 76 багийн дасгалжуулагч.
Сузуки Агури (Япон), 1960 – авто уралдаан. Формула-1 ийн нисгэгч асан. 2006, 2008 онд Формула-1-д Супер Агури Ф1 багийг оролцуулсан.
Ли Нин (Хятад), 1963 – гимнастик. Олимпийн 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт. Энэ бүх медалиа 1984 оны олимпоос авсан. Ли Нин хувцасны фирмийн эзэн, үндэслэгч.
Лэтрелл Спрюэлл (АНУ), 1970 – сагсан бөмбөг. НБА-ийн Бүх Оддын тоглолтонд 4 удаа оролцсон.
Даниел Петров (Болгар), 1971 – бокс. 1996 оны олимпийн аварга, 1995 оны дэлхийн аварга.
Маркус Баббель (Герман), 1972 – хөлбөмбөг. Шигшээ баг, Бавари, Ливерпуль, Штутгарт багийн хамгаалагч. 1996 оны Европын аварга, УЕФА цомын хошой аварга, Германы олон удаагийн аварга.
Алексей Петров (ОХУ), 1974 – хүндийг өргөлт. 1996 оны олимпийн аварга, дэлхий, Европын олон удаагийн аварга.
Елена Лиховцева (ОХУ), 1975 – теннис. Олон улсын тэмцээний олон удаагийн аварга.
loading...




Latrell Sprewell ch aimar toglogch bsan shuu.
loading...
Li Ning chini iim uchirtai bsiimuu? Huvtsas ni ih chanartai gesen.
loading...