loading...
Бундеслиг: Роббен Фрайбургийн эсрэг тоглохгүй
Байерн Мюнхений тоглогч Аррен Роббений гэмтэл бүрэн эдгээгүй учраас ирэх Бямба гарагт Мюнхений Аллиац Аренад Фрайбургтай хийх тоглолтонд оролцохгүй гэнэ. Дасгалжуулагч Юп Хайнкес түүнийг энэ тоглолтонд эргэн ирнэ гэж найдаж байсан юм.
Лөвь: Гөтце заавал Байернд очих албагүй
Дортмундын супер од Марио Гөтцег (19) худалдаж авах сонирхолтой багуудын тоонд үнэмлэхүй аварга Байерн Мюнхен багтах нь тодорхой. Харин шигшээ багийн дасгалжуулагч И.Лөвь “Sport Bild” сонинд “ Миний бодлоор, Байерн урдын адилаар Дортмундаас тоглогчдыг нь хялбархан авдаг цаг өнгөрсөн. Дортмунд одоо аваргуудын лигт тоглож, эргээд санхүүгийн нөөцтэй болж байна. Ер нь аваргуудын лигт өрсөлдөх чадвар нь муугүй” гэж хэлжээ.
Сери А эхлэхэд бэлэн
Италийн хөлбөмбөгчдийн үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж хоёр долоо хоног үргэлжилсэн ажил хаялт төгсгөл болов. Хоёр тал тохиролцоонд хүрч шинэ гэрээнд гарын үсэг зурсанаар асуудал шийдэгдсэн байна. Ингэснээр Италийн Сери А энэ Баасан гарагт АС Милан болон Лацио Ром багуудын тоглолтоор нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Сери А халуухан зуны амралтаа хөл хөдөлгөөнтэй оволзож өнгөрөөсөн нь зөвхөн ажил хаялттай холбоотой байгаагүй бөгөөд худалдаа наймааны зах зээлд 500 сая гаруй еврог зарцуулсантай мөн хамаатай гэжээ. Олон багууд өөрийн бүрэлдхүүнээ шинэчилжээ. Ювентус Турин 85 сая , АС Ром 78 сая евро зарцуулсан бол Наполи 60 сая еврогоор бүрэлдхүүнээ шинэчилсэн байна.
Ювентус Турин өөрийн стадионтой боллоо
Италийн аварга Ювентус Турин өөрийн эзэмшлийн стадионтой болж түүхийн шинэ хуудсаа нээлээ. Ингэснээр Юве Италийн бусад клубээс ганцаараа өөрийн эзэмшлийн стадионтой болсон анхны баг болж байна.Нийт 41 000 үзэгчийн суудалтай орчин үеийн стадионыг босгоход 122 сая евро зарцуулжээ.
loading...




robben udaan berteltei bgaasai ntr
loading...